CRYSTAL FLOWER
2013-01-14

нэг дэх өдөр

Ангилал: Minii tuhai
 Өнөөдөр өглөө 2 пар орчоод нийлдэг хэдээрээ 1 цаг биллярд тоглов. Цагаа дуусгаад бүгд гэр гэрийн зүг годогнов. Харин би Саунд суухаар явсан. Саунд суухаар нээээээээх сайхан бие хөнгөрөөд асар их сэтгэлийн таашаалтай байдын. Ялангуяа сэтгэл санаагаар унах үед сайн эмч болдым. миний хувьд
 Ер нь бодоод байсан чинь надад үргэлж л хамт явж бдаг, нууцаа ярьж, сэтгэлээ илэн далангүй илчилдэг тийм сайн найз байдаггүй юм байна. Саунд ганцаараа сууж байхдаа бодогдсон бодол ххэ
Би нэг тийм зожиг , дотроо өөртэйгээ үргэлж юм ярьдаг, бусдын оронд өөрийгөө байнга тавьж үзэж АНАЛИЗ хийдэг юм шиг байгаан. Харин ангийнхан дотроо орохоор шал өөр хүн болоод хувирчихын. 
     Өнөөдөр Grand Plaza-ийн 5 давхарт байдаг Мирномоос "Тавилан" гэдэг роман авлаа. Цаг гарахаар уншинаа. 


Шууд холбоос . Уншсан: 349 удаа


2013-01-11

БОЛЗОО гэхүү???

Ангилал: Minii tuhai
 Өнөөдөр мессежээр харцьдаг байсан нэг бандитай уулзхаар болсын. Царайг нь нэг ч харж байгагүй. Тэгээд өргөө дээр уулзхаар болвоо. сайндаа ч биш найзуудын ятгалагаар. лаг зориг ороод кк  Ёо тэд өргөө дээр очсон чинь яасан гээч бурхан минь жинхэнэ гамшиг миний өмнө зогсож байдын.  Би өөрөө тийм ч хөөрхөн биш л дэ. Гэхдээ бүр арайч дэ л гэмээр байлаа. Яадаж бхад би өөрөө намхан болохоор намхан хүмүүст их дургүй. тэр бас намхан . тэд яг араас дагаад байх??? пүү дотроо нүүр ам улайгаад гэцүүдлээ шд. Тэгээл нэг кино үзсэн болчоол бушуухан гарч таксинд чихээл гэрийн зүг гэдэн годон. Дахиж СОХОР болзоонд явку гэж тэр үед хатуу шийдлээ шд. Тэр бид 2 бараг юу ч яриагүй, би бол бүр ярихыг хүскү бгам чинь. 
                        Нөгөө гутлаа чирсэнийг нь би тоохгүй
                                    гунхсан нэгэн нь намайг тоохгүй л болоод байна.  За тэр ч яхав хэзээ нэгэн цагт нөхөр сүүдэртэй болсон хойноо энэ бичлэгийг уншаад инээд минь их хүрэх байх даа. Одоо бол надад инээх тэнхэл алгоо гомдмоор ч юм шиг. Очиж очиж ийм л юм намайг тоондоо гэсэн маркын юм бодогдоостой. 
 Үзсэн кино маань харин дажгүй санагдсан. Жхон фантмаз, бас чимх чимх инээд бэлэглэж л байлаа. 

Шууд холбоос . Уншсан: 469 удаа


2013-01-08

Америкт суралцсан тэмдэглэл

Ангилал: Minii tuhai
 

хэд хоногын өмнө Ц.Оюунгэрэлийн Америкт суралцсан тэмдэглэл-ийг уншсан маш их таалагдсан. Надад сурах  урам зориг өгсөн . Тэр хүнд хэцүү цагт интернет, ном сурах бичиг ховор үед  бүх зүйлээ зориулаад дайчлан суралцсан нь өнөөгийн энэ амжилтанд хүрсэн гэж бодож байна. Харин өнөөгийн нийгэмд  англи хэл сурах тал дээр бол бүх зүйл нээлттэй. Янз бүрийн сургалт дамжаа, сайтууд, ном сурах бичгүүд хангалттай их байна. Дан ганц англи хэл ч бус өөр бүх чиглэлээр суралцах бүрэн боломжтой болсон.




Харин одоогоор Ц.Оюунгэрэлийн "НОГООН НҮДЭН ЛАМ"-г уншиж байгаа. Роман болохоор их олон хуудастай. Яг талдаа орцон. Бас л их таалагдсан. Тэр үеийн Монгол хүмүүсийн амьдрал ахуй, хайр сэтгэл, лам нарыг хомроглон устгаж байгаа зэргийг маш тодоор дүрслэн бичсэн байсан. Унших тусам улам л сонирхолтой болоод байгаа. 



Ойрын үед Ц.Оюунгэрэлээр аймьсаглаад байгаа ххэ. Түүний бичсэн "Миний ажлын НОУ ХОУ" - г олж авч уншина гээд бодцон байгаа. 

