CRYSTAL FLOWER

2011-02-23

СОНИРХОЛТОЙ ҮЙЛ ЯВДАЛУУД

Ангилал: сонин хачин
1. Нэг хvний амийг хоёр удаа аварсан залуу
Детройт хотын иргэн, 30 настай Жозеф Фиглок нэгэн удаа гудамжаар алхаж явжээ. Олон давхар орон сууцны барилгын хажуугаар, мөрөөрөө алхаж явсан тvvний яг толгой дээр нь ой гарантай нэгэн хvvхэд унаж иржээ. 
Унасан, барьж авсан хоёрын аль аль нь гайхаж, балмагдаад өнгөрч. Харин дараа, туршлага муутай, залуухан эх нь өрөөнийх нь цонхыг хаахаа мартсанаас, мань хvv сониуч зандаа хөтлөгдөн, алхаж яваад, цонхоороо унан, Жозефийн ачаар амь гарсан байна. Vнэхээр гайхамшиг гэж vvнийг л хэлэх байх. Гэтэл яг хоёр жилийн дараа юу болсон гээч? Өнөөх залуу маань ахиад л гэмгvй алхаж явтал, өндөр барилгын нэгэн цонхноос яг тэр хvvхэд дээрээс нь унаж иржээ. Аварсан авруулсан хоёр бага зэрэг цочирдсоноос, биш ямар ч гэмтэл аваагvй байна. Чухам гайхамшиг гэдэг нь энэ vv? Эсвэл зvгээр л сайхан тохиолдол уу? Ямар ч гэсэн ийм л юм болж дээ.

2. Нэг зvрхтэй хоёр
Ихрийн өрөөснvvд болох Жон, Артур хоёр бие биенээсээ 80 бээрийн алсад, тус тусынхаа гэр бvлтэйгээ амар сайхан амьдардаг байжээ. Тэгтэл 1975 оны 5-р сарын 22-ны vдэш тэдний цээж орчим нь хvчтэй өвдөж, аль алиных нь ар гэрийнхэн өөр өөр эмнэлэгт хvргэжээ. Харин ихрvvд яг нэг мөчид зvрхний шигдээсээр хорвоог орхисон байна.

3. Эдгар По-гийн зохиол амилсан нь
Алдарт зохиолч Эдгэр Погийн нэгэн романд, далайн шуурганд өртсөн, зочигчид, олон хоног салаар аялдаг тухай гардаг, бөгөөд, өлсөж туйлдсаны эрхэнд Ричард Паркер хэмээх өсвөр насны хvvг алж идсэн тухай гардаг билээ. Тэгтэл хэдэн жилийн дараа буюу 1884 онд шуурганаас амьд гарсан гурван хvнийг задгай далайгаас олж, аварчээ. Тэгтэл, тэд 4-vvлээ амьд гарсан бөгөө, өлсөхийн эрхэнд Ричард Паркер гэгдэх хvvг алж идсэн нь хожим тогтоогдсон байна. Харин Эдгар Погийн зохиолыг мэддэг хvн тэдний дотор ганц ч байгаагvй юм байна.

4. Амиа хорлохоор гурван удаа завдсан нь буюу нэг ламын тvvх
19-р зууны нэрт хөрөг зураач Joseph Aigner амиа егvvтгэхийг хэд хэдэн удаа оролдож байжээ. Тэрээр анх 18 насандаа, өөрийгөө хөнөөхийг завдсан бөгөөд, хаанаас ч юм нэгэн лам гарч ирээд, тvvнийг болиулжээ. Харин 22 настайдаа ахин амиа хорлох гэхэд нь өнөөх нууцлаг лам ахин зогсоосон агаад, найман жилийн дараа нэрт зураачий улс төрийн хилс хэргэр цаазлах гэж байхад нь сайх лам бас л оролцож, шийтгэлийг нь хөнгөлсөн байна. Харин 68 насандаа, Жозеф эцсийн эцэст амиа бvрэлгэсэн байна. Харин эцсийн замд нь vдэх ёслолыг өнөөх л нууцлагдмал лам хөтөлжээ. өнөөг хvртэл нэрийг нь мэдэх хvн ганц ч байхгvй тэр ламтан ямар учраас, тэр австрийн зураачид тийм их хайр энэрлийг vзvvлсэн юм бол?



5. Гал тэргэн дэх 3 vл таних хvн
1920 онд гурван англи эр, нэг гал тэрэгний нэг гупенд сууж явжээ. Аян замын уртад хоорондоо танилцахад, эхний эрийг Бинкхэм , хоёр дахийг нь Пауэлл, харин нөгөөхийг нь Бинкхэм-Пауэлл гэдэг болохыг мэдэцгээжээ. Англид улсад ховорхон тохиолддог дээрхи нэртэй залуус хоорондоо ураг төрлийн ямар ч холбоогvй байсан гэнэ.

6. Алуурчин-Таксины жолооч
 Бермудын арлуудын оршин суугч нэгэн залуу 1975 онд мотоцикл унаж яваад, таксинд мөргvvлж амиа алдсан байна. Тэгтэл яг нэг жилийн дараа, амь vрэгдэгчийн төрсөн ах нь яг тийм байдалтайгаар нөгөө ертөнцөд оджээ. Энэ тохиолдол гэж vv? Тэгвэл, тvvний ах нь яг тэр мотоциклийг нь унаж яваад, өнөөх л таксинд дайруулсан бөгөөд, хамгийн хачирхалтай нь, дvvг нь осолдох vед тэрхvv таксинд сууж явсан хvн нь хvртэл ахыг нь дайрах vед бас л зорчиж байж.

7. Нэг дугаарын өрөөнд орсон хоёр ноён Брисон
1950-иад оны сvvлчээр, Жорж Д. Бринсон гэгч эр ажил хэргийн айлчлалаар Кентукки мужид очихдоо, Brown Hotel гэх зочид буудалд саатжээ. Тэрээр 307 дугаартай өрөөний тvлхvvр авсан бөгөөд, буудлын vйлчлэгчийг дуудахад нь шууд л нэгэнд захидал өгсөн нь, тvvний нэр дээр байжээ. Яг тэр буудлын 307 тоотод тvvнийг орно гэдгийг нь захидлын эзэн урьдчилж мэдсэн гэж бvгд бодоцгоож байж. Тэгтэл тун удахгvй,  яг тэр өрөөнд нь тvvний амидаа, ноён Жорж Д. Бринсон хэсэг хугацаанд байж байгаад гарсан гэдгийг нь олж тогтоожээ.

8. Титаникийн тавиланг зөгнөсөн зохиол
1898 онд зохиолч Морган Робертсон, хvн төрөлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, хvчирхэг Титан хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөн, живдэг тухай гардаг  "Futility" /Ёроол/ хэмээх роман худалдаанд гарч эхэлсэн байна. Тэгвэл яг 13 жилийн дараа буюу 1912 онд хvн төрөлхтний тvvхэн дэх хамгийн найдвартай, бөх бат, хамгийн том хэмээгдэж байсан Титаник Хөлөг онгоц нь хамгийн эхний бөгөөд, хамгийн эцсийн аялалдаа гарч байхдаа, аврага мөсөн уултай мөргөлдөж, мянга мянган хvний амийг аван, мөнхийн харанхуйруу одсон билээ. Тvvгээр vл баран, зохиолд гардаг Титан онгоц нь 3000 зорчигчтой, 20 аврах завьтай байдаг бол, Титаник хөлөг 2207 зорчигч, 24 аврах завьтай байжээ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 331 удаа

Сэтгэгдлүүд

2011-02-24 -

Бичсэн: lkhagi27
алга ташилт dajgui medeelel bn shu anda
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108939 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 81 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн