2010-12-31
Зөвлөгөө унш
• Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болно. • Давсыг бөөгнөрч чийгтхээс болгоомжилж дотор нь жижигхэн уудаг цаас юмуу эсвэл хэдэн ширхэг цагаан будаа хий. • Байхуу цайг амттай болгохын тулд хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй. • Төмсийг хальстай нь чанавал 75 хувь, хальсыг арилгаж бүхлээр нь чанавал 60-70 хувь, хэрчиж чанавал 35-50 хувийн витаминтай байна. Төмсийг чанаснаас жигнэхэд витаминаа илүү сайн хадгална. • Идэшний ногоог цэвэрлээд усанд хийх зэргээр удаан хадгалж болохгүй. Хоолныхоо өмнөхөн бэлд. Ногоог хоолонд хийдээ буцалж байгаа шөлөнд буюу усанд хий. Ингэвэл витаминаа хадгална. • Хальтай чанасан төмсийг хялбархан цэвэрлэе гэвэл хүйтэн усанд хий. • Лууван, сонгиныг шарахдаа хэдхэн ширхэг элсэн чихэр хийвэл аятайхан өнгөтэй, амттай болдог. • Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд хутгаад авахад зүгээр. • Нимбэгнээс их шүүс авахын тулд нимбэгээ халуун усанд 5 мин хиртэй байлга. • Кофег буцалгахад амт, үнэр нь арилдаг. Иймд уцалсан халуун усанд хийж ууна. • Хөнгөн цагаан савыг сайхан өнгөтэй байлгахын тулд угаах усандаа нашатырный спиртийн хэдхэн дусал хий. • Хайруулын шинэ тавгийг эхлээд тос эсвэл давсаар арчина. • Тогоонд сүү түлэгдсэн бол угаахдаа хүйтэн усанд 1-2 халбага сода буюу хоолны давс хийж буцалгана. • Ган савыг нашатырыйн спирттэй усанд угаахаар толбо тогтохгүй. • Ган халбага, хутга, сэрээний зэвийг сонгины шүүсээр арилгана. • Хүрэн манжинг чанахдаа хальстай нь чанана. Хальсалж чанавал өнгө нь гарчихдаг. • Хулдаасан шалыг савантай бүлээн усаар угааж хатаагаад сүү шингээсэн зөөлөн алчуураар арчиж өнгөлөхөд хээ нь арилахгүй уддаг. • Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог. • Хувцсан дээр хар бэх асгавал халуун сүүн дотор хэдэн минут байлгахад түргэн зуур арилдаг. • Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно. • Амнаас сармисны үнэр гаргая гэвэл аяга сүү уух хэрэгтэй. • Сүүнд норгосон цаасаар цонхыг нааж болно. • Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ. • Гараас сонгины үнэр арилгая гэвэл алган дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана. • Хувцас, гутлын сойзыг худалдан аваад хагас литр бүлээн усанд 2 халбага хоолны давс хийсэн уусмалд 10 мин байлгавал үс нь бэхжиж хугардаггүй юм. • Өрөөнөөс тосон будгын үнэр гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина. • Мөстэй цонхыг 0,5 л бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчивал мөс нь амархан арилна. • Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй. • Хувцас, бүс даавуунд тос тусахад юуны өмнө давс хийж нилээд байлгаад арчихад амар арилна. • Цонхны хатсан замааскийг арилгахад машины тос хийгээд нилээд цаг болгоход зөөлөрж хялбархан ховхорно. • Цонхны шилний цуурхайн гадана талаас нь өнгөгүй ланк түрхэвэл салахгүй удаан эдлэгдэх ба бараг мэдэгдэхгүй. • Цуутай усаар цонхыг арчихад бүртийх толбогүй цэвэрших ба угааж арчисныхаа дараа 70 гр усанд хоолны 5-7 халбага глицерин хийж цонхоо арчихад шил нь гялалзана. • 1 жилээс илүү хугацаагаар хадгалсан ястай жимсээр чанаж хийсэн компотны ясан дотор удаандаа хүний эрүүл мэндэд хортой эсэл үүсдэг тул уул компотыг идэж болохгүй. • Жимсний чанамалыг задгай саванд удаан хадгалахад хүрвэл дээгүүр нь элсэн чихэр зузаавтар хийхэд зүгээр. • Лимон, апельсинийг ургамалын тосонд дүрээд гялгар хүүдийнд хийж тавибал чанараа сайн хадгална.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 411 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
2010-12-31 -