CRYSTAL FLOWER

2011-04-24

Хэтэвчиндээ азын мөнгө заавал байлга

Ангилал: зөвлөгөө

Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй гэнэ. Нэг үгээр бүгдийг нь гэртээ хонуулах хэрэгтэй.

Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергид дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж. Хөрш чинь танайхаас талх, давс зээлдүүлээч гэвэл бүү зөвшөөр. Учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж өөр гэр бүл рүү очино.

Цалингаа нэмэгдүүлэх байгууллага болон даргадаа лхагва гаригт хүсэлт гаргавал үр дүнд хүрэх магадлал их гэнэ. Даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй. Мягмар гаригт харин бусдад мөнгө зээлдүүлэх хэрэггүй. Баасан гаригт аль болох өр бүү төл. Ер нь бусдаас мөнгө зээлж авахгүй, харин тэдэнд зээлдүүлж байхыг хичээгээрэй. Ингэснээр мөнгө эргэн орж ирэхийг программчилж байна гэсэн үг.

Улирлын онцлогоос хамаарч шүүгээнд өлгөсөн хувцаснуудынхаа халаасанд бага ч гэсэн мөнгө хийж байх нь мөнгө тогтоох нэг үндэс болдог байна. Нэг зүйлийг анхааруулахад мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй гэнэ.

Түрүүвчээ хэзээ ч битгий хоосон байлга. Түрүүвчин дэх бүх мөнгө чинь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй. Хамгийн жижиг хэсэгт гурвалжилж нугалсан нэг долларын дэвсгэртийг хийж хадгалах сайн. Мөн таны түрүүвчинд азын мөнгө заавал байх хэрэгтэй. Анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө гэх мэт. Энэ мөнгийг хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ мөнгө таны азын сахиус. Хэрвээ үрвэл мөнгө танд гомдож таны гар луу хэзээ ч эргэж ирэхгүй. Тоглоомонд хожсон, шударга бус аргаар олсон, газраас олсон, бэлгэнд авсан зэрэг мөнгө нь аз жаргалыг авчирдаггүй бөгөөд таны түрэвчинд байх ёсгүй. Тэднийг хэрэгтэй байгаа хүнд нь өг. Эсвэл нэн даруй үрэгтүн. Үүнийг уншаад мөнгийг алдах амархан, мөн олох ч тийм хэцүү биш гэдгийг ойлгосон байх. Мөнгийг алдахгүй байхын тулд дээр дурдсан дүрмүүдийг баримталж байгаарай.

Мөнгө тогтоох аргууд

Нялх хүүхдийн дэрэн доогуур мөнгө хадгалбал ойрын үед хөрөнгөжих боломжийг олгодог. Сарын эхээр болон хаврын хөхөөн дуунаар алтан эдлэл худалдан авах, ширээнийхээ бүтээлгэний завсар мөнгө хадгалах, мөнгөнийхээ дээжийг доод тал нь гурав хоног хадгалах аваас олсон мөнгө хуруун салаагаар урсахгүй. Хавирган сарны туяанд мөнгөө шаржигнуулахад мөнгө сайн тогтдог гэдэг.   Байнга хадгалдаг мөнгөө харуулсан ч болно. Тэгээд тэр мөнгөө хадгал.

Цээрлэх ёсон

Ширээн дээр байгаа хогийг гараар хамах, ширээн дээр малгай, хоосон лонх, түлхүүр тавих, нар жаргасны дараа угаадас хогоо гаргаж хаях   

                                                                            өрөө төлөх, олон төрлийн шүүр гал тогооныхоо өрөөнд тавин, гэртээ задгай мөнгө хуримтлуулан байн байн тоолох, хэтэвчин дэх салаа бүрээр мөнгө хийх, Даваа гаригт өр төлөхийг цээрлэж бай.                                                                                                                                 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 353 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108790 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 56 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн