CRYSTAL FLOWER

2011-04-17

Аминд хүрч байсан алмаазан чулууны түүхээс

Ангилал: сонин хачин


Хараал хүрсэн үнэт чулуу буюу «Найдвар» алмааз. 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр

Английн Саутгемптон боомтоос гоёмсог Титаник хөлөг анхны бөгөөд сүүлчийн аялалдаа гарсан билээ. Уг хөлөг онгоцны нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын нэгэнд «Найдвар» гэдэг хөх алмааз байсан бөгөөд тэрбээр аялалд гарсан тэр өдөр чулуу ердийнх шигээ гялалзахгүй байсныг анзаараагүй байна. Муу ёр зөгнөгч уг алмаазын түүхийн тухайд гэвэл, түүнийг 1642 онд Францын алдартай аялагч Энэтхэгээс Европт авчирчээ. Алмаазыг авчрах тэр үед Европ даяар хэдэн мянган хүний амийг авч одсон тахал дэгдсэн байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа үнэт чулууг алмааз цуглуулах дуртай Францын хатан хаан Мария-Антуанеттагийн гарт оржээ. Уг чулуу хатан хаанд азгүй явдал авчирсан мэт. Хатан хааныг цаазаар авсан билээ. Дараа нь чулууг зүүж явсан хатан хааны найз бүсгүй болох гүнж Ламбелла хүний гарт амь үрэгдсэн юм. Муу ёрыг зөгнөдөг уг чулууны хэлбэрийг нь засч, өөлсөн боловч юу ч өөрчлөгдөөгүй байна. 1830 онд уг алмаазыг банкны эзэн Хенри Хоуп худалдан авчээ. Удалгүй түүнийг хүү нь хорлосон бол харин ач хүү нь өв залгамжлах хууль ёсны эрхээ алдсан байна. Өнгөрсөн зууны эхээр үнэт чулууг Ираны нэгэн панзчин худалдан авснаар Хенригийн гэр бүл муу ёрын алмаазнаас «ангижирчээ». Гурван сарын дараа худалдаачин учир нь үл мэдэгдэх шалтгаанаар амиа хорлосон байна. Үүний дараа Оросын ван Канитовский нууц амраг болох Францын бүжигчин бүсгүй Людодоо бэлэглэхээр «Найдвар»-ыг худалдан авчээ. Гэвч ухаангүй хардалтаасаа больж болчимгүй үйлдэл хийн нууц амрагаа театрын тайзан дээр буудан хөнөөсөн бөгөөд хоёр хоногийн дараа түүний цогцос гудамжнаас олдсон байна. Үүнээс гадна уг чулууг эзэмшиж байсан долоон хүн эмгэнэлтэйгээр хорвоогоос хальжээ. Египетийн ахмад далайд амь эрсэдсэн бол Султан Абдулл-Хамид хаан ширээнээсээ хөөгдөж, цөллөгт байхдаа алуулсан байна. Харин алмаазыг зүүж байсан түүний хайртай эхнэр нь хөлсний алуурчны гарт амь үрэгджээ. Чулууг худалдан авсан нэгэн америк эрийн хүү нь осолд орон нас барсан бол охин нь нойрны эмийг их хэмжээгээр уужээ... 1958 оноос хойш уг чулууг Вашингтон хотын Гэрэлт чулууны галерейн алмаазан чулууны үзэсгэлэнгийн танхимд гурван см орчим зузаантай шилэн хоргон дотор хадгалж байгаа юм. «Хар Орлов» нэртэй саарал ган болд өнгөтэй маш том чулуу нь Энэтхэгийн өмнөд нутагт оршдог нэгэн сүмд доторх бурхны хөшөөнд шигтгэн, Брахма бурхны мэлмий хэмээн үздэг байжээ. Францын нэгэн оргодол цэрэг уг чулууны тухай мэдэж авангуутаа түүнийг хулгайлахаар шийджээ. Тэрбээр сүмийн бурхны байсан газрыг олж чадаагүй учраас буддын шашинд дагаар орж, сүмд мөргөл үйлдэхээр байнга очдог болсон байна. Ийм маягаар тэрбээр лам нарын итгэлийг олж, Брахма бурхны байдаг нууцлаг газрыг мэдэж авчээ. Үнэт чулууг хулгайлан сүмээс зугтсаныхаа дараа франц эр Английн хөлөг онгоцны ахмадад маш хямдхан буюу 2000 флориноор зарсан байна. Дараа нь түүнийг Оросын хатан хаан хоёрдугаар Екатеринад сэтгэл алдарсан Григорий Орлов гэгч худалдан авчээ. Тэрбээр уг чулууг тухайн үедээ асар их хэмжээний мөнгөд тооцогдох 1 400 000 флорин буюу 400 000 рублиэр худалдан авсан байна. Орлов түүнийгээ Екатеринад бэлэглэн сэтгэлийг нь татна гэж найдаж байв. Тэр чулуу х атан хааны сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн хэдий ч Орловыг хаяжээ. Одоо уг чулуу Оросын Алмаазны санд хадгалагдаж байгаа ажээ. «
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 234 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108784 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 57 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн