CRYSTAL FLOWER

2011-04-29

Дэлхийн усан доорх 7 гайхамшиг

 
 

Та усан доторх 7 гайхамшгийн талаар сонсож байсан уу? Тэгвэл усан доорхи 7  гайхамшигаар ямар газрууд тодордог вэ?
1.    Palau
Palau бол олон арал бүхий номхон далайн нэгээхэн хэсэг газар юм. Далайн биологичид энэ хэсэг аралд 700 гаруй төрлийн шүр сувд ургадаг, 1500 гаруй төрлийн загас амьдардаг гэдгийг судалж илрүүлжээ. 
Өнөөдөр олон тооны усанд шумбагчид Palau д очиж шүр сувд түүдэг байна. 
Тэндээс та өмнө нь хаа ч хараагүй олон төрлийн загаснуудыг олж харах боломжтой. Нэн ялангуяа Цэнхэр булан хэмээх газарт хамгийн гайхалтай усан доорх гайхамшгууд оршидог гэнэ.




    2. The Belize Barrier (Белизийн хязгаар)
The Belize Barrier нь Төв Америкд орших Белизын эрэг орчим байрладаг. Энэ газар нь шүр сувдны ер бусын давхраа бүтэц, олон төрлийн загас жараахай, сээр нуруугүй амьтад, ер бусын тунгалаг цэвэр усаараа гайхагддаг аж. Алмаз эрдэнэ мэт тунгалаг ус нь Цэнхэр нүх хэмээх газрыг үүсгэдэг байна. Усны гүнд бүх төрлийн загас жараахай байх ба модны салаа мөчир, бутнуудад загаснууд шигдэн байрласан байдаг гэнэ.


3. The Galapagos 
 Экваторын баруун хэсэгт ,Номхон далайгаас 600 милийн зайд орших энэ арал хэдэн зуун кг жинтэй яст мэлхийгээрэй алдартай газар юм байна . Тvvнчлэн хvмvvсийн сонирхлыг татдаг бас нэгэн амьтан бол далайн арслангууд . Тэдний усан доор баллетийг хvмvvс ихээхэн сонирхдог . Харин энэ газрын мангасаар цагаан акулыг нэрлэнэ. Гэхдээ тэднийг усан дотор харах бараг боломжгvй байдаг ажээ. 

 The Galapagos  Эквадорын баруун хэсэгт, номхон далайгаас 600 милийн зайд орших энэ арал хэдэн зуун кг жинтэй яст мэлхийнүүдээрээ алдартай газар юм байна. Түүнчлэн хүмүүсийн сонирхолыг татдаг бас нэг амьтан бол  далайн арслангууд. Тэдний усан доорх баллетыг хүмүүсийн анхаарлыг нилээд татдаг. Харин энэ газрын мангасаар цагаан акулыг нэрлэнэ. Гэхдээ тэднийг усан доор харах бараг л боломжгүй байдаг ажээ.



4. The Northern Red Sea / хойд улаан далай/ 
Хамгийн том элсэн цөлөөр тойруулсан энэ далайд хамгийн их баялаг , гайхамшиг байдаг гэдэгт хүмүүс итгэж яддаг. 1000 гаруй төрлийн загас , 400 гаруй төрлийн шүр сувднуудыг биологичид олж илрүүлсэн байна. Энэ газрыг онцгой ер бусын болгоход нөлөөлсөн зүйл нь цэлмэг цэнхэр тэнгэр. Цэлмэг тэнгэр усанд нарыг шууд тусгасанаар усан доор өнгөний ялгарал тодорч шүр сувд хурдан ургах боломж болдог аж. Шүр сувд нарны гэрэл авах тусам хурдан ургадаг юм байна. 
Далай доор ер бусын өнгөний ялгарал гардаг боловч одоо хүртэл үүнийг мэргэжилтнүүд үүнийг хальсанд буулгаж чадахгүй байсаар байна. 



5. Baikal /Байгаль нуур /
Байгаль нуурыг дэлхийн хамгийн гүн нуур гэдэг. 3-сард Байгаль нуурыг зузаан мөс хучсан байх ба нууранд амьдрах хамгийн сонирхолтой амьтан нь Байгаль нуурын далайн хав юм. Харин 6-н сард нуурын өнгө үзэмж шал өөр . 50-метрийн гүнээс тэнгэрт байх үүл харагдаж харин доошоо ногоон замагнууд харагддаг. Байгаль нууранд газраар амьдардаг онцгой загсанууд байх ба өөрсдийгөө замагнууд дунд чадварлаг нуудаг. Тэдний хөдөлгөөн нь маш удаан учир нь усны хүйтэн нь хурдан хөдлөхөд хэтэрхий хүйтэн байдаг аж. 


6. The Great Barrier / Их хязгаар /
Австралийн эрэг дагасан 2000 км үргэлжлэх энэ газар хэдэн мянган амьтад , ургамлын өв нутаг болжээ. Үүнийг далайн парк гэж нэрлэдэг байна.
Хачирхалтай нь энэ газрын хэсэг бүр янз бүрийн уур амьсгалтай байдаг аж. 


7. The Deep Sea Vents /Далайн гүний утаа/
Далайн гүнээс утаа гарах үзэгдэл байгалийн гамшгуудын тоонд орохгүй байхын аргагүй . Нэг үгээр галт уулын хайлмал газар доороос гарч далайн усыг халуунаар төөнөдөг аж. Хайлмаг маш удаанаар гардаг ч заримдаа их хэмжээгээр гарснаар лавын гол үүсгэх тохиолдол байдаг. Эхлээд шинжээчид энэ байдлыг улс орны химийн хор урсаж байна гэж үздэг байсан ч удалгүй энэ нь далайн гүнээс гарч байгааг олж илрүүлжээ. Энэ үзэгдэл нохон болоод атлантын далайн аль алинд нь үзэгддэг гэнэ. 








. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 566 удаа

Сэтгэгдлүүд

2016-02-16 -

Бичсэн: Зочин
gehdee zurag alga
. Шууд холбоос

2014-02-09 -

Бичсэн: Зочин
MASH SAIHAN GEHDEE ZURAGTAI BAISAN BOL CHHHHHHHHHHHHHHHH
. Шууд холбоос

2012-10-31 - tiimee

Бичсэн: otgoo (зочин)
mash goy yum bn a
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108802 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 52 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн