CRYSTAL FLOWER

2011-02-08

Линз зүүхдээ анхаарах хэдэн зүйл!

Ангилал: зөвлөгөө

Контакт линзийг монголчууд сүүлийн үед ихээр зүүх болсон. Контакт линзийг хүмүүс зөвхөн хараа төдийгүй гоёлын зориулалтаар өргөн дэлгэр хэрэглэх болжээ. Учир нь линз нь нүдийг том хурц харагдуулахаас гадна царайг өнгөлөг болгодог. Гэтэл линзийг зүүхийн хэрээр бас хэрэглэх соёл ч сурах хэрэгтэй байдаг. Ингэснээр нүдээ гэмтээхгүй, эрүүл хэрэглэж чадах юм.

    *  Нүдээ будахаасаа өмнө үргэлж линзээ зүүх хэвшилтэй байх. Ингэснээр илүү сайн цэвэрхэн харна.
    * Нүднийхээ дотор талын зовхийг аль болох будахгүй байх. Хэрэв үнэхээр будахыг хүсвэл усан хамгаалалттай хүрээлэгчийг (waterproof eyeliner) хэрэглээрэй.
    * Тень, хуурай пудр нүдэнд орвол контакттай нүд цочрол үүсдэг. Тиймээс энэ байдлаас гарахын тулд багсаа жаахан чийглээд хэрэглэхэд гэмгүй. Эсвэл шингэн энгэсэг, тосон тень-ийг оронд нь сонгож болно.
    * Сормуусны будгаа сонгохдоо багс нь нарийн, их будагтай бишийг сонгоорой.
    * Нүднийхээ будгийг арилгахаасаа өмнө линзээ эхлээд авч хэвшээрэй.

Контакт линзийг анхлан сонгохдоо заавал нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Линзний хүч нь нүдний шилнийхтэй заавал тохирох албагүй гэдгийг мартаж болохгүй. Линзийг сонгох үед эмч нь тусгай багажаар линзний нүдэнд хэрхэн сууж байгаа заавал шалгах ёстой. Улмаар тухай хүний нүдний байдал, эвэрлэг бүрхэвчийг мурийлтийн онцлогоос хамааран линзийг сонгож авдаг.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 310 удаа

Сэтгэгдлүүд

2011-02-08 -

Бичсэн: dadido
нүд чинь амьсгалж байх ёстой. Гэтэл наадах чинь хаачдагшд. Битгий зүү
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108799 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 93 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн