CRYSTAL FLOWER
2011-02-08

Линз зүүхдээ анхаарах хэдэн зүйл!

Ангилал: зөвлөгөө

Контакт линзийг монголчууд сүүлийн үед ихээр зүүх болсон. Контакт линзийг хүмүүс зөвхөн хараа төдийгүй гоёлын зориулалтаар өргөн дэлгэр хэрэглэх болжээ. Учир нь линз нь нүдийг том хурц харагдуулахаас гадна царайг өнгөлөг болгодог. Гэтэл линзийг зүүхийн хэрээр бас хэрэглэх соёл ч сурах хэрэгтэй байдаг. Ингэснээр нүдээ гэмтээхгүй, эрүүл хэрэглэж чадах юм.

    *  Нүдээ будахаасаа өмнө үргэлж линзээ зүүх хэвшилтэй байх. Ингэснээр илүү сайн цэвэрхэн харна.
    * Нүднийхээ дотор талын зовхийг аль болох будахгүй байх. Хэрэв үнэхээр будахыг хүсвэл усан хамгаалалттай хүрээлэгчийг (waterproof eyeliner) хэрэглээрэй.
    * Тень, хуурай пудр нүдэнд орвол контакттай нүд цочрол үүсдэг. Тиймээс энэ байдлаас гарахын тулд багсаа жаахан чийглээд хэрэглэхэд гэмгүй. Эсвэл шингэн энгэсэг, тосон тень-ийг оронд нь сонгож болно.
    * Сормуусны будгаа сонгохдоо багс нь нарийн, их будагтай бишийг сонгоорой.
    * Нүднийхээ будгийг арилгахаасаа өмнө линзээ эхлээд авч хэвшээрэй.

Контакт линзийг анхлан сонгохдоо заавал нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Линзний хүч нь нүдний шилнийхтэй заавал тохирох албагүй гэдгийг мартаж болохгүй. Линзийг сонгох үед эмч нь тусгай багажаар линзний нүдэнд хэрхэн сууж байгаа заавал шалгах ёстой. Улмаар тухай хүний нүдний байдал, эвэрлэг бүрхэвчийг мурийлтийн онцлогоос хамааран линзийг сонгож авдаг.

Шууд холбоос . Уншсан: 308 удаа


2011-01-28

Хаганд баяртай гэж хэлцгээе

Ангилал: зөвлөгөө


Хаг нэгэнтээ л арьсны хөнгөн төрлийн өвчин учир бүх зүйлийг хослуулан эмчлэх шаардлагатай. Хэрэв та үнэхээр хагнаас салахыг хүсэж байгаа бол дараах зөвөлгөөг дагаад үзээрэй.

Анагаах ухаанд Malassezia globosa гэдэг мөөгөнцрийг хагны үүсгэгч гэж үзэж байгаа. Хуйханд тодорхой нөхцөл бүрдмэгц арьсны эсийн хөгжлийн эргэлт өөрчлөгддөг. Хүний арьсны хуучин эд эсүүд үхэж, байнга шинээр нөхөн төлжиж байдаг. Толгойн хуйхны үхсэн эд эсүүд хүний нүдэнд харагдахгүй тоос болж хувирдаг. Уг нь арьсны гүний хэсгийн эс гадар­гууд гарч ирэхэд сар орчим хугацаа зарах нь хэвийн. Гэтэл дээр дурдсан шалтгаануудын улмаас 7 хоногийн эргэлттэй болох тохиолдол бий. Эсүүд хуйхан дээр маш түргэн, ихээр хуримтлагдаж тунгалаг өнгө нь цагаан шаргал болж бие бие­тэйгээ наалдан томорч ирснээр хаг үүсдэг. /М.Эрдэнэчимэг/



Идэж уух дээрхамгийн гол нь ус сайн ууххэрэгтэй, мөн олон амин дэм агуулж байдаг хүнсний ногоо, жимс жимсгэнийг хагаа арилгахыг хүссэн хэн ч урьдныхаасаа илүү хэмжээгээр хэрэглэх шаардлагатай боловуу.

 

Үснийхээ шампунийг сонгохдоо найрлагыг нь хар: more Cerathine, extra Cerathine гэсэн бичигтэй байвал энэ л таньд их хэрэг болох эд дээ.

