Хүмүүс голдуу хөгширч, эсвэл өвчнөөр нас бардаг. Мөн эмгэнэлт үхлээр өнгөрөх нь ч бий. Гэтэл бараг онигоо болмоор санаанд оромгүй, санамсаргүй, этгээд хачин үхлүүд бас тохиолддог аж.Роботод алуулсан анхны хүн Роберт Уильямс роботод алуулсан дэлхийн анхны хүн. 1979 оны 1-р сарын 25-нд “Ford Motor’s” заводын автомат цувуур шугамны робот эвдэрчээ. Роберт роботын эвдэрсэн деталийг сольж байтал гэнэт робот ажиллаж, төмөр гараараа толгойг нь цоо хатгав. Үхлийн кактус 1982 онд 27 настай Дэвид Грандмэн өрөөнийхөө андтай кактус буудаж зугаацахаар шийдэв. Найзууд эхний удаа шууд оносондоо урамшиж, 100 настай, 26 фут өндөр асар том цереусыг бууджээ. Гэнэт кактусаас том хэсэг тасарч, хөөрхий мэргэн бууч дээр унаж түүнийг хоромхон зуур алчихав. Бөглөөнд хахсан түүх АНУ-ын зохиолч Теннеси Уильямс 1983 онд зочид буудлын өрөөнд ундааг шилээр хөнтөрч уух гээд бөглөөнд хахаж үхжээ. Аврагчид аварсангүй 1985 онд Шинэ Орлеаны усны аврагчид анх удаа ганц ч эндэгдэлгүй бүтэн улирал өнгөрөөснөө тэмдэглэж, үдэшлэг зохиов. Гэтэл үдэшлэг дуусах хэрд усан сангийн ёроолоос 31 настай Жер Муди үхсэн олджээ. “Хүн бүр өөрийн үхлээр өнгөрөх тавилантай” гэдэг үнэн аж. Учир нь усан сангийн дөрвөн буланд дөрвөн жижүүр гарч, 200 зочдын талаас илүү нь аврагчид байсан юм. Хошигнол дэндэх дэмий Инээдмийн алдартай жүжигчин Дик Шоун улс төрчдийг элэглэн “Би ийм ажил хийдэг бол аль хэдийн чад хийчих байсан” гэснээ доош хараад уначихав. Үзэгчид ингэж л төгсдөг юм байлгүй гэж суугаад л байж, сүүлдээ зохион байгуулагч гарч ирэн судсыг нь үзэхэд хэдийн өнгөрчихсөн байлаа. Үхлийг бүү тохуурх 1991 онд Тайванийн 57 настай бүсгүй үхрийн баасанд хальтирч унахдаа өндөр хүчдэлийн шалбарсан утас шүүрэн авч, тогонд цохиулан өнгөрөв. Түүний дүү 52 настай эмэгтэй хөршүүддээ ингэж нас барсан гэж үзүүлж байгаад, өөрөө халтирч ойчин, нөгөө утаснаас зууран тогонд цохиулан бас нас барав. Хонь тийм ч номхон амьтан биш 1999 онд, 67 настай Английн фермер Бетти Стоббс мотоцикльдоо өвс ачин, хонио эргэжээ. Сүрэг хонь маш их өлссөн тул дөчүүлээ зэрэг эзэн рүүгээ дайрч, 100 фут гүн ангал рүү түлхэн унагав. Бетти бүсгүй ангалд унасан ч амьд үлдэв. Гэтэл хонинууд дээрээс нь мотоцикль унагаан алжээ. Номын шүүгээ ч үхэл авчирна Мариеша Веберийг алга болсон гэж цагдаад мэдэгдсэнээс хоёр долоо хоногийн дараа тэр унтлагын өрөөний номын шүүгээний араас олджээ. Тэр ширээн дээр зогсон телевизийн кабель бэхлэх гэж байснаа шүүгээний араар унаж, толгойгоо хүчтэй цохин нас барсан бололтой.
|