2011-03-17
Солонгосын Инчон хотод нэгэн хачирхалтай үйл явдал болжээ.
Солонгосын Инчон хотод нэгэн хачирхалтай үйл явдал болжээ. Өчигдрийн 18:00 цагийн үед болсон энэ хэрэг жирийн иргэдээс эхлүүлээд цагдаа, аврах албаныхны гайхшралыг төрүүлээд байна. Учир юу вэ гэвэл Инчон хотын 12 давхар барилга дээрээс амиа хорлох гэж оролдсон 17 настай охин энэ үйлдлийг хийхээсээ өмнө өөрийн гурван найздаа “Би яг одоо амиа хорлох гэж байна” гэсэн мессежийг явуулжээ. Сандарч тэвдсэн найзууд нь яг байрных нь урд ирэхэд 17 настай Ан найзуудаа нэрээр нь дуудаад үсэрчээ. Гэхдээ энэ явдлын төгсгөл итгэмээргүй сонин бөгөөд дээврээс үсэрсэн Ан, Ким найзынхаа дээрээс унасан байна. Хамгийн гайхалтай нь тэр хоёрын хэнд нь ч муу зүйл тохиолдоогүйгээс гадна гар хөлөндөө шалбарах төдий л бэртэл авчээ. Энэ үед аврахаар ирсэн цагдаа болон аврах багийнхан эмнэлэгт хэвтэхгүй гэж зөрүүдэлсэн охидыг хүчээр шахуу авч яван эмнэлэгт хэвтүүлсэн гэнэ.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 436 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2011-03-21 -
Manai mongold ch gaigui baiho.