«Халгай» шампунь /монгол/ - хүмүүс магтаал магтаал байхын



Гадаадаас гэвэл энэ хэд зүгээр:



Хээд энд шоолдерс сайн сайн. Мөөгөнцрийн бактер устгагч агуулдаг.

Үсээ угаах хугацаагаа илүү ойр ойр болго. Өдөр болгон, өдөрт 2 удаа гэх мэт.

Хэрвээ хуйханд тань том том цагаан тав үүссэн бол яаралтай эмчид хандана уу. Энэ бол хагтах өвчины архаг хэлбэр.

Үсний хагтах нэг шалтгаан нь цайрын дутгадал байдаг. Тиймээс хясаа, бяслаг, элэг, мах, оргилуун дарс зэрэг цайраар баялаг бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Эсвэл цайрын бэлдмэл авч уусан ч болно.

Хаг үүсэхэд буруутан болдог нэг зүйл бол дэр юм. Дэрээ сэрсэнийхээ дараа уутыг нь сольж, сольсноо угааж заншаарай. Мөн малгай зэргйиг ч бас нэг өмсөөд дахиж өмсөхдөө цэвэрлэж байх хэрэгтэй.

Оливын тос хуйхандаа битүү түрхээд халуун алчуураар боогоод унтах... /7 хоногт 1/


Ургамлын тосоор массаж хийх - 30 минутаас доошгүй / За даа энэ л их үр дүнтэй арга шиг байгаан, Ээж минь хагтахад хэд хэд массаж хийж өгсөн. Үр дүн нь хурдан гарсан шүү. Ургамлын том хагтуулдаг гэдэг шаал худлаа/



Ногоон цайны хандаар угаах / Энэ ч бас муугүй арга/



Сонгины хальсаар ханд хийх 25 гр сонгины хальсан дээр 0.5 литр буцалсан ус хийж 15 минут байлгана. Бий болсон хандаар толгойгоо угаах эсвэл долоо хоногт хоёр удаа толгойн арьсанд түрхэнэ.



Халгайн ханд 3-5 хоолны халбага нунтагласан халгайн дээр аяга буцалсан ус хийгээд 10 минут байлгана. Дараа нь шүүж аваад хөргөнө. Уг ханданд хөвөн дүрээд толгойн арьсанд өдөр бүр түрхээрэй.



 Эдгээр зөвөлгөө тус болно гэж нйадаж байна. Амжилт...







Шууд холбоос . Уншсан: 1356 удаа


2011-01-19

Өндөр болгох дасгал

Ангилал: зөвлөгөө

Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.
Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.

Нэгдүгээр дасгал: Эгц дээшээ үсрэх
Энэ дасгалыг хийхдээ хоёр гараа дээш шидэж, аль болох өндөрт үсрэхийг тэмүүлэх хэрэгтэй. Дээш үсрэх үед хүзүү, цээж, бүсэлхий, гар хөлний үесүүд бүгд сунгаж татсан мэт мэдрэмж төрөх ёстой. Буухдаа өлмий дээрээ хөнгөн бууж биеэ сулруулна. Энэ дасгалыг өдөрт 30-аас доошгүй удаа хийнэ. Нэг удаа үсрэлтээ 5-10 удаа давтаад, өдөртөө 3-6 удаа давтан хийнэ. Үсрэлт хийх үед хэт өлөн биш, бас хэт их идсэн байж болохгүй. Шингэн зүйлийг өглөөнөөс орой болтол бага багаар байнга ууна. Орой харин их шингэн уух хэрэггүй.

Хоёрдугаар дасгал: Хүзүүгээ өргөх дасгал
Хоёр хөлөө нугалж дээрээс нь суугаад, биеэ цэхэлж, амьсгалаа авч, толгойгоо дээш өргөж, хүзүүгээ аль болох урт сунгана. Яг л толгойг дээш нь татаж байгаа мэт, хүзүү сунаж мэдрэгдэх ёстой. Дараа нь буцаад биеэ сулруулж, амьсгалаа гаргаж, толгойгоо доош тонгойлгож, хүзүүгээ амраагаад, дахин толгойгоо дээш өргөж, хүзүүгээ сунгана. Энэ дасгалыг өдөрт 5-10 удаа давтан хийнэ.
Анхаар! Толгойг дээш нь татуулж болохгүй, зөвхөн өөрөө хийх ёстой. Толгойг өөрөө өргөхөд булчингууд; бүх боломжоороо сунадаг. Харин толгойг өөр хүн дээш нь өргөж татахад зарим бүлгийн булчингууд хариу урвал өгч агшдаг тул сунгалт болдоггүй.