Өнөөдөр найзтайгаа  2-уулаа Өргөө 2 орж Jack Reacher гэдэг кино үзсэн. Яг үнэнийг хэлхэд  кино үзэж байгаад дундуур нь дукхийгээд авсан. Яахавдээ байдаг л нэг HERO - той Америк кино. Гол дүр нь бүгдийг чаддаг мэддэг, лаг зодолддог, ухаантай гэх мэт...


Шууд холбоос . Уншсан: 546 удаа


2013-01-07

Алдарт MONDAY

Ангилал: Minii tuhai
Шинэ долоо хоног нүнжигтэй сайхан эхэлжинө. Өглөө 7:30 гэж босоод буцалсан усаа уучаад хичээлдээ гарлаа. Тэгсэн байрны лефт гацаад баахан хүлээв. Гэснээс манай ангид шинэ багш хичээл зааж байга. Асар хатуу чанга ярвигтай , яршигтай багш бна лэ. Бурхан минь яажшуухан дүнгээ гаргадагийм бгам. Эхний цаг орсны дараа 1 цаг цонх. Цонхтой цагаараа 2 пирожки ходоодруугаа чулуудчаад Давка, Одноо 2-той онгоц буудав. манай фракцынхан ххэ 
      Хичээлээ тарчаад Одноо, Давка, Отгоо, Одмаа нартайгаа ганц цаг Биллярд тоглов. Анх палк, шаариг 2-оо ч ялгадаггүй байлаавшд кк.  Одоо бол бас давгүээ цааш нь харуулчаад байгаам цаа чинь ххэ. Заз өнөөдөр ингээд дуусгы залхуу хүрээд ирлээ. Яг 18-19 цагын хооронд ид нойр хүрээд байх юм. хачирхалтай 
Шууд холбоос . Уншсан: 362 удаа


2012-05-28

Блогоо өөрийн болгоно оо ...

Ангилал: Minii tuhai
 Хэдэн сар жил блогтоо бичлэг нэмсэнгүй блог бол сөнөсөн галт уул шиг л болж . Намайга байхгүй хойгуур бүүр царай алдцан бна ш д.хэ хэ нэх халамжилдаг ч юм шиг Сая л нэт ухаал хэсээл явжисан чинь нэх таньдаг харж байсан юмнууд гараад ирсэн чинь миний Блогшуу юм байжээшт. 
Би ер нь өнгөрсөн хугацаанд их юм бодлоо ккк Тэгээд жхон зав нтр гаруул бичлэг бичхээр болсон. 
Аан тэ бас  блогт бичлэг бичнэ гэдэг чинь мань мэт шиг баргийн юманд дуугарддаггүй үгийн баялаг муутай хүмүүст их л хэцүү ажил шиг санагдсан. Энэ блогоороо дамжуулан өөрийгөө улам ихээр нээн баяжуулж хамгин гол нь өөрийгөө улам илүү хүмүүст нээлттэй болгомоор бна. Цаашид өөрт тохиолдсон зарим сонирхолтой зүйлүүдээ бичиж сонирхуулж байна. Хүн уншихгүй ч гэсэн хамаагүй шү . 
Миний зан төрх бол нэг тийм нуугдмал хүнд зовлонгоо тоочиж суух дургүй бас хүнээр өрөвдүүлэх дургуй харин хүнээр магтуулах үнэн голоосоо дуртай хихи. За тээд бусад хүмүүс шиг найз нөхөд нтр гэл олон юм байхгүй яг сэтгэлээсээ ойлголцдог чанартай хэдхэн найзтай тэр нь ч дээр гэж боддог. Би өөрөө ийм нуршсан их үгтэй бичлэг уншдаггүй өнгөрөөчдөг болохлээр энэ удагын бичлэгээ ингээд дуусгаху да анх удаага иймэрхүү бичлэг бичиж байгаа болохоор үг үсэг найруулга өөр юу ч билэ дэ хар мянган алдаа байгаа байх ойлгоно бизээ.
Шууд холбоос . Уншсан: 432 удаа


2011-01-25

дэмий шахуул ...

Ангилал: Minii tuhai
Би гэж энэ блогыг хөтөлдөг хүн ер нь блогчид чинь комментийн хүчээр л амьдардын бна . Коммент бичкү санал бодло илэрхилсэн юм бхгү болхоор өө миний блогыг хүн үздэггүн бна гэж бодоол гутаржигам жин тэгээл шинэ бичлэг хиихгү удаал ...
    Гэхдэ яаху зүгэрэ энэ блогто улам илү их юм хийж бнөө
Төгсөх анги учраас тэр болгон шинэ мэдэ ина тира хиж чадкү байж магадгүй шоо
өнөөдөр харин суужийгад нилэн хэдэн бичлэг оруулчла нэг хэсэгтэ л орулку бх гэкү юу гах гах

Шууд холбоос . Уншсан: 248 удаа


2010-10-16

анхны бичлэг

Ангилал: Minii tuhai
сайн байцгаана уу энэ миний анхний бичлэг болж байх шиг байна . Анх удаагаа blog нээж байна . Эхлээд хэцүү юма учирийн ойлгохгүй эргүүтээл сүүлдэ гайгүй сурах л байлгүй . За за анхны бичлэг нэг иймэрхү л байна .
Шууд холбоос . Уншсан: 321 удаа


Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 101150 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн