Өдөр болгон угааж, янзалж, салаалахаар нь тэжээл өгөх зорилгоор бүхэлд нь будаж буйгаа бид үсээ гайхалтай сайхан хайрлаж байна хэмээн эндүүрдэг. Тэгвэл бидний өөрсдөө ч мэдэлгүй гаргадаг доорх алдаануд таны үсийг үхүүлдэг аж.
1. Бид үсээ тэвчээртэй ургуулна гээд, салаалтал нь тайруулахгүй яваад л байдаг. Энэ нь дараагийн удаа тайрахад үсчин нь таны өмнөх засалтыг сайн гаргаж чадахгүйд хүргэх магадлалтай. Ойр ойрхон бага зэрэг богиносгож байхад гэмгүй гэнэ.
2. Өдөр бүр цэвэр цэмцгэр байдлыг мэдрэнэ гэдэг хичнээн тааламжтай байдгийг бид мэднэ. Гэвч өдөр бүр үсээ угааснаар таны хуйхны тэнцвэрт байдал алдагдаж хэт хуурайших эсвэл тослогжиход, мөн хэврэг болоход хүргэх магадлалтай. Тиймээс өдөр алгасалгүй угаахдаа өөр өөр шампунийг ээлжилж хэрэглээрэй. Түүнээс гадна тэнцвэржүүлэх нөлөөтэй ангижруулагч хэрэглэ.
3. Сэнсийг халааснаар бидний үс зөөлөн сэвсгэр болохгүй. Учир нь температур нь биш уур нь үсийг хэлбэр оруулахад тустай байдаг. Тиймээс бид шаардлагагүйүед ч сэнсээ их халаагаад байвал үс амархан гэмтэж салаалах магадлалтай.
4. Үсээ 80 хувь хатахаас нааш хэлбэрт оруулж эхлэж болохгүй. Бид нойтон үсээ самнаж, заримдаа яарсан үедээ тоолгүй индүүдэж л орхидог. Одоо энэ зуршлаа гээцгээе.
5. Үсэндээ спрей цацсаны дараа индүүдэхээр их хэмжээний уур гарч, час час хийсэн дуу гардаг. Энэ нь шууд утгаараа таны үс шарагдаж байгаагийн шинж. Спрейд агуулагддаг алкоголь нь халуунд шатаж байгаа гэсэн үг л дээ. Тиймээс индүүдэх үедээ спрейний оронд халуунаа хамгаалагч цацаж байгаарай.
heregtei yum shig bhar ni oruulchla zayaz.net
|
2011-02-20 -