2011оны хавар зуны гуталны загвар ямар байх бол гэж бодож байгаа бүсгүйчүүд цөөнгүй байгаа бизээ. Аль болох товч тодорхой энэ оны гуталны загварын чиг хандлага ямар байхыг сонирхуулъя. Энэ жилийн гуталны өнгө болон загвар нэлээн этгээд талруугаа тодорхойлогдож байгаа нь анзаарагдсан бөгөөд хурц тод өнгө орсон этгээд сонин хэлбэр хуваалттай гутал зонхилж байгаа юм байна. Ерөнхийд нь ангилан доор зургаар үзүүллээ. Ингээд бүсгүйчүүд маань доорх хэв маяг загваруудаас өөрт таалагдсан хүссэн загвараа сонгон энэ хавар зун гоёж болхоно. Бүсгүй таныг үргэлж ганган дэгжин өөдрөг байхыг хүсье. 1. Бүдүүн дөрвөлжин өсгий
2. Модон болон шахмал ул
3. Шөвгөр хоншоор, намхан жижиг өсгий
4. Үргэлж индүүн ул
5. Олон олом, тууз, уяа, олстой болон зузаан өлмийтэй тулсан өндөр өсгийт
6. Ажил хэрэгч болон эрэгтэйлэг загварын ботинк
|