Гуравдугаар дасгал: Гараа алдлан сунгах дасгал
Зогсоо суугаа ямар ч байрлалд 2 гараа 2 тийш нь алдалж, хоёр тал руугаа нэгэн зэрэг сунгаж өгнө. Яг л хоёр талаас чинь татаж байгаа мэт мэдрэмж төртөл сунгана. Дээрхийн нэгэн адил 2 гараасаа хүнээр татуулах нь буруу шүү. Дараа нь гараа буулгаж, сулруулна. Энэ дасгалыг мөн өдөрт 10-аас доошгүй удаа хийгээрэй.

Дөрөвдүгээр дасгал: Мөрөө өргөх дасгал
Сандал дээр цэх сууж, 2 мөрөө аль болох дээш өргөж, цээжин биеэ өргөж сунгана. Мөрөө өргөхдөө амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Мөрөө буулгаад биеэ сулруулаад дахин давтана. Энэ дасгалыг хийх үед 2 мөрнөөс чинь өргөж, цээжийг татаж сунгаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.

Тавдугаар дасгал: Цээжээ өргөх дасгал
Суугаа байдалдаа гэдсээ татаж, цээжээ түхийлгэж, дээш өргөн, амьсгалаа авна. Ингэж хийхэд бүсэлхий гэдсээр дээш татагдаж суналт өгнө. Цээжээ буулгаж, амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хийх үед цээжин биеэр нь дээш татаж өргөсөн мэт бүсэлхий нуруу, хэвлийгээр сунаж мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ. Харин хүнээр өргүүлж татуулж болохгүй.

Зургадугаар дасгал: Нуруугаа сунгах дасгал
Намхан сандал дээр урд 1/3-д нь хөлөө урагш жийж суугаад, цээжээ цэхлэн урагш бөхийж, 2 гараа урагш сунгана. Тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гаргаж биеэ сулруулна. Урагшаа тонгохдоо нуруугаа нилд нь сунаж татагдаж мэдрэгдтэл сунгана. 2 гараа мөн адил аль болох урагш урт сунгана.
Яг л тонгойсон байрлалд чинь 2 гараас чинь хүн чангааж байгаа мэт мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.
Эдгээр дасгалыг хийсний дараа нэгдүгээр дасгалаа давтан хийгээрэй.

Долдугаар дасгал: Хөлөө хажуу тийш өргөж, жийж сунгах дасгал.
Баруун гараараа турникээс барьж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн гараараа ташаагаа тулж, зүүн хөлөө хажуу тийш өргөн, өлмийг сунган жийнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалахгүй. Зүүн хөлөө аль болох урт сунган жийх ёстой. Яг л хүн зүүн хөлөөс тань татаж байгаа мэтээр төсөөлнө. Хөлөө буулгаад эгц зогсож, биеэ суллана. Хөлөө өргөхдөө гүн амьсгал авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Биеэ сулласны дараа бэлтгэх байдалдаа орж, зүүн гараараа турникээс барьж, бага зэрэ гзүүн тийш хазайж, баруун гараараа ташаагаа тулж, баруун хөлөө хажуу тийш өргөн, өлмийгөө сунган жийнэ. Энэ үед зүүн хөлөө өвдгөөр нь нугалахгүй. Дасгалаа 10 удаа давтан хийнэ.

Наймдугаар дасгал: Хөлөө арагш жийж, гараа урагш сунгах дасгал.
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн хөлөө арагш өргөн, аль болох урт сунган жийхдээ зүүн гараа урагш дээш өргөн сунгана. Энэ үед зүүн гар, зүүн хөлөөс тань урагш хойш нь татаж байгаа мэтээр төсөөлнө. Гар хөлөө өргөн сунгахдаа амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Зүүн хөл гараа буулгаж, биеэ суллаад, дахин бэлтгэх байдалдаа орно. Одоо зүүн гараараа турникээс барьж, баруун гар, хөлөө урагш, хойш өргөн сунгах дасгал хийнэ. Дасгалаа өдөрт 10 удаа давтан хийнэ.

Есдүгээр дасгал: Хөлөө урагш хойш савах дасгал
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн гараараа ташаагаа тулж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн хөлөө урагш, хойш ээлжлэн савах дасгалыг хийхдээ аль болох хөлөө урт сунгаж савна. Яг л хөлний үзүүрт хүнд юм зүүлттэй, савлаж байгаа мэтээр төсөөлнө. Зүүн хөлөө савж байхад баруун хөл эгц байх ёстой. Хөлөө урагш савахдаа амьсгалаа авч, хойш савахдаа амьсгалаа гаргана. Нэг талынхаа хөлөөр урагш хойш 10 удаа саваад, хөлөө буулгаж, биеэ цэхлэн, суллаж, бэлтгэх байдалдаа ороод, нөгөө талынхаа хөлөөр мөн адил урагш хойш савна. Баруун зүүн талаараа ээлжлэн тус бүр 5, 5 удаа хийгээрэй.

Аравдугаар дасгал: Түнх сүүжний үеэр сунгах дасгал
Бэлтгэх байдал тэгшхэн газар юмуу шалан дээр баруун хөлөө урдаа авч, өвдгөөр нь нугалж, зүүн хөлөө эгцээр нь хойш сунган жийж суугаад, нуруугаараа урагш сунан бөхийж, хоёр гараа урагш сунган, гарынхаа алгаа газар тавьж хэвтэнэ. Ингээд хоёр гараа урагш нь, зүүн хөлөө хойш нь аль болох урт сунгана. Энэ үед хоёр гарыг тань урагш, зүүн хөлийг тань хойш нэгэн зэрэг сунган татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш бөхийж сунгалт хийхдээ амьсгалаа авч, цээж, толгойгоо өргөн дээш өндийхдөө гараа буулгаж, амьсгалаа гаргана. Дасгалаа хоёр талаараа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Арваннэгдүгээр дасгал: Бүсэлхий ууцны үеэ сунгах дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, урагш жийж суугаад, хоёр гараа дээш өргөн, бүсэлхийгээрээ урагш аль болох доош тонгойж, хоёр гараа урагш сунган, хөлийн өлмийг урагш жийнэ. Энэ үед бүсэлхийний нугарсан хэсгээс хойш нь, харин хөл гарын үзүүрээс урагш нь татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гарган биеэ суллана. Дасгалаа 5 удаа давтан хийгээрэй.

Арванхоёрдугаар дасгал: Хоёр хөлөө алцайлган жийх дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлөө хоёр тийш нь алцайлган жийж, хоёр гараа алдлан өргөж, цээжээ цэхэлж сууна. Хоёр хөлөө аль болох хоёр тийш нь сунган жийж, цээжээрээ баруун зүүн тийшээ хазайж, сунгах дасгал. Баруун тийшээ хазайхдаа зүүн хөлөө аль болох хол жийж, сунган, баруун хөлөө өвдгөөр нь өргөж нугалахгүйг хичээх хэрэгтэй. Дараа нь цээжээ зүүн тийш нь хазайлгахдаа баруун хөлөө аль болох хол сунган жийнэ. Энэ үед баруун хөлийн үзүүрээс нэг тийш нь, харин хоёр гар, зүүн хөлийн үзүүрээс нөгөө тийш нь татаж байгаа мэт мэдрэмж төрж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг.

Арвангуравдугаар дасгал: Турникэнд зүүгдэх дасгал
Бэлтгэх байдал турникийн өндөр нь өлмий дээрээ өндийж, гараа дээш өргөсөн өндрөөс дээш нэг төө орчим өндөр байвал хамгийн тохиромжтой байдаг. Турникнээс гараараа зүүгдэхдээ амьсгалаа аваад, дараа нь бүх биеэ сулруулж, амьсгалаа гарган, бүх биеийнхээ жингээр сул унжих, мөн хөлийн өлмийг доош жийж газарт хүргэхээр тэмүүлэх байдал үзүүлээд өлмий дээрээ хөнгөн бууна. Эдгээрийг ээлжлэн 20-иос доошгүй удаа хийгээрэй. Энэ үед хөлнөөс хүнд ачаа зүүсэн мэт, дараагийн дасгалын үед хөлийн үзүүрээс доош чангаан татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой.

Арвандөрөвдүгээр дасгал: Биеийн дунд хэсгээрээ сунгах дасгал
Бэлтгэх байдал- турникнээс гараараа зүүгдэн, хөлийн улаар "газар гишгэж, гэдсээрээ урагш аль болох хол түрэн сунгах дасгалыг хийхдээ амьсгалаа аваад, буцаж эгцрэхдээ амьсгалаа гарган биеэ сулруулж, дараа нь нуруугаараа аль болох хойш хол түрэн сунгана. Эгцрэн биеэ сулруулсны дараа дахин урагш түрэх дасгалаа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Анхаарах зүйл:
- Дасгал болгоны дараа биеэ сэгсрэн сулруулж байх
- Дасгалаа хийх үедээ амьсгалаа зөв авах, гаргах
- Дасгал хийхэд саадгүй чөлөөтэй, хэт бариу биш, даавуундуу материалтай хувцас өмсөх
- Дасгал хийхийн өмнө хэт өлөн эсвэл хэт цатгалан байх нь буруу
- Дасгалыг сульдаж унатлаа хийх хэрэггүй, харин бие халж хөнгөрөн, хөлс гарах хэмжээнд хийнэ.
- Хөлөрсөн үедээ хэт хүйтэн зүйл уух, хүйтэнд гарч даарах нь өвчин тусах аюултай. Харин шүршүүрт орж, биеэ хаттал арчаад биендээ тэжээлийн тос түрхэж болно.
- Нэг өдөрт бүх дасгалыг хийх гэж зүтгэх хэрэггүй. Харин дасгал бүрээ чанартай хийхийг хичээх хэрэгтэй.
- Долоо хоногт бүх 14 дасгалыг бүрэн гүйцэт чанартай хийсэн байхад хангалттай.
- Өндөр болохыг хүссэн хүүхэд бүр шингэн сайн ууж, хоолоо цагт нь сайн идэж, сайн унтаж амарч байх ёстой.
- Сүү цагаан идээ, ногоо, жимс жимсгэнийг аль болох хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.
- Хэт их таргалахаас байнга сэргийлж, таргалаад байвал дасгалуудаа арай олон, илүү сайн хийж байгаарай.
- Хүүхдүүдийн өсөх насанд биеийн хүчний хөдөлмөрийг хэт хүчлэн хийх, цагаасаа эрт булчингаа их чангаруулах нь өсөлтөнд сөрөг нөлөөтэй.
- Мөн адил булчин шөрмөсөө огт хөдөлгөж хөгжүүлэхгүй байх нь, хэт туранхай эцэнхий байх нь ч хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаараарай.
- Хүүхдэд сэтгэл санааны дарамт учрахаас сэргийлээрэй.

Шууд холбоос . Уншсан: 423 удаа


2011-01-02

Шар айргийн сайн мууг яаж ялгах вэ?

Ангилал: зөвлөгөө



Энэ бол энгийн. Жинхэнэ сайн шар айраг маш тунгалаг, исэлтээр бий болдог нүүрсхүчлийн хийгээр дүүрэн байдаг. Хэрэв ёроолд нь бага зэргийн цагаан тунадас үүссэн байвал хуучин ундаа гэсэн үг. Өнгө нь улаан хүрэн юм уу эсвэл ногоон туяатай байвал шууд асга. Шар айргийг аялгахад нягт цагаан хөөсөн малгай үүсдэг.

Хөөсийг зөөлөн үлээхэд тэр доороо алга болж байвал таныг хуурсан байна. Харин үл ялиг хөдөлж байвал санаа зоволтгүй гэсэн үг. Мөн хөөсөн дээр хөнгөвтөр зоосон мөнгө тавихад живэхгүй бол хамгийн сайн шар айраг. Хэрэв хэлний үзүүрт эвгүй гашуун амт удаан амтлагдаж байвал карбонат ихтэй, боловсруулагдаагүй ус ашигласны шинж. Шар айрагны шошго дээрх хугацаа хамгийн чухал. Хугацаа бага байх тусам сайн. Харин бүтэн жилийн турш хадгалж болох шар айргийг германчууд “хоосон шар ус” гэдэг байна.

Пиво их хэрэглэдэг орныхон өдөрт нэг крушик шар айраг уух нь зүрх судасны өвчлөл болон тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэхээс гадна зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд тайвширч, алжаалаа тайлахад тустай гэж үздэг, тэр нь ч батлагдсан байна. Учир нь шар айраг найрлагадаа олон төрлийн ашигтай бодис, амин дэм агуулдаг.
/Business Times/
Шууд холбоос . Уншсан: 199 удаа


2010-12-31

Зөвлөгөө унш

Ангилал: зөвлөгөө


• Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болно.
• Давсыг бөөгнөрч чийгтхээс болгоомжилж дотор нь жижигхэн уудаг цаас юмуу эсвэл хэдэн ширхэг цагаан будаа хий.
• Байхуу цайг амттай болгохын тулд хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.
• Төмсийг хальстай нь чанавал 75 хувь, хальсыг арилгаж бүхлээр нь чанавал 60-70 хувь, хэрчиж чанавал 35-50 хувийн витаминтай байна. Төмсийг чанаснаас жигнэхэд витаминаа илүү сайн хадгална.
• Идэшний ногоог цэвэрлээд усанд хийх зэргээр удаан хадгалж болохгүй. Хоолныхоо өмнөхөн бэлд. Ногоог хоолонд хийдээ буцалж байгаа шөлөнд буюу усанд хий. Ингэвэл витаминаа хадгална.
• Хальтай чанасан төмсийг хялбархан цэвэрлэе гэвэл хүйтэн усанд хий.
• Лууван, сонгиныг шарахдаа хэдхэн ширхэг элсэн чихэр хийвэл аятайхан өнгөтэй, амттай болдог.
• Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд хутгаад авахад зүгээр.
• Нимбэгнээс их шүүс авахын тулд нимбэгээ халуун усанд 5 мин хиртэй байлга.
• Кофег буцалгахад амт, үнэр нь арилдаг. Иймд уцалсан халуун усанд хийж ууна.
• Хөнгөн цагаан савыг сайхан өнгөтэй байлгахын тулд угаах усандаа нашатырный спиртийн хэдхэн дусал хий.
• Хайруулын шинэ тавгийг эхлээд тос эсвэл давсаар арчина.
• Тогоонд сүү түлэгдсэн бол угаахдаа хүйтэн усанд 1-2 халбага сода буюу хоолны давс хийж буцалгана.
• Ган савыг нашатырыйн спирттэй усанд угаахаар толбо тогтохгүй.
• Ган халбага, хутга, сэрээний зэвийг сонгины шүүсээр арилгана.
• Хүрэн манжинг чанахдаа хальстай нь чанана. Хальсалж чанавал өнгө нь гарчихдаг.
• Хулдаасан шалыг савантай бүлээн усаар угааж хатаагаад сүү шингээсэн зөөлөн алчуураар арчиж өнгөлөхөд хээ нь арилахгүй уддаг.
• Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.
• Хувцсан дээр хар бэх асгавал халуун сүүн дотор хэдэн минут байлгахад түргэн зуур арилдаг.
• Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно.
• Амнаас сармисны үнэр гаргая гэвэл аяга сүү уух хэрэгтэй.
• Сүүнд норгосон цаасаар цонхыг нааж болно.
• Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
• Гараас сонгины үнэр арилгая гэвэл алган дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
• Хувцас, гутлын сойзыг худалдан аваад хагас литр бүлээн усанд 2 халбага хоолны давс хийсэн уусмалд 10 мин байлгавал үс нь бэхжиж хугардаггүй юм.
• Өрөөнөөс тосон будгын үнэр гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
• Мөстэй цонхыг 0,5 л бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчивал мөс нь амархан арилна.
• Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
• Хувцас, бүс даавуунд тос тусахад юуны өмнө давс хийж нилээд байлгаад арчихад амар арилна.
• Цонхны хатсан замааскийг арилгахад машины тос хийгээд нилээд цаг болгоход зөөлөрж хялбархан ховхорно.
• Цонхны шилний цуурхайн гадана талаас нь өнгөгүй ланк түрхэвэл салахгүй удаан эдлэгдэх ба бараг мэдэгдэхгүй.
• Цуутай усаар цонхыг арчихад бүртийх толбогүй цэвэрших ба угааж арчисныхаа дараа 70 гр усанд хоолны 5-7 халбага глицерин хийж цонхоо арчихад шил нь гялалзана.
• 1 жилээс илүү хугацаагаар хадгалсан ястай жимсээр чанаж хийсэн компотны ясан дотор удаандаа хүний эрүүл мэндэд хортой эсэл үүсдэг тул уул компотыг идэж болохгүй.
• Жимсний чанамалыг задгай саванд удаан хадгалахад хүрвэл дээгүүр нь элсэн чихэр зузаавтар хийхэд зүгээр.
• Лимон, апельсинийг ургамалын тосонд дүрээд гялгар хүүдийнд хийж тавибал чанараа сайн хадгална.

Шууд холбоос . Уншсан: 411 удаа


2010-12-31

Ганц бие хүмүүст зориуллаа

Ангилал: зөвлөгөө


Гэр бүлгүй, гоонь бие хүмүүс ганцаардах, зожигрох нь их байдаг. Ажил, гэр гэсэн нэгэн хэвийн амьдрал эцэстээ ямар ч сонирхолгүй, утгагүй санагдаж, стресс бухимдалд өртөх нь ч бий. Харин танд зөвлөхөд, та энэ гоонь байдлаа өөрт ашигтайгаар эргүүлж болох боломж байгааг бүү алдаарай.

1. Өдөр бүр мэдлэгтээ гурван цагийг зориул: Хэл сурах, ном сэтгүүл унших, танин мэдэхүйн хүрээгээ өргөжүүл.
2. Үргэлж шинийг эрэлхийлж, эрч хүчтэй бай. (Лекц клубуудыг сонирхож, курс дугуйланд хамрагдах) Боломжоо ашиглах нь танд давуу талуудыг олгоно.
3. Танилын хүрээгээ өргөжүүлж бай. Эвсэг найрсаг харьцаа тогтоохоос бүү халшир. Харьцаа холбооноос л жинхэнэ үерхэл хайр сэтгэл эхэлдэг шүү дээ.
4. Цаг заваа дэмий зүйлд зарцуулах хэрэггүй.Татлаа түлхээгүй энэ байдал чинь таны давуу тал. Иймд өөртөө ашигтай ажлын хувилбар судлах, мэргэжлээ дээшлүүлэхэд анхаар.
5. Биеийнхээ эд эс бүрийг, нүүрний арьс, дотоод эрхтэн тэр ч байтугай хөлийн хумсаа арчлан торд. Тэгснээр та сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй алхах болно.
6. Сэтгэл гутралд бүү авт. Хэн ч тоохгүй байна, хэний ч хувьд би чухал хүн биш гэх мэт хар бараан бодлыг толгойноосоо авч хая. Та бол хэнтэй ч адилгүй. Өөрийн онцлогтой хувь хүн.
7. Моод дуурайхаас бүү ай. Давуу талаа ашиглан зоримог алхам хий. Магадгүй энэ таны өвөрмөц хувцаслалт. Эсрэг хүйстэний анхаарлыг татах ч юм билүү.
8. Гарын дүйтэй бол. Жижиг хэрэглээний юу ч бай өөрчилж янзал. Ингэвэл амьдрал илүү сонирхолтой болно. Мэдлэг чадвар дутагдаад байвал холбогдолтой ном сэтгүүл унш.
9. Төрөл бүрийн амттай хоол хийж сур. Зоримог туршилт хийхэд хэн ч танд саад болохгүй. Энэ нь хожим танд хэрэгтэй.

10. Шинэ кино, концерт үзвэрийн нээлтэнд очиж бай. Энэ нь танд амьдралын гойд сайхан эрч хүч өгнө.

Шууд холбоос . Уншсан: 249 удаа


2010-12-31

Эмэгтэй жолооч нарт өгөх бяцхан зөвлөгөө

Ангилал: зөвлөгөө


Аюулгүй бүсийг үргэлж зүүж яв
Зам дээр ямар ч асуудал гарч болзошгүй тул таны эрүүл мэнд, цаашлаад амь насыг хамгаалалтын бүс авардаг.

-Туршлага багатай бол
Хөдөлгөөнд оролцохдоо баруун эгнээг сонго. “50-60 км” цагаас илүү бүү хурдал.
-Жолоо барьснаас хойш 2-3 сарын дараа дадлагатай болдог гэдэг. Гэвч энэ нь тийм биш. Харин ч эсрэгээрээ байдаг. Ийм үед зам дээр тавих анхаарлаа нэмэгдүүлж, хурдлахгүй байхыг хичээ.

-Хэрэв эгзэгтэй байдалд орвол
“Машин гацах, эргүүлж чадахгүй байх” гэх мэт асуудал гарна.
Та нэрэлхэлгүй бусдаас туслалцаа хүсэх хэрэгтэй. Эмэгтэй жолоочид эр хүн татгалзаж чаддаггүйг сана.

-Гэнэтийн, огцом маневр хамгийн осолтой
Хэрэв буруу тийш эргэсэн бол дохиогоо хангинуулан замаараа үргэлжлүүлэн яв. Учир нь хөдөлгөөний чиглэлийг огцом өөрчилвөл бусад жолооч нарыг сандралд оруулж аваар үүсгэж болзошгүй.

-Жолооч эмэгтэйд яльгүй туслалцаа их гардаг
Ийм чухал үед сайн зөвлөгч, туслагч жолооч найзтай бол. Жишээ нь дугуй солих, домкрат өргөхөд эр хүнгүйгээр бүтэхгүй асуудал юм. Жолооны ард ч эмэгтэй хүн гэдгээ юун түрүүн санаж ав. Утаа униарт нүүр нь тортог болсон, зохимжгүй хувцасласан эмэгтэйд эрчүүд туслахаасаа илүү туслахгүй нь их байдаг. Иймд жижиг гоо сайхны цүнхийг байнга авч яв. Заяаны хань зам дээр гэдэг. Иймд жолооч эмэгтэй олон сайн танилтай болдог. Бүсгүй та энэ үед заяаны ханьтайгаа учирч болох юм.

/goolingoo/
Шууд холбоос . Уншсан: 194 удаа


2010-12-30

Хольж идэж болдоггүй 12 төрлийн хүнсний зүйл

Ангилал: зөвлөгөө



1. Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идэхгүй байх. Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идвэл ходоод гэдэсний чадавхад муугаар нөлөөлдөг.

2. Сонгиныг дүфүтэй хольж идэхгүй байх. Дүфүнд хадгалагдаж байгаа кальци болон сонгинын доторх өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальци болж ходоодны шингээлтэд харшилдаг.

3. Буурцгийн ээдмийг өндөгтэй хольж идэхгүй байх. Өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг.

4. Өндгийг цайнд чанахгүй байх. Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.

5. Шарсан өндгөнд амтны охь үйхгүй байх. Тахианы шарсан өндгөнд амтны охь үйвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг.

6. Улаан лууван болон цагаан лууванг хольж идэхгүй байх. Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг. Гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.

7. Лууван болон жимсийг хольж идэхгүй байх. Лууван зэрэг хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн өрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.

8. Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй хольж идэхгүй байх. Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальци зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг. Хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй хольж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.

9. Үнээний сүүг жүржтэй хольж идэхгүй байх. Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон аминдэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтэд нөлөөлдөг.

10. Шар лууванг архитай холихгүй байх. Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.

11. Цагаан архийг хийжүүлсэн ундаатай хольж уухгүй байх. Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэргийг хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судсыг гэмтээдэг байна.

12. Мах идсэнийхээ дараа цай уухгүй байх. Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай. Цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна.

/Монголчуудын амьдрал/

Шууд холбоос . Уншсан: 232 удаа


Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 101558 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн