CRYSTAL FLOWER

2011-03-12

Анхилам үнэр - Хүүхнүүдийн нууц зэвсэг

Ангилал: зөвлөгөө


Хүүхнүүдийн тансаг хэрэглээний нэг бол яах аргагүй үнэртэн билээ. Нүдний харц, инээмсгэлэл, үнэр гурав бол ганц ч үг хэлээгүй байхад, таны талаар олон төрлийн мэдээлэл өгч чадах гурван хүчин зүйл билээ. Сүрчигний талаар бидний мэдэхгүй хэд хэдэн асуултны хариуг Америкийн гоо сайхны мэргэжилтэн өгчээ.

Яаж сүрчигний үнэрийг удаан хадгалах вэ?
Сүрчигтэйгээ төстэй үнэртэй биеийн тос, эсвэл лосьон түрхэж шингээснийхээ дараа сүрчгээ түрхвэл үнэр нь илүү удаан хадгалагддаг. Гэвч ингэснээр таниас сүрчигний нялуун үнэр хэт их үнэртэнэ гэж айх хэрэггүй. Биеийн тос сүрчиг хоёр бие биедээ уусаж, бүтэн өдрийн турш анхилам үнэр таныг дагах болно. Мөн сүрчигний үнэр тодорч, эргэн тойронд тархах чадвар нь өндөр болдог.

Хувцсандаа түрхсэн нь дээр үү? Аль эсвэл?
Сүрчгийг хамгийн сайхан үнэртүүлэх арга бол нүцгэн арьсан дээр түрхэх явдал юм. Таны өөрийн арьсны үнэр, сүрчигтэй нийлж, амь ордог гэж хэлж болно. Үнэр нь илүү зөөлөн, аятайхан болдог ба сүрчиг биеийн температурт бүлээсдэг. Ингэснээр өөр хэнээс ч биш, зөвхөн таниас л ялгардаг сайхан үнэр бий болно.

Нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс заримдаа өөр өөр үнэртдэг
Хүний арьсны онцлог, хоолны дэглэм, ариун цэврийг хэр сахьдгаас шалтгаалан нэг ижил сүрчиг түрхсэн хүмүүс өөр үнэртэх нь бий. Эцсийн үнэр нь ижил боловч, хүнээсээ шалтгаалаад зарим найрлага нь дарагдаж эсвэл тодордог. Тиймээс сүрчгийг худалдаж авахаасаа өмнө заавал өөр дээрээ түрхэж үзэх хэрэгтэй.

Эрчүүд ямар сүрчгэнд дуртай вэ?
Судалгаагаар ихэнх эрчүүдэд lavender, pumpkin pie гэсэн хоёр төрлийн үнэр илүүтэй таалагддаг гэнэ. Гэвч найз бүсгүйнхээ сүрчгийг таалах эсэх нь мөн л тухайн залуугаас шалтгаална. Таны үнэр түүнд юуг бодогдуулж байгаа нь хамгийн чухал аж. Хэрэв танд таалагддаг сүрчиг түүнд эмээгийнх нь хувцасны шүүгээг ч юм уу, дургүй хүнийнх нь тухай санагдуулж байвал тэр шинэ сүрчгийг тань сайшаах нь юу л бол. Харин өөрийнх нь бага насыг, эсвэл ээжийнх нь дулаахан тэврийг өөрийн эрхгүй бодогдуулж чадвал эрчүүд таны хажууд яг л нялх хүүхэд шиг болно. Сүрчиг авахаасаа өмнө найз залуутайгаа зөвлөөрэй.

Сүрчгийн үнэрийг яаж мэдэх вэ?
Гоо сайхны барааны дэлгүүрт худалдан авагчдыг түрхэж үзэхэд зориулсан тестер сүрчигнүүдийг байдгийг бид мэднэ. Үнэрийг нь мэдэх хамгийн сайн арга бол биедээ өөр ямар ч үнэртэн түрхээгүй байхдаа, үдээс өмнө буюу дэлгүүрт хөл хөдөлгөөн бага үеийг сонгох явдал. Мөн маш бага мл-ээр савлагдсан сэмплийг нь аваад, шүршүүрт орсныхоо дараа түрхэж үзээрэй.

Анхилам үнэртэй шампунь, гарын тос, ангижруулагч мэтийн бүтээгдэхүүнүүд хэрэглэсэн үедээ сүрчгээ түрхвэл яах вэ?
Хүн дээд тал нь 3 төрлийн үнэрийг л нэг дор ялгах чадвартай. Тиймээс хамгийн хүчтэй үнэрүүд нь л үлдэж, шампунь ангижруулачны сул үнэр нь замхрах болно.

Хаана түрхэх вэ?
Чихний ар, бугуйн дотор талаас гадна шилэн хүзүү. сүрчгийг удаан тогтоодог хэмээн гоо сайхны мэргэжилтнүүд сүүлийн үед батлах болсон. Таны хөдөлгөөн бүрт сүрчгийн анхилам үнэр сэнгэнэh aj

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 310 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108847 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 75 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн