CRYSTAL FLOWER

2011-09-28

Google -с хэрхэн оновчтой хурдан хайлт хийж болох вэ?

Ангилал: зөвлөгөө

  хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гvнзгий тvвшин рvv хvндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх vгээ оруулаад л болоо. Vvнийг хvн бvр мэддэг учраас илvvц нуршаад яахав. Жишээлбэл та Бөгжний эзэн киног шууд vзэхээр хайж байгаа бол тvvнийгээ бичихэд л маш олон vр дvн гарч бvгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь тэр бvр мэдэгдэхгvй байна.

Зорилгодоо хvрч чадсангvй юу.

Тэгвэл дараагийн тvвшин рvv орцгооё.

1. Тусгай тvлхvvр тэмдэгтvvдийг ашиглах. Vvнд хэд хэдэн тэмдэгт бий.

“+” тэмдэг, vvнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна.
Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл энэ киноны зөвхөн гуравдугаар ангийг нь хайна.
“-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ vг байх ёсгvй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдэг, vvнийг ашиглан ижил утгатай vгнvvдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хvссэн боловч тэр vгнийхээ утгыг нь мэдэхгvй байгаа vед илvv тохиромжтой.
“ОR” тэмдэг, vvнийг Boolean төрлийн vйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris" гэж хайх хэрэгтэй.
Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын vнэтэй ХВОХ олдох болно.

2. Тусгай vгнvvд ашиглах

"SITE:: vг" ингэж хайвал тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зөвхөн Монгол сайтуудаас хайхыг хvсвэл "SITE:: mn" гэж эхлvvлэх ёстой. Энэ мэтчлэн маш олон янзаар ашиглаж болно.
"INTITLE" Энэ бол маш чухал тvлхvvр vг. Тухайн хуудасны нэршил гарчиг буюу title-д байх vгээр хайдаг. Хамгийн тvгээмэл ашиглагддаг. Та уг тvлхvvр vгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хvссэн дуугаа хайж олох боломжтой.
Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал ?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хvссэн vедээ шууд татахаар олж авч болно.
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн vг орсон бvх сайтыг олно.

Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv командыг өөрийн хvссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.

In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.

Ийм илvv сайн хөрвvvлэгч гэвэл энэ хаягаар ороод vзэж хэрэглэж болно. Тун дажгvй эд байгаа юм.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцvvд ашиглан тоо бодож болдог.

http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 478 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 101557 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 22 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн