2011-04-27
Инха буюу Ли Бюн Хун: Хамгийн аймшигтай хүн бол Лэди Гага. Гэхдээ л би түүнд хайртай
Монголын үзэгчдэд Инха нэрээр алдаршсан Солонгосын нэрт жүжигчин Lee Byun Hung Азидаа нэлээд өндөр карьертай жүжигчин.Тэрээр нэрт жүжигчин Жэкие Чантай дотно нөхөрлөдөг. Тийм болохоор ч тэр үү амралтынхаа өдрүүдийг Хонг Конгд өнгөрүүлэх их дуртай гэсэн. Харин саяхан тэрээр манай урд хөршид ирж амрах үеэрээ телевизийн ток шоунд оролцож үзэгчдийн асуусан асуултанд илэн далангүй хариулт өгчээ. Түүнийг үргэлж л зоригт эрийн дүр бүтээдэг болохоор ч тэр үү “Танд айдаг зүйл байдаг уу?” гэхэд тэрээр “Айж сандраад түгшээд байдаг юм бараг байхгүй гэхдээ аймшигтай санагддаг зүйл байдаг” гэжээ. Гэтэл хөтлөгч тэр зүйлийг нь хэлүүлэхийг хүстэл тэрээр “Яг үнэндээ бол аймшигтай санагддаг юм зөндөө л байдаг тэр дундаас хамгийн инээдтэй нь Лэди Гага надад аймшигтай санагддаг. Нэг л ер бусын байж болмооргүй ч хүн юм шиг. Гэхдээ л би түүнд хайртай” гэж хариулжээ.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 285 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|