CRYSTAL FLOWER
2012-02-27

Зурагтын өмнө ихэнх цагаа өнгөрөөх нь сайн дураараа насаа богиносгож байгаа хэрэг

Ангилал: зөвлөгөө

Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураараа богиносгож буйг эрдэмтэд тогтоожээ. Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу , мэдээ гэхчлэн гарсан нэвтрүүлэг бүрт нь дор хаяж зургаан цагаа зардаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ.


Эрдэмтдийн үзэж буйгаар телевизорт донтохыг тамхины хор хөнөөл болон илүүдэл жингийн эсрэг хийж буй тэмцэлтэй адил анхаарах цаг болсон аж. “Дэлгэцийн өмнө өнгөрөөж буй цаг хором бүр хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хөнөөл учруулдаг. Нэг цаг тасралтгүй телевиз үзсэн хүн өөрийнхөө амьдралаас багаар бодоход 22 минутыг хумсалж байсан гэсэн үг” хэмээн Австралийн Квинслендийн их сургуулийн эрдэмтдийн спортын эрүүл мэндийн сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд дурджээ.

Тэд судалгаагаа 1999-2000 оны хооронд хийсэн бөгөөд телевиз үзэх дуртай 11247 австрали хүнээс авсан асуулгаа боловсруулж гаргасан дүгнэлт гэнэ. Хүмүүсийн өгсөн хариултыг Австралийн нас баралтын тухай статистиктэй харьцуулахад дээрх аймшигтай үзүүлэлт гарчээ. “Телевиз үзэхэд өдрийн ихэнх хугацааг зарцуулах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг учраас хоногт хоёроос илүү цаг телевиз үзэхээс татгалзах хэрэгтэй гэнэ.

Ялангуяа бага насны хүүхдэд нэн хортой үйлдэл ” хэмээн эрдэмтэд анхааруулжээ. Сургуулийн өмнөх насны тодруулбал 3-5 настай багачууд оройн 19:00 цагаас хойш зурагт үзвэл шөнө тайван нойрсож амрахад нь сөрөг нөлөө үзүүлдгийг мөн тогтоожээ. Ялангуяа , ямар нэг аллага зодоон, байлдаантай кино, нэвтрүүлэг үзсэн бол бүр ч ихээр нөлөөлдөг гэнэ. Ер нь унтлагын өрөөндөө зурагттай хүүхдүүд нойрондоо муу байдаг.

Вашингтоны их сургуулийн эрдэмтэд 600 хүүхдэд ажиглалт хийн дээрх дүгнэлтийг гаргасан аж. Өдөрт олон цагаар зурагт үздэг хүүхэд нойрондоо муу байх, үүнээс болж ядарч сульдах магадлал тун өндөр хэмээн дээрх эрдэмтэд сануулав.


Шууд холбоос . Уншсан: 563 удаа


2011-09-28

Google -с хэрхэн оновчтой хурдан хайлт хийж болох вэ?

Ангилал: зөвлөгөө

  хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гvнзгий тvвшин рvv хvндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх vгээ оруулаад л болоо. Vvнийг хvн бvр мэддэг учраас илvvц нуршаад яахав. Жишээлбэл та Бөгжний эзэн киног шууд vзэхээр хайж байгаа бол тvvнийгээ бичихэд л маш олон vр дvн гарч бvгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь тэр бvр мэдэгдэхгvй байна....
Шууд холбоос . Уншсан: 478 удаа


2011-07-29

Солонгосын Виз олгох журам

Ангилал: зөвлөгөө

I. ВИЗНИЙ МАТЕРИАЛ ӨГӨХ

1. Материал хүлээн авах цаг : Даваа-Баасан гаригуудад 09:00-12:00 цагийн хооронд хүлээн авна.

※ 12:00-д бүртгэл хаагдах тул виз мэдүүлэгч нь 11:00 цагаас өмнө ирнэ үү.



2. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал

1)  Визний анкет

2)  Визний хураамж төлсөн баримт

3)  Аялалын зорилгын дагуу бүрдүүлсэн материал



3. Визний материал мэдүүлэхэд анхаарах зүйлс

⊙ Монгол хэл дээрх бүх ...

