Ноён Конрад Фон Бурген томоос том тавхайтай атлаа их л турь муутай чөргөр урт хөлөө бичгийнхээ ширээн доогуур жийж мөлчгөр халзан дагзаа зөөлөн сандлынхаа тvшлэгт наагаад нvдээ анив. «Энэ удаа ямар хvvхэн тvрvvлэх болоо? Нөгөө Гамбург хотын бvжгийн хvрээлэнгийн Моника гэгч царай муутай боловч сайхан хөлтэй хvvхэн нэгэнт хуучирчээ. Бvжиг хийхдээ даанч сайхан хөдөлдөг хvvхэн шvv. Чөтгөр алгадулмарын хөлийг» гэж бодоод мишидхийн инээмсэглэж vслэг богинохон хуруунуудаараа ширээгээ тоншиход шалзны чинээн бадмаараг шигтгээтэй том алтан бөгж нь гялсхийв. «Одоо Дортмунд, Эссен, Гамбургийн их баячууд сонгож авсан охидынхоо төлөө дэнчин тавьж, бvжгийн хvрээлэнд тэднийг хараад хамаг бие нь халуу шатаж байгаа. Та нарыг уу! Амаар чинь шороо өмхvvлнэ дээ.Энэ хөгшин Берлинд өөдтэй хvvхэн чухаг болжээ. «за яах вэ ямар ч дагинаас өө сэв олж болно. Конрадын сэтгэл ямархан чивэлт эм тохирохыг та нар мэдэхгvй» гэж доод урт хөлөө татаж нvдээ нээв. «Шинэ цагийнхан» хэмээх олзтой бөгөөд баруун Берлиний том хэвлэлийн газрын эзэн язгуурт Конрад Фон Бурген баяд ноёдын дунд эмсийн vзэсгэлэн гоог нэвтэрхий мэддэг хvн гэж алдаршжээ. Мөн эмсийн vзэсгэлэнг эд мөнгө болгож чаддагаараа улам алдартай билээ. Шампан дарсаар ходоодоо эрхлvvлж, сайхан хvvхнээр нvд хужирлаж, цаг зуурын хоосон цэнгэлд мансууран ташуурагч ихэс дээдэс Фон Бургений тэрхvv авьяас чадварыг тэнгэрт гартал магтан сайшаадаг ажээ. Нас сvvдэр зууны хагасаас хальж толгой дээр нь тоотой хэдэн vс vлдсэн авч эмс охидын хvрээлэнд урт хөлөө чирч явахдаа сэтгэл нь ганц уужирдаг хvн, «шинэ цагийнхан» хэмээх сэтгvvл санаачлан гаргасныгаа нийгмийн өмнө гавьяа байгуулсан гайхамшигт хэрэгт тооцжээ. Тvvнээс олсон олз ашиг нь тоймгvй. Сvvлийн хэдэн жил дараалан баруун Германы эрхэм vзэсгэлэнт эмсийг шалгаруулах наадам гэгчийг зохиож тийнхvv тvрvvлсэн хvvхний гэрэл зургийг элдэв этгээд байдлаар эхээс төрсөн янзаар нь сэтгvvлийнхээ ар өвөрт олон мянган хувь дармалдан тарааж жирийн явдал хvний ёсонд сэтгэл санаа ханахгvйд хvрсэн завхай зайдан хөрөнгөтэй баячууд болчимгvй этгээдийн нvдийг хужирлаж тачаалыг хөдөлгөн олз ашиг олсоор ажээ. Одоогоос хэд хоногийн өмнө эмсийн vзэсгэлэнг шалгаруулах ээлжит наадам уралдаан зарласан тул тийнхvv байн байн урт хөлөө жийж нvдээ анихдаа юуг vзэж юуг мөрөөдөж байгааг тааварлах бэрхгvй. ...Баруун Берлин энэ ертөнцөд тvгшvvр төрvvлж байгаа нэг голомт . Энд баруун зvгийн тархигvй этгээдvvд амьсгаалах мөч бvхнээ мөнгөөр тоолдог зальхай баячууд хууран мэхлэгчид, хорлон сvйтгэгчид, чимээ шуугиан дэгдээгчид, их замын дээрэмчид, хумсаа нуусан фашистууд зэрэг зvсэн зvйлийн амьтан цугларчээ. Конрад Фон Бурген өөрийгөө улс төрийн барометр гэж vзэх бөгөөд баруун Берлиний цэнгэлийн газар, их бага зочид буудал, эмсийн хvрээлэнгээр хэсvvчилж тэрхvv зvсэн зvйлийн амьтны vг яриа янз байдлыг сэм тагнаж хэрэгтэй цагт хошуу нэмж, vзэл санаанд нь он таалагдвал хайр шан хvртээж явдаг заншилтай. Энэ орой Бурген «Кемпенский» хэмээх их зочид буудлын газар очихоор явав. Тэр сvvлчийн маягийн «Опел» тэрэгнийхээ жолоог хааш яаш барьж зөөлөн суудал дээр ихэмсгээр гэдийж зузаан уруулаа ярвайлган «Идэрхэг» дууны ая исгэрч яаралгvй явлаа. «Курфурстендам» буюу язгууртны их чөлөө хэмээх өргөн гудамжаар баруун зvгийн орон бvхний таних тэмдэгтэй эрээн мяраан их бага тэрэг сvлжилдэн, худалдаа, дэлгvvр, vзвэрийн газар, зочид буудал, баячуудын орд харш банк албан газруудын гэрэлт хаяг, эмэгтэйчvvдийн хөхний даруулгаас эхлээд Бавар нутгийн цагаан дарс тэргvvтэнг тэнгэр бурхантай цацуулан магтсан неон зарлал зvйл бvрийн өнгөөр солонгорон бvжиглэнэ. Амраглахийн цаг дээр орчлонг умартдагийн тэмдэг болох хонгор шар vсээ задлан намируулж, бэлхvvсээ тахийтал татаад өвдөгнөөс нь дээш халхлах төдийхөн банзал өмсөөд годгонолдож яваа завхай хvvхнvvдийн хойноос хавчиг малгай хойноос хажуулдуулж тавьсан ам халамцуу америк цэргvvд өлсгөлөн хэрээ шиг гуагалдаж явна. Энэ бvхэн Фон Бургений нvдэнд хэтэрхий жирийн бөгөөд өчvvхэн явдал тул огтхон ч vл ойшооно. «Кемпенский» зочид буудлын өндөр цонхнуудаас гэрэл цацарч цэнгэлийн танхимд жаз хөгжмийн эх захгvй шуналт дуу сонсогдоно.Фон Бурген зочид буудлын гол хаалгаар орж ирээд алтан саа хуартай ёслолын хувцаст залуу хаалгачинд малгайгаа шидэж өгөөд ,зуушны танхимын гол шилэн хаалгыг омогтойхон тvлхэж ороод , таних танихгvй хvмvvс тийш ёсын төдий мэхэсхийн мэндлээд ганцаараа ширээнд суув. Бараа сvрийг нь андахгvй болсон vйлчлэгч тvvнийг удаан хvлээлгэсэнгvй. Бvжгийн хvрээлэнд баруун Берлиний цуутай хvvхнvvд өдий нь цугларчээ. «Шинэ цагийнхан» сэтгvvлийн хуудсанд vзэсгэлэнт нvvр царай, бие цогцосныхоо хөргийг хэвлvvлэх завшааныг хvсэгчид тэдний дотор бас буй. Мөн баруун Берлиний өнгө vзэмж нь болсон америк, франц, цэргийн дарга нар, баян эздийн хөвгvvд, өндөр тэмvvлэгч дундчууд тэдгээр сайхан бvсгvйчvvдийг ээрэн тойрон байна. «Рок-н-ролл» гэгч сэтгэлийг гижигдэж тархийг мансууруулагч шуналт бvжгийн хөгжим эгшиглэхэд архи дарсанд ам халамцсан тэр хvмvvс мөн л царай улайж нvд булингартсан vзэсгэлэнт эмс охидын бэлхvvсээр тэврэн авч хөгжмийн ая тvргэсэхvй лvгээ хvvхнvvд саа өвчинд дайруулсан мэт язав татав хийж хөл гуяа гялалзуулан, ууц нуруугаа хөдөлгөх бөгөөд эрэгтэйчvvд нь тэдний биеийн илчий мэдрэхийн тулд ичгvvргvй наалдан нvдээ аньж, шvдээ зуух ажээ. Конрад Фон Бургенд энэ бvхэн бас л жирийн уйтгарт явдал мөн.Цаг vеэсээ тvрvvлж яваа соёлт ихт хvний сэтгэлийг амьдарлаас ихээхэн гажууд этгээд сонин явдал сая хангаж чадна гэж vздэг Бурген шиг хvнд юм бvхэн хуучирч ,vеэ нэгэнт дуусгасан мэт санагдана. Бурген Франц газрын хатуу дарс балгаж ярвайгаад ядахдаа зоригтойхон хөдөлдөг хvvхэн ч алга болжээ. Сайхан хvvхэн олно гэдэг гvн далайн ёроолоос ширхэг сувд бэдэрч олохоос бэрх болжээ гэж эгдvvцэн бодоод ширээн дээр хэдэн марк шидээд ихэмсгээр гарч одов. Тэрээр тэргэндээ очиж суугаад чухам хаашаа явахаа мэдэхгvй нэг хэсэг болоод, хотын захад гарч «гөрөө хийхээс» дээр юмгvй гэж шийдэв. Берлиний зах шиг тийм харанхуй газар сонин явдал тохиолдож мэднэ. Бурген хотын захын нэг гудамжнаа хvрч зуушны газруудын хаягийг харж явав. «Улаан тоть» ч гэнэ vv «Пепе» ч гэнэ vv гэрэл цацарч цэнгэлийн танхимд жаз хөгжмийн эх захгvй адаглаад л нэр нь хvртэл санаанд таарахгvй. Газраас vргэлж цонхтой навтгар байшингийн vvдэн дээр «Оготны нvх» гэсэн неон бичиг чөтгөрийн гал мэт сvvмэлзэнэ. «Очиж очиж оготны нvх шvv. Ямархан оготнууд байдгийг ороод vзье байз.» Фон Бурген тэргээ цонхны дор тавиад намхан хаалгаар нь орохдоо малгайгаараа тотгы нь шvргэж хараал тавив. Навчин тамхины өмхий утаа дvvрсэн давчуу өрөөний нэг буланд муу сэжиг төрvvлмээр царайтай хэдэн хvн шар айраг ууж гvнгэр гэнгэр ярилцана. Зуушны газрын эзэн болох усны замаг мэт усгал ногоон нvдтэй бvдvvн шар хvн vзтэл өндөр язгуурт зорин морилсныг мэдэж гvнээ мэхийн ёслоод, Лолитаа! Ноёнтонд vйлчил гэж хашгирав. Лолита нь хажуугийн өрөөнөөс яаран гарч ирэв. Фон Бурген адтай хөх нvдээрээ тэр залуухан бvсгvйг хөлөөс олгой хvртэл ажиглаад «энэ чинь харин хөөрхөн оготно шив. Сонин хэрэг байна. Хөөрхнөөр барахгvй бvр сайхан чивэлт vv дээ» гэж бодоод тас хар өнгөтэй хуучин торгон цамцны цаана vл мэдэг гэрэлтэн төвийж байгаа Лолитын хөхөн дээр хараагаа тогтоов. Лолита Фон Бургений хvйтэн хөх нvднээс дальдарч доошоо хараад Ноёнтон, та юу захих сан бол? гэв. Оготно минь, энэ нvхэнд чинь франц дарс байдаг бол нэг жvнз аваад ир! гэхэд Лолита эргэж явав. Бурген тvvний уяхан хөдөлгөөнт нуруу бие, чийрэг булчин нь vл мэдэг гvрвэлзэж байгаа цэвэрхэн хөлийг хараад мушилзан тамшаалж, Яриан алгаа! Ёстой л оготны нvхэн дэх сувд мөн байна гэж бувтнав. Лолита жижиг тосгуур дээр болор жvнзтэй архи бариад эргэж ирэв. Фон Бурген тvvний өөдөөс эрээ цээргvй ширтэнэ. «Уруулыг нь хараач! Чивэлт чинь vнэхээр Моника Лиза мөн байна шvv!» Оготно минь чи Монна Лиза мөн! Чи бол ёстой оготны нvхэн дэх сувд байна даа... Лолита тvvний vгийн учрыг ойлгож ядан, Юу гэсэн vг вэ? ноёнтоон гэхэд Фон Бурген vг дуугvй гараас нь татаж хажуудаа суулгаад, За хөө чи бvv годгоноод бай. Би эмсийн vзэсгэлэнг мэддэг хvн шvv. Ноёнтоон, би таны vгийг ойлгохгvй байна. Ойлгохгvй байна уу? Та нарын ухаан ерөөсөө богино, тэр ч яамай. За хөө чи ноёдын хатагтай нар шиг баян тарган амьдрах дуртай юу? Би... би мэдэхгvй... Нэр чинь хэн бэ? Лолита — 3а хөө. Лолита чи бол vнэхээр оготны нvхэн сувд байна. Би чамайг энэ нvхнээс чинь гаргаж шуналт олны өмнөх өндөр тавцан дээр тавья. Тэр шуналтангууд чамайг хараад шvлсээ залгих болно. Ноёнтоон, би ажлаа хийе дээ. Байз! Би чамд учрыг ухуулж өгье. Чи «Шинэ цагийнхан» сэтгvvлийг vзсэн vv? Yзсэн ТЭГВЭЛ би тэр сэтгvvлийн эзэн эрхлэгч Конрад Фон Бурген гэгч байна. Манай сэтгvvлийн газар баруун Германы эрхэм vзэсгэлэнт эмсийг шалгаруулах уралдаан зарлаад байна. Би чамайг тэр уралдаанд өөрийнхөө өмнөөс тавья. Байз! Дуугvй бай! Чи доройхон амьтан ямар vзэсгэлэнтэйгээ мэдэхгvй биз. Оготно минь бодооч! Тvрvvлсэн хvvхэнд бид дор хаяад тvмэн маркийн шан өгнө. Чи ёстой дээгvvр гvйдэлтэй, дэргэдээ шивэгчинтэй гvнж шиг амьдрах болно. За тохирлоо шvv. Олон vг байхгvй! Май миний хаяг энэ байна. Маргаашнаас чи Берлиний дээд зэргийн зочид буудалд суух болно. Хувцас хунарыг чинь би бэлтгэнэ. Сувд минь чи энvvгээрээ vvлэн дээр мордоно шvv гэж ууцан дээр нь пад хийтэл алгадаад босож явав. Лолита хэрхэх учраа олохгvй алмайран зогсов. Фон Бурген тvрийвчнээсээ баахан мөнгө гаргаж ногоон нvдэнд нь тавиад : Май золиосонд нь ав. Хөөрхөн оготно чинь нvхэндээ буцаж ирэх, vгvйгээ өөрөө мэднэ биз гээд Лолита тийш нvд ирмэн хи хи хи гэж хөхрөв. Ногоон нvдэт энэ солиот ноён мөнгөө буцааж авчих вий гэсэн мэт бушуухан авч халаасандаа чихээд шvдээ ярзайлган инээж гvйлгэнэн мэхэлзэв. Булангийнхан чангаар хөхрөлдөв. Фон Бурген хаалганы тотго мөргөөд хараал тавьсаар гарч одов. Лолита бvр шөнө орой болсон хойно ажлаа сая дуусаад хувцсаа солино. Залуу бvсгvйн гоо vзэсгэлэн нь «Оготны нvхэнд» ирэгсдийн жvнз архи, аяга цайнд амт шимт оруулагч нэг ёсны vнэртэн амттан болох тул ногоон нvдэт тvvнийг овоо аятайхан хувцасладаг ажээ. Лолита олон нугалаат хормойтой эрээн даавуу даашинз, нимгэхэн ултай шаахайгаа өмсөөд хvзvvнийхээ ноосон ороолтыг авахдаа ийн бодов «Петрийн минь авч өгсөн ороолт шvv дээ. Хөөрхий минь байдаг цалингаараа авч билээ. Чинийх шиг ийм зөөлөн сайхан хvзvvнд, ширvvн юм хvргэж, болохгvй гэж хэлсэн юм. Миний хувцас хунар дотроос хамгийн олигтой нь энэ шvv дээ. Петр минь ээ! Би чинь тэр уралдаанд нээрэн тvрvvлчихвэл яана. Тэгвэл бид хоёр хичнээн аз жаргалтай алдар олох билээ. Тийм аз заяа даанч байхгvй биз дээ. Лолита бас сэмэрхий ханцуйтай оготорхон бөгөөд давуухан пальтогоо өмсөх зуур тэгэхэд би хvvхдээрээ байжээ» гэж гунигтайхан бодов. Лолитын харьж ирэхэд Петр хэдий нь хvрч ирээд хvлээж байлаа. Тэр Лолитын зvvдэнд vзэгддэг хонгор сайхан инээмсэглэлээр угтаж цоморлигоо дэлгэхийг завдан буй сарнай цэцгийн дэлбээ мэт жимбэгэрхэн улаан уруулын нь шимэн vнсээд, Лолита, би чамд цөцгийтэй боов авчирсан гэв. Баярлалаа хайрт минь. Би өнөөдөр цалингаа авлаа. Маргааш хоёулаа оготны чинь нvхэнд очиж жаахан сууна даа. Лолита янаг нөхрийнхөө vгнээ сэтгэл уяранхан, Энхрий найз минь миний сэтгэл хичнээн догдолж байгааг чи мэдэхгvй байна. Зол жаргалтай амьдрах цаг ирвэл юутай гайхамшиг билээ. Би чамдаа цөмийг ярьж өгье гэв. Шөнө орой болжээ. Хотын энvvхэн зэлvvд зах газар анир чимээгvй Лолитын бяцхан өрөөний цонхоор хавар цагийн чийглэг салхин vлээж, vл мэдэг утааны vнэр анхилна. Лолита Фон Бургены хэлсэн бvхнийг Петрт ярьж, Чи минь юу гэж бодож байна? гэж асуув. Угаах халуун усанд ясаа тултал дэвтэж хачин зөөлхөн бөгөөд тэнхэлгvй болсон гары нь Петр илбэн байж, Чам шиг сайхан бvсгvй энэ дэлхийд ховорхон гэж? би хэлдэггvй юу. Азаа vзэх ч юмгvй, чи минь заавал тvрvvлнэ. Жирийн ядуу бvсгvй баян хатагтай нараас илvv сайхан болдгийг тэдэнд vзvvлээч! Би нээрэн тийм сайхан гэж vv дээ? Тийм гэм дээ. Чи юм бvхнээрээ тэгш сайхан. Лолита чи бид хоёр дөрвөн жилийн өмнө уулзсан шvv дээ. Тэгэхэд чи хvvхдээрээ байжээ. Хvмvvс чамайг хөөрхөн хvvхэд гэдэг байгаагvй юу. Харин одоо чи нас бие гvйцэж улам ч сайхан болжээ. Петр ээ, хувь заяа хvнийг юунд хvргэж болохыг яаж мэдэх вэ. Фон Бургены хэлдэг шиг тийм их шан хvртвэл яана? Тэгвэл ч бид хоёр адаглаад л хамт амьдрах чадалтай болно доо гэхэд Лолита жаал хvvхэд мэт баярлан хөөрөхдөө алга хавсран нvдээ аньж, Ямар сайхан бэ! Тэр их мөнгөөр бид юу хийх вэ? Одооноос л сайн бодъё. За ямар ч байсан хотын захад жижигхэн байшин авна. Эхлээд гэртээ хямдхан тавилга авсан нь дээр биз дээ. Бас жимсний цэцэрлэгтэй болно. Машин аваад хэрэггvй. Хэтэрхий vнэтэй юмаар яах вэ. За тэгээд хоёр ээлжийн аятайхан хувцас авах хэрэгтэй. Лолита өөр юу хэрэгтэй болохыг бодож чимээгvй болов. Сэтгэл уярсан Петрийн зовуурьт бvдэгхэн нvдэн дээгvvр нулимс гvйлгэнэлээ. «Миний хөөрхөн Лолита Чи санаандгvй, намайгаа эр нөхрөө гэж бодох болжээ. Лолита би vvрд чамтайгаа. Yхлээс өөр юм биднийг хагацаахгvй». Сараалжин торноос салан ниссэн шувуу цаст өндөр уулын зvг яаран одохтой адил сэтгэлийн зовлон тайлагдах vе хааяа олдоход хvнд бэрх амьдралын учир, тvмэн давхар хvлээсийг умартан хvсэл мөрөөдлийнхөө жолоог алдагч гэнэхэн хоёр залуу ийнхvv ирээдvйн өдрvvдийг бvрхсэн манан буданг арилгаж хөөрөн баярласан нь туйлгvй. Маргааш нь Фон Бурген Лолитыг язгууртны их чөлөөнөө буй нэг зочид буудалд хvргэж өгөв. Юм зvvж болох газар бvхэндээ есөн шидийн чимэг зvvлт агсан, хижээл насаа vл ойшоон хэтэрхий хөнгөхөн хувцасласан өндөр туранхай авгай тvvний захиалсан өрөөнд хvлээн байлаа. Фон Бурген хувхай гарыг нь vнсэхчээн болоод, Оготно минь, эрхэмсэг Мадлен чамд дээдсийн ёсыг таниулж өгнө. Илvv хувцас эмэгтэй хvний vзэсгэлэнг нуудгийг юу андах аж гэж хавчгар ЦЭЭЖЭЭ тvрэн чангаар инээгээд, Эрхэмсэг Лолита, би орой ирж таны төрөл арилжсаныг сонирхоно гээд гарч одов. Мадлен Лолитад баян чинээлэг, сайн төрөлт хvмvvс ялангуяа өндөр соёлт, эрх ямбат эрэгтэйчvvдийн дунд биеэ яаж авч явах тухай, алхаж гишгэхдээ ууц нуруугаа яаж хөдөлгөх, гараа хэрхэн хаялах, нvдээ яаж харах, уухдаа хормойгоо яасхийж өргөх тэр бvхний тухай ширхэг дараалан зөвлөж, өөрийн биеэр vлгэр дууриал vзvvлэв. Фон Бурген Лолитад хямдхан боловч vзэмжтэй хувцас бэлтгэсэн байлаа. Мөн биеэ янзалж, хоол унд захиалах зардалд хэдэн зуун марк vлдээжээ. Лолита, Мадлен авхайг явсан хойно их л тvгшvvртэй байдалд байгаагаа гэнэт мэдэв. Турк газрын зөөлөн хивс дэвссэн жижиг өрөөнд байх суух газар ч олдохгvй байлаа. Нэг жvнз жимсний ундаанаас өөр юу ч идэж уусангvй. Бодсоор байтал энэ бvхэн ямар нэг аймшигт явдалд хvргэж болох мэт санагдав... Лолита оройхон Петртээ утасдлаа. Би яадаг билээ? Сэтгэл тогтож өгөхгvй их хэцvv байна. Лолита хайрт минь зоригтой бай. Би чамдаа ойрхон байх арга бодно. Би нэг л юмнаас айгаад байна. Чи ажлаа тарангуут наашаа ирэхгvй юу? гэтэл ямар нэг хvн хаалга цохив. Лолита учиргvй цочиж хамаг бие нь донсоллоо. Хариу зөвшөөрөл хvлээлгvй Фон Бурген Францын цэргийн нэг хошуучтай хамт орж ирэв. Аа, эрхэмсэг Лолита, Та бvр холбоо барьж эхлээ шив дээ. Зvйтэй. Ийм гайхамшигтай бvсгvй ямар ч эрийн сэтгэлийг булааж мэднэ. Оготно минь сайн төрөлт ноён Монарел тантай танилцахыг хvсэж байна. Хошууч Монарел Лолитыг шуналт нvдээр зовоож, халуу шатаж байгаа урьхан цагаан гарт нь уруулаа хvргээд, Лолита та vнэхээр сайхан байна. Би залуудаа яруу найрагч байсан юм. Манай Марсель хотод яг тантай адилхан ийм цэнхэр нvдтэй, хонгор vстэй бvсгvй байдаг байлаа. Сайхан амьтан богинохон настай байж мэднэ. Би тvvнийг Эсмеральда гэдэг байлаа. Тэр хууль бус төрvvлсэн нялх хvvхэдтэйгээ хамт усанд орж vхсэн юм. Ноёнтоон та өөр юм ярь л даа гэж Лолитын гуйхад Фон Бурген чангаар инээхийн далимд санамсаргvй царайлан өвдгий иь бариад, - Зөв, Ноён Монарел, таны ийм эмзэгхэн сэтгэлийг мэдээгvй биз гэв. Монарел Лолитын өвдөг дээр байгаа Бургены гарыг харж инээвхийлээд, Яруу найрагч байсан хvнд эмэгтэй хvний эмзэгхэн нь тааламжтай. Оготны нvхэн дэх сувд гэж та их онож хэлжээ. Энэ сувдыг хэдэн өдөр өвөртлөхийн тулд таны баян санд өчvvхэн нэмэр оруулахаас татгалзахгvй гэж Францаар өгvvлсэнд Лолита юу ч ойлгосонгvй, Фон Бурген Монарел тийш сэм ирмэж, - Парисынхаа сайхан хvvхнvvдийг мөрөөдөж байгаа таны байдлыг би мэдэж байна. Манай хөгшин Берлиний энэ vзэсгэлэнт ядуу бvсгvй таны сэтгэлийг хангаж чадах эсэхийг бvv мэд. Харин миний хувьд бол энэ сувдыг хамгийн ашигтайгаар хэрэглэхээс өөр зvйлгvй гэдгийг нуугаад яах вэ гэв, Хошууч, Лолитын өвдөг чичирхийлэн байгааг харж ямар нэг инээдэмтэй юм хэл vv гэтэл хvн хаалга цохин Лолита их л тулгамдан бачимдаж байсан тул Петрийг ирээрэй гэснээ сая санаж, Фон Бургены гарыг өвдөг дээрээсээ тvлхээд босох гэтэл, За ор, ор! гэж хошууч зандрангуй хэлэв. Хаалга аяархан нээгдлээ. Петр, Лолитыг их л гайхсан ширтэж танихгvй ноёдоос төвөгшөөн зогсов. «Миний Лолита ямар өөр болчихоо вэ. Энэ франц намайг муухай харж байна Лолита! Миний хөөрхөн Лолита!» Фон Бурген урт хөлөө ууртайгаар татаж ядан татавхийн, Залуу хvн та наадах хаалганыхаа цаана гараад хааж орхи! гэхэд Петр ЛОЛИТЫГ нvд салгалгvй ширтсээр гэдрэг ухарч хаалгыг алгуурхан хаав. Фон Бурген бvдvvн хар янжуур сорон ярвайсхийгээд, Энэ сайхан эр таны найз уу? гэж даажигнан асуухад Лолита хариу хэлсэнгvй. -За тэр ч яамай хэрэг. Харин чи наадах нөмрөгөө тайлаад эрхэмсэг Мадлены заасан ёсоор биеэ vзvvлээдэхээч. Намайг өршөөгөөч! Би их ядарч байна, Тэгвэл Монарел та энэ Хатагтайд туслаач! гэхэд Лолита яаран босож нөмрөгөө унагав. Фон Бурген Лолитаг тойрон явж ар өврөөс нь шиншлэн хараад, нөмрөгий нь авч өгөөд, Маргааш орой Кемпенский их танхимд таны хувь заяа шийдвэрлэгдэнэ. Тэгэхдээ харин арай хөгжилтэй байхыг гуйя. Ноён Монарел аа! Эрхэмсэг Лолитад амралт хэрэгтэй байх шиг байна гэлээ. «Кемпенский» зочид буудлын цэнгэлийн их танхимын хажуугийн жижиг өрөөнд Мадлен авхай Лолитын биед засал хийж байлаа. Энэ vед Петр мөн зочид буудлын vvдний баганын сvvдэрт зогсоод эмсийн vзэсгэлэнг шалгаруулахад оролцохоор ирж байгаа олон янзын хvмvvсийг ажиглаж Лолитын бараа харагдах бол уу гэж горьдоно. Цэнгэлийн танхимд Берлинийн томчуул, дээгvvр гvйдэлтэй хатагтай нар, баруун зvгийн жуулчин, англи франц америкийн цэргийн эрхтэн, зохиолч, тvшмэл, жvжигчин сонин сурвалжлагчид цугларан ирсээр байна. Зvг бvхнээс цахилгаан гэрэл бадарч мяндас тансаг намируулж эрдэнэсийн чимэг зvvсэн хатагтай нарын бие өнгө бvрийн туяа цацаруулж зvйл зvйлийн vнэртэн анхилан, болор жvнзэнд шампан дарс ЦЭЛЭЛЗЭЖ, ЦЭНГЭЛД ташуурсан хvмvvсийн нvдийг согтуурлын манан бvрхэнэ. Танхимын голд дугуй тавцан засаж дээр нь «олноос онцгой vзэсгэлэн гоо, хvн болгонд заяагдаагvй боловч цэнгэл жаргалтай амьдралыг олох тvмэн зvйлийн арга зам та нарын өмнө нээлттэй байна» гэж бичжээ. Танхимд хөгжим эгшиглэхэд Мадлен авхай «Лолита Борхман арван есөн настай» гэсэн бичиг бvхий хар торгон туузыг Лолитын мөрөнд зvvж бараг нvцгэн биенд нь мөн хар торгон нөмрөг нөмрvvлээд, За гарах цаг боллоо. Тайван байж vзээрэй. Намбатайхан хөдлөхөө бvv мартаарай гэж захив. Цэнгэлийн танхимд орох хаалганы хөшгийн цаана зэрэг булаацалдах бусад хvvхнvvд зогсож байлаа. Мөн л овог нэр насыг нь тодорхойлсон өнгө бvрийн тууз зvvжээ. Тэдгээр хvvхнvvд Лолитад өөрөөс нь хавьгvй сайхан юм шиг санагдав. Гартаа микрофон барьсан дэгжин залуу хөшигний цаанаас гарч ирээд, Хатагтай нар аа, нөмрөгөө авна уу. Сэтгэлийнхээ догдлолыг барьж төлөв төвшин байж чаддаг өндөр соёлт халуун сэтгэлт хvмvvс та нарыг хvлээж байна. Хатагтай нар аа ийшээ морилно уу! гэхэд хөгжим нижигнэж хөшиг нээгдэв. Тvvнээс хойш болсон бvх явдал Лолитад зvvд мэт байлаа. Хvvхнvvдийн гарч ирэнгvvт, олон хvн цугларсан их танхим шар хэдгэнийн vvр мэт дvнгэнэж, иймэрхvv цагт замбараагаа алддаг сурвалжлагчид тvлхэлцэн шар бvтээлэгтэй урт ширээний ард морилцгоосон зэрэг тогтоогчид орооны муур мэт архиралдан маргаж байгаа тэр бvхэн Лолитын чvдэнд харагдахаас биш сэтгэлд бууж өгсөнгvй. Лолита! Лолитыг нааш нь! Лолита ичээд яах вэ| Сайхан Лолита гэх зэргээр чухам хэн юунд хашгирч дэвхцэж байгааг ч ойлгосонгvй. Дугуй давцан дээр дэвссэн зөөлөн хивс дээгvvр уяхан биеэ ганхуулан явж хөл гараа Мадлены заасан ёсоор хөдөлгөхийн оронд хачин эг дуг хийж байхдаа иймэрхvv хиймэл хөдөлгөөн нь ихэнх хvмvvст таашаагдсаныг мэдсэнгvй. Заслалынхаа өрөөнд орж ирээд зvvд мэт тэр хачин байдлаас сая ангижрах шиг болов. Чононд хөөгдөж багтарсан туулай мэт тамир тэнхэл нь барагдан, зvрх булгилан дэлсэж, хамаг бие нь чичирч байлаа. Мадлен тvvнд ус хийж өгөөд, _ Чамд одоо жаргалын vvд нээгджээ. Лолита сайхан Лолита гэж хашгиралдахыг сонсов уу. Фон Бурген орж ирээд нөгөө л дадсан зангаараа ууцан дээр нь алгадаж, За сувд минь чи миний хэлснийг санаж байна уу? Чи бас болоогvй, манай сэтгvvлийн хуудсанд алдарших болно. Хагас цагийн дараа зэрэг тогтоогчдын шийдвэр гарна. Эрхэмсэг Лолита ингэж хэдхэн мөчийн дотор таны хувь заяа шийдвэрлэгдлээ. Тийм ээ, бид хvний хувь заяаг шийдвэрлэж чаддаг улс аа! гэж омогтойгоор хэлээд гарч одов. Удсан ч vгvй хөгжим нижигнэж ёс гvйцэтгvvлсэн хvн, Хатагтай нар аа! Тайзан дээр морилно уу. Зэрэг тогтоогчид болоод олон зочид та нарыг хvлээж байна гэв. Мадлен авхай Лолитын нөмрөгийг авч, За Лолита минь яваарай. Согоо шиг дэгдээд очоорой гэв. Зэрэг булаацалдсан бусад хvvхнvvд одоо Лолитыг тунгаацгvй ширвэн харж, зарим нь аз заяандаа гомдсон мэт уруу царайлжээ. Хөшиг нээгдэж «шар хэдгэнийн vvр» дахин хvнгэнэв. Yзэсгэлэнт эмс тайзан дээр гарч зэрэгцэн зогсов. Yзэгч олон алга ташиж, тэсэж ядан хашгиралдаж цэцгийн баглаа шидэж угтлаа. Зэрэг тогтоогчдын тэргvvн Конрад Фон Бурген босож гараа өргөөд, Ноёд оо! Зэрэг тогтоогчдын шийдвэрийг сонсоно уу. Манай Германы хамгийн vзэсгэлэнт хатагтай нар бидний нvдийг хужирлан сэтгэлийг догдлуулж байна. Гэвч vзэсгэлэнгийн дотроос хамгийн vзэсгэлэнтэйгий нь шилж олох гэж энд цугларсан. Манай амьдралд аз жаргалын оргил тийш тэмvvлэх бvх зам нээлттэй байна. Ноёд оо! Бидний бодлоор бол энэ олон хатагтай нарын дотроос хамгийн сайхан нь Лолита Борхман байна гэхэд: Зvйтэй, Лолита! Сайхан Лолита! Лолитыг нааш нь гэж олноор зөвшөөрөн шуугилдав. Фон Бурген гараа дахин өргөж, - Ноёд оо! Германы хамгийн vзэсгэлэнт бvсгvй Лолита Борхманд тэргvvн шагнал найман мянган маркийн хvзvvний чимэг арван мянган марк биечлэн олгоно. Бусад хатагтай нарт дурсгалын бэлэг барина гээд урт хөлөө чирсээр тайзан дээр гарч ирээд хайрцагтай боодолтой юм барьсан шивэгчнvvдийг дуудав. Тэгээд жижиг мөнгөн хайрцагнаас эрдэнэсийн шигтгээ нь солонгорон туяарсан, алтан гинжит хvзvvний чимэг авч Лолитын ганган цагаан хvзvvнд зvvв. Лолитад энэ бvхэн бас л зvvд мэт байлаа. Олон амь тан чих дvлийртэл шуугилдаж тvvнийг тайзан дээрээс бараг хvчээр татаж буулгаад нэг ширээнээс нөгөө ширээнд аваачиж авгай нар тэврэн vнсэхийн далимаар хvзvvний нь чимгийг шохоорхон vзэж, харцуулын зарим нь шампан дарс уухыг шаардаж зарим нь ч хэтэрхий болгоомжгvйгээр биед нь хvрч байлаа. Энэ бvхнээс татгалзах, аливааг эрэгцvvлэн бодох чадал Лолитад байсангvй. Еслолын хувцас өмсөж, архи ханхлуулсан хошууч Монарел тvvнийг сvvдэр мэт дагаж, рок-н-ролл бvжиг хийхдээ биенд нь наалдаж байлаа. Энэ vед Петр зочид буудлын хаалганы баганын сvvдэрт Лолитыг хvлээн зогссоор... Лолита минь яаж байгаа бол гэхээс гvйгээд ормоор санагдавч хэн тvvнийг оруулах билээ. Цэнгэлийн танхимд хөгжим нижигнэж шуугиан дэгдэхэд дотор нь бачимдан элдэв муу юм бодогдож эхлэв. Лолита минь! Хөөрхөн Лолита! Бид буруу юм хийгээгvй байгаа? Лолитыг хvн бvхэн мэдэх болно. Тэгээд бас сайхан хvvхнээс өөр юм боддоггvй баяд ноёд хичнээн олон билээ. Энэ бvхэн аюул учруулж мэднэ. Лолита минь бушуухан гараад ирээсэй. Эндээс бушуухан зайлах хэрэгтэй. Лолита!... бид буруу юм хийжээ... Зочид буудлын том шилэн vvд гэнэт нээгдэж хvмvvс цувран гарцгаав Петр Лолитыг угтахаар тийшээ ойртлоо. Хvмvvс Лолитын vзэсгэлэн гоог магтан шагших СОНСдоно. Удсан ч vгvй Лолита гарч ирлээ. Тvvний дун цагаан хvзvvн дэх эрдэнэсийн чулуу бvрэнхий дунд оч мэт гялс гялсхийнэ. Петр хэсэгхэн зуур тvдгэлзсэнээ Лолитын хажуунаас очиж, Лолита! гэж аяархан дуудахад, Лолита яаран эргэж, Петр! Чи минь намайг хvлээж байна уу? гээд гараа өгөв. Лолитын хажууд явсан Фон Бурген Петрийг илт дургvйцэн хялайгаад, Залуу минь та их азтай хvнээ, гэвч Лолитын хvрээлэл арай өөр болж мэдэх юм, Лолита та хvний зам дээр тээглээд байх шиг байна. Хvндэт генерал таныг хvргэж өгнө биз. Өнөө маргаашдаа байрандаа байхыг гуйя. Манай сурвалжлагчид очно. Та миний ачийг бага ч болов бодох юм байгаа биз дээ гэж хvйтнээр инээв. Лолита Петрийн өөдөөс гунигтайгаар харж, гараа алгуурхан аваад Баяртай бид удахгvй уулзана биз гэлээ. Фон Бурген тэгнэ байх гэсэн байртай Монерал тийш ирмээд, Ноён хошууч та тайван нойрсоорой гэв. Лолита аяархан гиншээд нvдээ нээлээ. Хамаг бие нь хvйтэн хөлс дааварлажээ. «Гэрлээ асаах хэрэгтэй. Yvдний хаана хvн байна. Гар минь хvлээстэй байна . Гэрэл! Гэрэл! Хаалгаа!...» Лолита амьсгаа нь боогдож байгаа хvн шиг нvдээ хялгануулан уруулаа зовуурьтайгаар татвагануулаад «Ёо-ёо, намайг аваач!» гэж дуу алдаад тvvнээсээ цочиж бvрмөсөн сэрэв. Тэнхээ тамир нь бvр барагджээ. Салгалсан гараар чийдэнгийнхээ унтраалгыг арайхийн олов. «Юу болж байна? Ямар аймшигтай юм бэ! Яаж vvр цайлгадаг билээ. Өглөө сурвалжлагчид ирнэ шvv дээ. Тэгээд л бушуухан гэртээ харъя. Монерал юу гэж хэллээ? Чам шиг хvvхэн энэ ертөнцийн нvгэл бvхнийг хийж биеэ жаргуулах хэрэгтэй. Тэгсэн хойноо нөгөө Марселийн Эсмеральд шиг усанд орж vхсэн ч хамаагvй гэлvv. Юу гэсэн vг вэ! Петр минь хvрээд ирээсэй. Бид хоёулаа л хамт байвал өөр юу ч хэрэггvй шvv дээ...» Байшингийн хонгилд хөлийн чимээ гарах шиг болоход Лолита сэжиглэн чагнаад орон дээрээ өндийсхийв... Тvгшvvрт энэ шөнийг арайхийн өнгөрөөнгvvт Фон Бургены сурвалжлагчид хvрч ирлээ. Тэд нар Лолитын зургийг авах гэж баахан зовоов. Их л эрээ цээргvй хөгжилтэй байлгах гэж оролдоцгоовч бvтсэнгvй. Эрэгтэйчvvдийн дурыг татах элдэв янз байдлыг заах санаатай нэг саваагvй залуу, Ийм уйтгартай байдал бvр ч сонин. Эрхэмсэг Лолитын зургийн дор гайхамшигт энэ хvvхний уйтгарыг л сэргээх чадалтай аавын хvv хаа байгаа бол? гэдэг асуулт бичих хэрэгтэй гэжээ. Энэ бvхний сvvлд Лолитын сэтгэл их л vймэрч, улам ч муу юм бодогдоод болохоо байлаа. Баруун Берлиний Өдрийн сонингуудад тvvний зураг хэдийнээ хэвлэгджээ. Лолита бушуухан л харья. Ийм тvгшvvрт байдлаас зайлахаас өөр арга байхгvй. Монёрал vдээс хойш ирнэ гэсэн. Тэр яаж ч мэдэх хvн. Явъя. Одоохон явъя!.. » Лолита хvзvvнийхээ чимгийг авч цvнхэндээ хийгээд, тэмдэглэлийнхээ дэвтрийн нэг хуудсанд «Би гэртээ харилаа. Эрхэм Монерал та намайг хvлээхийн хэрэггvй» гэж бичээд, ширээн дээр орхиод явав. Зочид буудлынхан шивэгчин, хаалгачин цөм тvvнийг хараад байх шиг буудлаас гараад байшингийн яг ёроолоор цахилгаан тэрэгний буудал тийш яаран явлаа. Гэтэл гудамжаар зорчин явагчид бас л хараад байх шиг санагдав. «Юунд намайг ингэтлээ харна вэ? Энэ олон хvн намайг хvрээлээд өчигдөр оройныхтой адил Лолита! Лолита! ЛоЛита! гэж хашгиралдвал яана?» Лолита бусдын нvднээс дальдарч, байшингийн хананд наалдсаар буудалд хvрч цахилгаан тэргэнд суув. Орж ирэнгvvт нь хvмvvс хоорондоо жиг жуг гэлцэж эхлэх шиг санагдлаа. Лолита тэрэгний нэг буланд очоод цонх руу харж зогсов. Саяын буудал дээр тэрэгний нөгөө хаалгаар орж суусан, өтгөн хөмсөгтэй, хөнхөр нvдтэй, бvргэд хамартай хижээл хvн тvvнийг сэм ширтэж байснаа олны дундуур тvлхчин ойртож явах шиг. «Энэ хvн намайг дагаж яваа юм биш биз. Ямар сэжиглэмээр хvн бэ? Одоо яадаг билээ? Дээрэмчйн байвал яана?» гэж Лолита гэнэт бодоод, дараачийн буудал ойртож цахилгаан тэрэг удаашрангуут vсрэн бууж зочид буудал тийш яаран сандран явав., Байн байн эргэж харавч нөгөө «дээрэмчийн» бараа харагдсангvй Лолита буцаж ирэхдээ их л балмагдан бачимдсан байхыг зочид буудлынхан мэдэж гайхан сэжиглэв. ЛоЛита байрандаа оронгуут хаалгаа тvгжээд, Петртээ утасдав Петр минь чи одоохон ирэх арга байна уу? Лолита хайрт минь, одоо над чөлөө өгөхгvй ажлаа тарангуут гvйж очъё. Петр ээ би яана даа? . Сэтгэл тогтож өгөхгvй их л хэцvv байна, Миний хөөрхөн Лолита! Чи минь зоригтойхон байхыг бодоорой. Цаадуул чинь элдвээр тvйвээж байгаа биз. Лолита тэднийг бvv тоогоорой. Чангахан байвал яаж ч чадахгvй шvv дээ. Шөнийн хоёр цагт ажлаа тараад очно. За тэг дээ Петр минь. Чиний vгийг сонсоод сэтгэл амарлаа. Ирэнгvvт чинь хоёулаа гэртээ харина.: Одоо би чамаасаа ер холдохгvй гэхэд Петр баярлан инээж -Чи минь даанч хvvхдээрээ юм...даа. Тэгээд бас Германы алдарт сайхан хvvхэн гэж, байх... за миний хөөрхөн Лолита зоригтой байгаарай. Баяртай Петр минь! Баяртай Лолита! Петрийн хөгжилтэй бөгөөд зоригжуулагч vгс Лолилтын сэтгэлийг овоо тайвшруулав. Гэтэл удсан ч vгvй Монарел хvрч ирлээ. Тэр дээд зэргийн ангийн ноосон даавуугаар оёсон дэгжин костюм өмсөж, нутгийнхаа сайхан vнэртэнг анхилуулжээ. Монарел Лолитын гарыг vнсээд, Танилцсаны баяр болгож энэ vдшийг аятайхан өнгөрvvлье гэж уриалгахан хэлээд хонх дарж шивэгчинг дуудав. Лолита та их ядарсан царайтай байна. Конрадынхан таныг элдэж орхиж дээ? Тийм ээ! Би их ядарч байна. Бас их ганцаардаж уйдаж байна уу? Тиймээ! Уйтгартай байна. Шивэгчинг орж ирэхэд Монарел Та манай Бургундийн дарс уух уу? гэхэд Лолита Баярлалаа. Би уухгvй. Та өөрөө уу л даа гэхэд Монарел шивэгчинг гар гэж дохиод, Та ийм залуу сайхан бvсгvй байж даанч хөгжилгvй юмаа. Хожим юу болох бол гэж бие сэтгэлээ чөдөрлөхгvйгээр цаг зуурын ч хамаагvй цэнгэл жаргалд умбаж энэ нvгэлт орчлонг мартахаас илvv сайхан юм байхгvй гэж би боддог. Лолита! Би таны уйтгарыг сэргээж чадна гээд бэлхvvсээр нь тэврэхийг завдахад Лолита гараас нь бултаж холдоод Петрийнхээ зоригжуулан хэлсэн vгийг санаж, Миний уйтгарыг сэргээх өөр хvн бий гэв. Ямар хvн байдаг билээ? Ажилчин! Залуухан хvн vv? Залуу! Би танд хөгшдөх бололтой байна уу? | Та өөр юм ярь л даа. Монарел ха ха ха гэж элэг хатаад, Таны амьдрал өөрчлөгдөхөөр сэтгэл санаа тань аргагvй өөрчлөгдөх болно доо. Энэ бол байгалийн хууль шvv дээ. Би амьдралаа өөрчлөхгvй. Над ямар ч алт мөнгө хэрэггvй гэхэд Монарел улам хөхөрч, Ганцхан тантай чацуутан л хэрэгтэй юм биз дээ? Тиймээ Монарел уруулаа зууж бодосхийгээд. Лолита ТАНЫ зөв юм даа. Хайр дурлалаас илvv хvчтэй юм энэ дэлхийд байхгvй. Таны тэр залуу амраг хаана ажилладаг юм бэ? гэж их л төвшин байдалтай асуув. Куртийн химийн заводад! Тэр азтай эрийн нэрийг би мэдэж болохсон болуу Ханс Петр! ГЭДЭГ. Монарел их л урам хугарсан байдалтай санаа алдаад Тийм байдаг байжээ. Хэрэв таныг огт vзээгvйсэн бол сэтгэл тайван явахсан. Би сайхан юм бvхэн тийш тэсгэлгvй тэмvvлдэг хvн. Гэвч францын язгуурт гэр бvлд төрсөн болохоороо бие сэтгэлээ барих чадалтай. Таны гоо vзэсгэлэнг би хvндэтгэж байна. За баяртай. Хэрэгтэй цагт тус хvргэх хvн бий гэдгийг санаж яваарай гээд ЛОлитын гарыг vнсээд их л гутран гуних байдалтай гарч явлаа. Лолита гvнээ санаа алдаж «ашгvй нэг салах шиг боллоо. Өнөөдөр юу ч амссангvй.Петртэйгээ ирэхэд хоол унд зэхээд байя» гэж шийдээд хонх дарав. Энэ vед Монарел машиндаа орж, автомат харилцуураа Фон Бургены гэрт холбоод Кемпенскид оройн хоол идье, манай бvсийн цагдаагийн газрын дарга хурандаа Брюкнэртэй хоёр очно. Найзан дундаа нэг ажил зОХИОХ хэрэгтэй болоод байна гэжээ. Сvvлийн хэдэн өдөр ухаан бодол дэн дун байсан Лолита тvр амсхийв. Шөнийн хоёр цаг ч боллоо. Петр ирэх ёстой. Лолита хожмын өдөр аж амьдралаа яаж зохиох тухайгаа эргэцvvлэн бодож тvмний нvдний өмнө хууль ёсоор өөрт нь олдсон эд мөнгөнөөс болж Бурген, Монарел мэтийн ихэс дээдсийн эрхэнд орохоос өөр аргагvй байдалд тулгарвал аль алинаас нь шууд татгалзаж хуучинтайгаа адил хоосон ядуу атугай ч vнэнч шударга амьдралаас илvv юмгvй гэж шийджээ. Шөнийн хоёр цаг хэдий нь өнгөрөвч Петр ирсэнгvй. Хариугvй юмнаас айн цочиж, юм бvхнийг муу талаас нь бодох болсон Лолитын сэтгэл дахин тvгшив. Тэр хөлийн чимээ чагнаархаж, байн байн гудам руу харж тасалгаан дотуур торонд хашигдсан гөрөөс мэт холхиж байлаа. Шөнийн гурван цаг боллоо. Петр ирэхгvй л байлаа. Гэнэт утасны хонх дуугарахад Лолита сандарч харилцуурыг шvvрэн авав. Лолита! Лолита! Петр! Яав чи минь? Петр ямар нэг шалтгаанаар бачимдан амьсгаадаж, Лолита намайг... намайг цагдаа... би цагдаагийн газар байна. Баяртай! Лолита! Сэтгэлээ бvv зовоорой. Бид удахгvй уулзана. ...Би ямар ч гэмгvй..-. гээд цаана нь ямар нэг хvн, «За одоо боллоо Наадхаа аваад яв!» гэж ширvvнээр зандрах чимээ сонсдоход Лолита Петр! Петрээ гэж дуудаад ухаан алдан унав. Yvр цайхын vес Лолита сая биеэ баригчаан болж, ямар ч байсан гэртээ харихаар шийдлээ. Ухаан санаа нь уймарч гvйцжээ. Энэ бvх хэрэг явдал чухам юунд хvргэж байгааг мэдэхгvйн дээр цаашид яах ёстойгоо ч яг таг шийдэж чадахгvй болжээ. «Юу ч болсон эндээс эайлах хэрэгтэй. Өчигдөр харьсан бол Петртэйгээ уулзах байсан. Одоо бvр дvvрчээ. Петр ямар нэг хvнд хэрэгт холбогдсон байвал яана! Өчигдөр харьсан бол...» Лолита шөнийн такси дуудаж гэртээ харихаар явав. Зvйдлээрээ салах дөхсөн хуучин оппел тэрэгний буланд шигдэж, ийш тийшээ тvгшvvртэйгээр ширтэж явлаа. Лолита байрандаа хvрч ирээд хаалгаа нээх гэж тvлхvvрээ гаргаснаа «ямар нэг хvн отож байвал яана?» гэж гэнэт хирдхийн бодоод, цахилгаан зайд цохиулсан мэт гараа бушуухан татаж гэдэргээ ухрав. Тасалгаанд нь ямар нэг юм хөдлөх шиг ч боллоо. Тэгээд Лолита хаалгаа онгойлгож зvрхлэхгvй нэг хэсэг зогслоо. Нөгөө цахилгаан тэргэнд дайралдсан «дээрэмчин» ч санаанд нь оров. Петр цагдаад баривчлагджээ. Намайг ч баривчилж мэднэ. Эсвэл бvлэг дээрэмчин отож байгаа байх гэж эмээн сэжиглэнгvvт тасалгаанд нь бас л vл мэдэгхэн чимээ гарах шиг болов. Лолита хаалгаа нvд салгалгvй ширтэж, сэмээрхэн ухарсаар шатан дээрээс буугаад гадагшаа яаран гарлаа. Хотын дээгvvр суунагласан хөглөгөр хар утаан хөшгийг vvрийн туяа нэвтэлж яднам. Хөөрхий Лолита одоо хаашаа явахаа мэдэхгvй байшингийн харанхуй буланд чичирхийлэн зогсоно.
Бvтэн сайн өдрийн өглөө. Конрад Фон Бурген Монарелд утасдаж: — Чиний Лолитыг очиж тайтгаруулъя. Одоо ухаан нь уймарч зориг нь мохож гvйцээ биз. Тус хvргэж чадах хvн ноён Монарелаас өөр байхгvй гэж хэлэмз. Тэгсэн хойно аль өвдөг дээр нь сөгдvvлэхээ чи өөрөө мэднэ биз гэжээ. Царай нь зовиурлан цонхийж, нvд нь хирдхийн гөлөрсөн Лолита зочид буудалдаа эргэж ирээд, орон дээрээ тvрvvлгээ харан ухаангvй мэт удаан хэвтлээ. Одоо тэр юуг ч шийдвэрлэж чадахгvй болжээ. Амьдралын туршлагагvйн дээр туйлын гэнэн цагаан сэтгэлтэй эмзэг доройхон бvсгvй, зол жаргалыг мөрөөдөн тэмvvлэнгvvт ийнхvv балар харанхуй тамын оронд унахдаа бие сэтгэлээ тэнцvvлэн барьж хэрхэн чадах билээ, Тэгтэл бас тvvний төлөө амь хайргvй тэмцэн тулалдаж чадах янаг нөхөр нь яасныг мэдэхvйеэ тvмэн бэрх. Фон Бурген орж ирэхэд Лолита орон дээрээсээ боссон ч vгvй сэтгэл санааг vл тольдох гаслант цэнхэр нvдээрээ гөлрөн ширтэж мэндийн хариуд vл мэдэг уруулаа хөдөлгөв. Фон Бурген «Энэ оготоно, солиорчээ» гэж сэжиглэн бодоод хажууд нь сууж хөл гарыг нь таашаа илбээд, « Сувд минь чи юунд ийм уйтгар гашуудалтай билээ? Би чамайг юугаар гачигдаж байгаа бол, хойшид яаж амьдрах бодолтой байгаа бол, ямар нэг тусламж хэрэггvй байгаа гэж бодоод зориуд хvрч ирлээ» гэхэд Лолита хариу хэлэлгvй гаслан уйлчихав. Фон Бурген залуу бvсгvйн уран гол шиг бие жирвэлзэн чичирхийлж байгааг удаан харахгvй байхыг бодож нvд буруулаад, ~ Лолита би чиний байдлыг мэдэж байна. Чам шиг бага залуу хvн хувь заяагаа гэнэт өөрчлөхөөр яах ч учраа олохгvй байдаг нь зvйн хэрэг. Би чамайг жаргалын тавцан дээр татаж гаргасан болохоороо хойшдын чинь амьдралд тvшиг тулгуур болоход бэлэн байна. Бурхнаас заяат бие цогцсынхоо vзэсгэлэн сайхнаар олсон эд мөнгөөрөө чи сайн төрөлтний гэр бvлд багтах болно. Лолита мэгшин уйлахын завсар, ~ Одоо над юу ч хэрэггvй. Баян ядуу ямар ч байсан би тvvнээс өөр хэнийг ч хvсэхгvй! гэхэд Фон Бурген юун тухай ярьж байгаагий нь даруй мэдэвч, ~ Лолита би ойлгохгvй байна. Та хэний тухай ярьж байна вэ? гэж их өрөвчхөн асуув. Лолита өөрийгөө болоод Петрийгээ аврахын тулд арга ядахын хэрээр бухимдан ганцаардаж, vл итгэгдэх хvний ч атугай гарыг харахаас өөр аргагvй болсон тул юунд ийнхvv гашуудан зовж байгаагийнхаа учрыг хэлж өглөө. Фон Бурген юуны урьд Петрийн баривчлагдсан учрыг мэдэх хэрэгтэй гэж бvсийн цагдаагийн газар шууд утасдав. Цаадах хvн нь юу гэдэг бол гэж Лолита амьсгаа даран чагнав. Фон Бурген тэр хvнтэй хэзээний танил бололтой. Сайн vгээр тал өгч энэ тэрийг ярилцсаны дараа, тийм нэг залуу юунд цагдаагийн газар очих болсон тухай асуув. -Яагаав дээ,.. Нөгөөдөх... Би сайн нөхрийн төлөө зvтгэж байна. Гэвч би зөөлөн сэтгэлтэй хvн, энэ бvсгvйг хайрлахгvй байж чадахгvй, одоо би тvvний хажууд байна гэхэд нь цаадах хvн тун ч хvсмээргvй vг цухуйлгаад элэг хатан инээхэд Фон Бурген их л тааламжтайгаар гоог-гоог-гоог гэж, ~ За тэгэхээр юу гэлээ? гэхэд цаадах нь vл ойлгогдох хэдэн vг хэлэв. Фон Бурген их гайхсан байртай, нvдээ бvлтийлгэн, ~Уухайн! Бvр тийм хэрэг vv! Тэгвэл ч явдалтайхан юм байна даа. Эрхэм хурандаа би таны цагийг vрлээ, өршөөгөөрэй гээд харилцуурыг тавьж, ~За Лолита тэр залуу чинь яггvй хэрэгт сэжиглэгдэж дээ. Коммунистуудтай хуйвалдаж байсан ч байж магадгvй гэнэ. Тэгвэл тэр чинь засаг төрд тэрсэлсэн хэрэг шvv дээ. Цаг ширvvн байна. Жишээ нь чам шиг ийм гэнэхэн хvнийг яаж ч мэднэ. Лолита! Тэр Петр чинь чамаас нуудаг болохоос биш ёстой коммунист байсан байлгvй. Аймшигтай хэрэг шvv дээ. Тэрvvн шиг гэмт хэрэг, бузар явдал энэ дэлхийд байхгvй гэж vнэхээр ямар нэгэн аймшигт нууц задруулж байгаа хvн шиг шивэгнэн өгvvлэв. Лолита vг хэлж чадалгvй. — Yхэх... . vхэхээс..,. өөр гээд цохирон уйлав. Фон Бургены мөсөн хөх нvд дэх заль улам тод боллоо. ~Лолита! Чи vнэхээр шулуун сэтгэлтэй бvсгvй байна. Чамд туслахын тулд бид гэмт хэрэгт орооцолдох байна шvv. Тэр ч яамай, Арга алдарсан амьтан биш. Манай Монарел бол цагдаа нарын тvнш шvv дээ. Би тvvнтэй зөвхөн ярилцъя. Ер нь тэгээд vнэнийг хэлэхэд Монарел, таны төлөө юу ч хийхээс буцахгvй бизээ гээд Лолитын биеийг дахин илбэв. Хөөрхөн Лолита бvр ч туйлдлаа. Энэ бvхэн юу гэгч болж байгааг итгэхэд бэрх ажээ. Петрийг коммунистуудтай хуйвалдсан гэж байна. Эвдэрсэн утас шиг, бvрхэг шөнийн харанхуй шиг ямар бэрх амьдрал вэ! Петр, Лолитад болдогсон бол зvрхээ ч нээж vзvvлэх хvнсэн дээ. Лолита ямар нэг юм бодож шийдэж чадахгvй болжээ «Одоо яах вэ» гэдэг зовлонт асуудал тархийг нь хэмлэн шаналгавч Одоо тэгье» гэж шийдвэрлэх хариуг хаанаас олох вэ? Гэнэхэн дорой бvсгvйг ийнхvv «оготоны нvхнээс» татаж гаргаад цөөвөр чононууд нvхэндээ аваачиж 6vслэн авсан нь тэр буюу Энэ нvхнээс гарах ямар арга байна вэ? Чононууд хэлээ долоож байна. Лолита хаалгаа дотроос нь цоожлоод, хоёр гараа нvvрээ таглаад зөөлөн сандал дээр биеэ хурааж хөдлөлгvй суулаа. Нэгэнт орой болжээ. Зовлонт өдөр ингээд өнгрөх болно. Гэтэл маргааш юу болохыг мэдэхгvй. Лолита тийнхvv хичнээн удаан сууснаа ухаарсангvй. Ямар хvн хаалга цохив. Лолита энэ удаа тэр тvгшvvрт чимээ санаандгvй угтлаа. -Эрхэмсэг Лолита хаалгаа нээгээч! гэх дуу их хэнэггvй ажээ. «Монарел хvрээд ирлээ. Би хаалгаа нээхгvй ч байсан яах вэ дээ. Фоя Бурген юу гэж хэллээ. Монарел цагдаа нарын тvнш чамд тусалж чадна...» - За одоохон гэж Лолита сулхан дуугаар хэлэн алгуурхан босов. Монарел, Лолитын гарыг барихдаа «ямар халуун бэ? Өвчин тусчихсан юм биш биз » гэж сэжиглэн бодов. ~Таны бие зvгээр vv? гэж Монарелын дуу хачин бөглvv сонсдов. Монарелын нvдний ийм өнгөгvй байлуу.? Лолита нэг гараараа хана тvшиж зогсоод ~ Бие минь их муу. Би туйлдаж гvйцлээ гэж шивэгнэн хэлэв. Монарел диваан дээр тохойлдон, суугаад Лолита тийш гар сунган эелдгээр инээмсэглэж, ~ Наашаа суу. Санаа зовох хэрэггvй. Би танд сайн санаж ирлээ. Би бvсийн комендантын ХУВЬД яггvй нөлөөтэй болохоор танд тусалж чадна. Сая цагдаагийн даамалтай уулзаад ирлээ. Уужим сэтгэл гаргасны нь төлөө шан хvртээнэ гэж амласан гэв. -Тэгвэл миний мөнгийг цөмийг нь тэдэнд өгөөч гэж Лолита яаран өгvvлэв. — Юу гэсэн vг вэ? Тэр чинь та нарт хэрэг болно. Ямар ч гэсэн энэ бvхнийг би биедээ хvлээе. Та ингэтлээ зовж зvдрэх ёсгvй сэн, Yнэхээр гоо сайхныг бидэнд тэр 6олгон заяадаггvй шvv дээ.Та над итгэж болно. Би vзэл санаанаасаа ухардаггvй, цэрэг дайны хатуужилтай боловч бас энэрэнгvй угсааны хvн шvv. Лолита би танд оройн зоог баръя. Манай нутгийн амтат дарс жаахан уугаад тайван нойрс л доо. Маргааш өглөө нь цагдаагийн даамалд очиж танд амласнаа биелvvлнэ гэж Монарел найр тавин өгvvлэв. Сэтгэлийн vймээн дунд ийм нэг итгэл найдварын vзvvр гарангуут амь тэмцэн зууралдахаас өөр хэрхэх билээ. Монарел их л төлөв төвшин байж тэр мэт найдвар төрvvлэх vг олныг хэллээ. Лолита жаахан юм идэж франц, дарс уусны дараа алдарсан бие тэнхжих мэт болж, ухаан санаа нь арай ч тогтуун болох шиг боллоо, Монарел ам халамцаж хэтэрхий ойр дотнын хvний хэлж болох хэдэн vг цухуйлгаханд Лолита дотроо их л айн сэжиглэв. Тэгсээр байтал хамаг бие нь дахиад жигтэйхэн суларч тархи толгой нь хачин дvнсийж нvд нь харанхуйлан, Монарелын дуу улам холдож эхэллээ. Монарелын нутгийн дарс ийм хvчтэй юм байх даа» «Миний чадал барагджээ, Монарел утаанд бvрхэгдэж |байна, Одоо хэвтэхээс өөр аргагvй, Лолита гараа өргөх гээд даасангvй, ёолох гээд дуу гарч чадсангvй, Монарел намайг өргөж байна уу даа?... Хамаг бие нь эзгvй бөгөөд хий агаарт хөвж байх шиг зvvдэлж байна уу аль ухаан алдаж байна уу?» Ямар нэгэн хvнд юм аюулхай цээжин дээр нь дарж, амыг нь таглаж байх шиг тvлхье гэхэд чадал байхгvй, хашгиръя гэхэд хоолой гарахгvй. Хамаг бие нь унь бутарч зvрх нь чимчигнэн өвдөв. Тэгээд бие цогцсоо мэдрэх чадалгvй боллоо.. Лолита нvдээ нээв. Тасалгаанд бvдэгхэн гэрэлтэй. Энэ бол цахилгаан дэнлvvний гэрэл биш. Харин vvрийн цайвар туяа тусаж байгаа ажээ. Лолитын ухаан гэнэт саруул болов. Энэ бvхэн зvvд бишээ. Монарел vслэг цээжин дээрээ шөрмөслөг гараа тавиад хэнэг ч vгvй нойрсож хэвтэнэ. Тvvний хvчирхэг бие ингэтлээ ядардаг байжээ. Эртний Элладын шилдэг баримал шиг тэгш сайхан цогцостой энэ хvн сэрэх юм бол яаж ч мэднэ. Лолита хөдлөхөөсөө айлаа. Тэгээд ганцхан мөчийн дотор өнгөрсөн явдлуудыг эргэцvvлэн бодтол харанхуйн дунд цахилгаан цахих шиг боллоо. Шийдвэрлэх мөчид хvний ухаан ийм саруул болдог байна. Лолита Монарелаас сэмхэн холдоод тохой дээрээ өндийж тvvнийг ажиглав. «Биднийг аврах хvн энэ vv? Бузар хуйвалдагчид Петрийг минь яав та нар!?» Yзэсгэлэнт сайхан бие нь цөөвөр чононуудад бузарлагджээ. Энэ ертөнцөд хамгийн хайртай хvнээр нь, бvх итгэл найдвар, эрх чөлөөгөөр нь тоглоом тохуу хийж vзэшгvй муухайгаар хууран мэхэлжээ. Лолита франц газрын vнэртэн шингэсэн өдөн хөнжлөө сөхөөд сэмхэн босов. Ширээн дээр байгаа Монарелын гар бууг хирдхийн хараад нvдээ аньж аяархан гиншлээ. Зовлонт нэг өдөр өнгөрч дараагийн өдөр иржээ. Yvрийн бvдэг туяа хотын дээрх утаан хөшгийг нэвтэлж ядан байна. Ертөнцийн энэ нэгэн өдөр, энэхэн цагт, Баруун Берлиний баян буудлын өрөөнөөс буун дуу тасхийн сонсогдов. Ойр орчмын дvлий хар байшингуудад цууриа хадаж vvрийн бvрэнхийг донсолгон цочоов. Берлин 1960, 4 сар
|