Итали бол гайхалтай орон, гэхдээ энэ онцгой улс руу ирэхийн өмнө танд ямар нэг асуулт, төсөөлөл байж болох юм. Оливийн тос, паста, вино, мафи болон нарны гэрэл, Ромчуудын сүйрэл болон Сэргэн мандалтын үеийн орднууд гээд Итали жуулчдад үзүүлэх асар их зүйлтэй. Итали улс жирийн нэг жуулчнаас мэдлэгтэй жуулчинд хүртэл сонирхолтой зүйлсээр баялаг. Аялалын гол төвүүдэд жуулчид уйдахгүйгээр хэдэн долоо хоног ч саатаж чаддаг билээ. Альпын нурууны хажуу талд орших нутгийн хойд зүг, По голын орчмын газар нутаг, соёлын их өвүүд болон өндөр хөгжсан аж үйлдвэрийн хотууд үнэхээр сэтгэл хөдөлгөм.
|