Шууд холбоос . Уншсан: 4376 удаа


2011-06-19

Keyboard шуурхай товчлуурнууд

Ангилал: зөвлөгөө


TRL+C (Copy) - Санах ой руу мэдээллийг хуулах
• CTRL+X (Cut) – Санах ой руу мэдээллийг зөөх...
Шууд холбоос . Уншсан: 299 удаа


2011-06-19

"Сандардаг шалтгаанууд"

Ангилал: зөвлөгөө

Сандардаг шалтгаанууд:

• Өөрийгөө чамлаад сонсогч нараа өөрөөсөө илүү гэж үзэх...

Шууд холбоос . Уншсан: 294 удаа


2011-06-02

Нvд эмэгтэй хvний толь

Ангилал: зөвлөгөө


Бvсгvй таны нvд хамгийн хvчтэй зэвсэг гэдгийг та мэдэх vv? Анхны уулзалтаараа эрчvvдийн 46 хувь нь нvд рvv хардаг бол, 8 хувь нь гаранд, 7 хувь нь өгзгөнд, 4 хувь нь уруул, мөр лvv анхаарлаа төвлөрvvлдэг гэнэ. ...
Шууд холбоос . Уншсан: 259 удаа


2011-05-20

18-тай байхад минь хэн нэгэн хэлсэн болоосой гэж хүсэх зөвлөгөөнүүд

Ангилал: зөвлөгөө
 Цаг хугацаа гэдэг харвасан сумтай адил. Хэрвээ би 18 насруугаа буцаж очоод тэр үеийн өөртөө амьдралын зөвлөгөө өгөх боломж гарвал юу гэж хэлэх байсан тухайгаа бодож үзлээ. ...
Шууд холбоос . Уншсан: 299 удаа


2011-04-24

Хэтэвчиндээ азын мөнгө заавал байлга

Ангилал: зөвлөгөө

Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй гэнэ. Нэг үгээр бүгдийг нь гэртээ хонуулах хэрэгтэй.

Эртн...

Шууд холбоос . Уншсан: 352 удаа


2011-03-12

Анхилам үнэр - Хүүхнүүдийн нууц зэвсэг

Ангилал: зөвлөгөө


Хүүхнүүдийн тансаг хэрэглээний нэг бол яах аргагүй үнэртэн билээ. Нүдний харц, инээмсгэлэл, үнэр гурав бол ганц ч үг хэлээгүй байхад, таны талаар олон төрлийн мэдээлэл өгч ч...

Шууд холбоос . Уншсан: 305 удаа


2011-03-07

Охидыг араасаа гүйлгэх арга

Ангилал: зөвлөгөө

1. Хэрэв охид өөрөөс чинь “ Би хөөрхөн байна уу?” гэж асуувал мөрөө хавчаад
“Хааяа бүр ч хөөрхөн болдог” гэж хэл. Ингэж хэлэхэд охид хөл нь газар хүрэхгүй баярладаг.

2. Гараас...
Шууд холбоос . Уншсан: 229 удаа


2011-02-28

Хүний биед байгаа бүх хорт бодисууд батга болж нүүрний арьсан дээр гардаг

Ангилал: зөвлөгөө
 Гаднах зүс царай сайхан харагдах эсэх нь юуны өмнө эрүүл мэндээс хамаардаг. Хэрэв хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдвол нүүрний арьсанд зайлшгүй нөлөөлөх жишээт...
Шууд холбоос . Уншсан: 314 удаа


2011-02-20

Үсээ хайрлацгаая

Ангилал: зөвлөгөө

Өдөр болгон угааж, янзалж, салаалахаар нь тэжээл өгөх зорилгоор бүхэлд нь будаж буйгаа бид үсээ гайхалтай сайхан хайрлаж байна хэмээн эндүүрдэг. Тэгвэл бидний өөрсдөө ч мэдэ...

Шууд холбоос . Уншсан: 267 удаа


Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 101148 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн