CRYSTAL FLOWER

2011-04-29

дэлхийн 7 гайхамшиг ...

 Вавилоны дүүжин цэцэрлэг, Александрын гэрэлт цамхаг болон Олимп дахь Зевс бурханы хөшөө гэх мэт эртний улсуудад байсан гайхамшгуудаас одоо Египетийн Кайрт байрлах Пирамид л ганцаар он цагийн шуурганд өртөлгүй босоо үлджээ. Орчин үеийн иргэд бид байхгүй зүйлсийг гайхамшиг хэмээн төсөөлж, толгойдоо зураглан суух нь тэнэг хэрэг. Энэ байдлыг эцэс болгох үүднээс Канад улсын Швейцарь иргэн Бэрнард Вэбэр болон Швейцарийн засгийн газрын дэргэдэх "New7Wonders" сан нар хамтран "New Seven Wonders of the World" хэмээх төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийн зорилго нь мэдээж эртний долоон гайхамшгийг шинэчлэх байсан. 2007 оны 7-р сарын 7-нд төслийн үйл ажиллагаа өндөрлөж Португалийн нийслэл Лисабон хотод дэлхийн шинэ 7 гайхамшигийг нийтэд зарлажээ.

Шинэ 7 гайхамшгийг дэлхийн нийтийн санал хураалтаар сонгосон юм. Интернэт болон утсан хэлбэрээр дэлхийн өнцөг булан бүрээс 100 сая хол давсан саналыг зохион байгуулагчид хүлээн авчээ. Давхардсан саналд ямар нэгэн хяналт тавиагүйгээрээ энэхүү төсөл нь олны шүүмжлэлд ихээр өртөж байсан нь сонирхолтой. Дэлхийн түүхэн дэх хамгийн том хэмжээний санал асуулга хэмээн тэмдэглэгдсэн нь тэдний бас нэгэн амжилт байсан.

1. Египетийн пирамид: Энэхүү байгууламж нь Египетийн нийслэл Кайрт байрладаг бөгөөд эртний гайхамшгуудаас үлдсэн цорын ганц нь юм.



2. Чичен Ица: Одоогийн Мексикийн Юкатаны хойгт байрлах тус байгууламж нь Маяачуудын бүтээл билээ.



3. Аврагч Христийн хөшөө: 39.6 метр өндөр тус хөшөө нь Бразилийн Рио де Жанейро хотод байрладаг бөгөөд 1931 оны 10-р сарын 12-нд баригджээ. 



4. Колессиум: Итали улсын аялал жуулчлалын "амин сүнс" нь гэж хэлж болох уг байгууламж нь мэдээж эртний Ромын эзэнт гүрний үед баригдсан.


5. Цагаан хэрэм: Манай урд хөршийн хойд нутагт байрлах тус хэрмийн тухай олон зүйл ярих нь илүүц бизээ. Ямар ч байсан үүнийг барихад хүргэсэн хамгийн том хүчин зүйл нь Хүннүчүүд мөн.


6. Мачу Пикчу: Энэ нь нарийн зохион байгуулалт бүхий эртний Инкүүдийн суурин бөгөөд Перу улсын Кускод байрладаг.



7. Таж Махал: Энэтхэгийн Агра хотод байрлах тус байгууламжыг хаан Шах Жахан нь үзэсгэлэнт эхнэр Мумтаз Махалдаа зориулан байриулсан гэдэг.



. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 873 удаа

Сэтгэгдлүүд

2011-10-17 -

Бичсэн: Зочин
angel
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108802 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 51 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн