CRYSTAL FLOWER

2011-05-20

18-тай байхад минь хэн нэгэн хэлсэн болоосой гэж хүсэх зөвлөгөөнүүд

Ангилал: зөвлөгөө
 Цаг хугацаа гэдэг харвасан сумтай адил. Хэрвээ би 18 насруугаа буцаж очоод тэр үеийн өөртөө амьдралын зөвлөгөө өгөх боломж гарвал юу гэж хэлэх байсан тухайгаа бодож үзлээ. 
Маш олон алдаа хийнэ гэж өөртөө амлах.
Алдаа танд чухал хичээлүүдийг заах болно. Хамгийн том алдаа бол та алдаа хийхээсээ айгаад юу ч хийхгүй байх явдал. Тиймээс бүү эргэлз. Амьдрал гэдэг бол боломж чамайг олох биш, чи боломжийг олох ёстой газар юм. Энэ бүхэнд та 100% бүтнэ гэж найдаж чадахгүй ч та юу ч хийхгүй байснаар ажил бүтэхгүй гэдэгт 100% итгэлтэй байж болно. Ихэнх тохиолдолд та зүгээр л үүнийг оролдоод үзэх хэрэгтэй байдаг. Та амжилтанд хүрнэ, эсвэл түүнээс ямар нэг зүйл суралцана. Хэрвээ та хөдлөхгүй л бол нэг газраа үүрд үлдэнэ шүү.
Хийх дуртай ажлаа олох.
Хэрвээ би 18 насныхаа өөртөө жинхэнэ мэргэжлийн зөвлөгөө өгч чаддагсан бол мэргэжлийн сонголтоо битгий бусад хүмүүсийн үзэл бодол, зорилго, санал зэрэгт тулгуурлаарай гэж хэлэх байна. Олонхийн сонгодог, эсвэл хамгийн их мөнгө олдог гэсэн мэргэжлийн судалгааны үр дүнг бүү тоогоорой гэж өөртөө хэлэх байлаа. Мэргэжлийн зөв сонголт гэдэг бол таны хамгийн хийх дуртай ажил чинь байх ёстой. Өөртөө л үнэнч байж, сонирхол болон үнэ цэнээ дагаснаар та хүсэл сонирхлоороо амжилтанд хүрч чадна. Ингэхгүй бол та үзэн яддаг салбартаа хэдэн жил ажиллачихаад нэг л өглөө “Дараагийн 30 жилд би яаж энэ чөтгөрийн ажлыг хийх юм бэ?” хэмээн бодол болно шүү. Хүсэл сонирхолоо дагавал хэцүү ажил ч хэцүү биш байдаг юм.
Өөртөө өдөр бүр цаг хугацаа, энерги, мөнгөөр хөрөнгө оруулалт хийж бай.
Өөртөө хөрөнгө оруулснаар та хэзээ ч алдахгүй бөгөөд амьдралынхаа замыг өөрчилж чадна. Та бол мэдэж байгаа зүйлийнхээ л бүтээгдэхүүн. Хэрэгтэй мэдээлэлд их цаг хугацаа, энерги, мөнгийг зарцуулах тусам та амьдралаа илүү хянаж сурна.
Шинэ санаа, боломжуудыг үргэлж хайж бай.
Хүний төрөлхийн ялагдалаас айх мэдрэмж нь заримдаа чамайг шинэ зүйл туршихыг зогсоож болно. Гэвч чи энэхүү айдсыг давах ёстой бөгөөд амьдралын чинь түүх энэ л жижиг, ер бусын туршлагуудаас бүрддэг гэдгий мэдэх хэрэгтэй. Олон ер бусын туршлагатай байх тусам амьдрал чинь илүү сонирхолтой байх болно. Тиймээс амьдралаас чадах чинээгээрээ шинэ туршлагуудыг хайж бай. 
Ажлынхаа ур чадварыг нэмэгдүүлж байхдаа жижиг зүйл дээр анхаар
Каратэгийн тухай бод доо. Хар бүс бор бүснээс илүү нүд булаадаг. Гэхдээ бор бүс улаан бүснээс илүү сэтгэл татаж чадах уу? Ихэнх хүмүүст үгүй байх. Нийгэм үндэс суурь сайтай хүнийг л дээш нь татдаг. Шаргуу хөдөлмөр чухал боловч олон зүйлд татагдахад энэ нь сарнидаг. Тиймээс ажлынхаа ур чадварт шаардлагатай цөөн хэдэн ур чадварт анхаарлаа хандуулж түүнд мэргэш.
Хүмүүс гэдэг таны санаа бодлыг уншигч биш. Тэдэнд юу бодож байгаагаа хэл.
Хүмүүс таныг хэлэх хүртэл чинь юу мэдэрч байгааг мэдэхгүй. Таны босс? Тийм ээ, та өөрөө хэлээгүй учраас таныг тушаал дэвших хүсэлтэй байгааг чинь дарга чинь мэдэхгүй. Амьдралд та бусадтай харилцах ёстой. Ингэхдээ ихэвчлэн та эхэлж ярих ёстой гэдгийг сана. Хүмүүст юу бодож байгаагаа хэл. 
Хурдан шийдвэр гаргаж, түргэн хөдөл
Таныг үйлдэл хийж, шинэ боломжийг авах гэж байтал хэн нэгэн хүн өрсөх болно.
Та хойшоо сууж, үүний тухай бодол болсноор ямар ч зүйлийг өөрчилж, дэвшилт гаргаж чадахгүй. Ямар нэг зүйлийг яаж хийхийг мэдэх, яг барьж аваад хийх 2-ын хооронд их зөрүү бий. Үйлдэлгүйгээр мэдлэг гэдэг бараг хэрэгцээгүй зүйл.
Өөрчлөлтийг хүлээн авч сур.
Сайн ч байсан, муу ч байсан нөхцөл байдал өөрчлөгдөх болно. Энэ бол таны найдаж болохгүй нэг зүйл. Тиймээс өөрчлөлтийг шалтгаантайгаар болж байна гэж хүлээж ав. Эхэндээ энэ үргэлж амархан, ойлгомжтой байхгүй ч сүүлдээ хэрэг болно.
Бусад хүмүүс өөрийн чинь тухай юу гэж бодож байгаад тэгтлээ санаа зовохоо боль.
Ихэнх тохиолдолд бусдын хэлж байгаа үг чамд огт хамаагүй. 18-тай байхдаа би ангийнхаа найзууд миний шийдвэрт нөлөөлөхийг зөвшөөрдөг байлаа. Олон ч удаа тэд миний үнэхээр итгэдэг байсан зүйлүүдээс гажуудуулсан. Хамгийн эхний удаа бусдад (ажлын ярилцлага, анхны болзоо гэх мэт)сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж хичээгээгүй л бол бусдын санаа бодлыг өөртөө нөлөө үзүүлэхийг бүү зөвшөөр. Тэдний юу бодох, чиний тухай хэлж байгаа зүйлс тийм ч чухал биш. Өөрийнхөө тухай юу мэдэрч байна вэ гэдэг л чухал.
Үргэлж өөртөө болон бусдад үнэнч бай.
Үнэнч шударгаар амьдарна гэдэг оюун санааг тайван болгодог.
Амьдралынхаа эхэн үедээ маш олон хүмүүстэй танилц.
Босс, хамтрагчид, багш, ангийнхан, клубын гишүүд, хүрээнд чинь багтдаггүй бусад оюутнууд. Бүх хүмүүс! Танил талын сүлжээгээ эртхэн шиг эхэлвэл танд ашигтай байх болно. Цаг хугацаа өнгөрөх тусам та шинэ танилуудтай болж, тэдэнтэй холбогдсон боломжууд танд гарч ирэх болно.
Өдөрт дор хаяж 10 минутыг ганцаараа чимээгүй өнгөрөө.
Энэ хугацааг төлөвлөх, эргэцүүлэх болон мөрөөдөхөд зориул. Бүтээлч бодол чимээгүй, ганцаараа байдалд дэвждэг. Чимээгүй байдалд та бодлоо сонсч, өөрийнхөө гүнд хүрэх ба амьдралдаа хийх дараагийн бүтээлч алхамаа бүтээхдээ анхаарлаа хандуулж чадна.
Маш олон асуулт асуу.
Хамгийн агуу адал явдал бол асуух чадвар, асуулт асуух билээ. Хариултууд бусад хүмүүсээс, түүхээс, зөн совингоос гэх мэтээр гарч ирдэг. Эдгээр хариултууд таныг асуултаа зөв тавих хүртэл гарч ирэхгүй. Тиймээс зөв асуулт асуух нь хариултыг олдог байна.
Байгаа чадвараа хөгжүүл.
Дундаж хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүн баяр баясгалантай байгаа хурц илэрхийллийг үзээд ихэвчлэн гайхдаг. Ийм хязгаарлагдсан биеийн байдалтай байж баяр хөөртэй байж чадах уу? Хариулт бол тэд байгаа нөөцөө хэрхэн ашигладаг вэ гэдэгт оршино. Стийви Вондер харж чадахгүй бөгөөд хөгжмийн сонирхолоо хөгжүүлсэн. Тэрбээр одоо 25 Grammy Awards-тай.
Боломжоороо амьдар.
Тохь тухтай амьдар, гэхдээ бүү үрэлгэн бай. Бусдад гайхуулахын тулд битгийн мөнгө зарцуул. Өөрийгөө хууран эд баялаг зөвхөн материаллаг зүйлд байдаг гэдэгт бүү итгэ. Мөнгөө зохицуулж сурснаар мөнгө таныг зохицуулахаа болино. 
Бусдыг хүндэтгэж, сайхан сэтгэгдэл төрүүлж бай.
Ахмад настан, багачууд, бүх хүнийг хүндэлж бай. Хүндлэл хүлээх ёстой хэсэг бүлэг хүмүүс гэсэн ангилал байхгүй. Өвөөдөө үзүүлдэг хүндлэлийг, дүүдээ үзүүлдэг тэвчээрээ хүн бүхэнд үзүүлж байгаарай. Бусад хүмүүсийг дэмжиж, тус үзүүлж байх нь амьдралын хамгийн эрхэм шагналуудын нэг. Авахын тулд та өгөх ёстой.
Хийж байгаа зүйлдээ шилдэг нь бай.
Хэрвээ зөв л хийж чадахгүй бол хийж байгаа зүйлд чинь утга байхгүй. Ажил дээрээ ч, хоббин доо ч шилдэг бай. 
Хэн болж төрснөөрөө байх
Та сэтгэл зүрхээ дагаж, хэн болж төрснөөрөө байх хэрэгтэй. Бидний зарим нь хүний сэтгэлийг гитарын утсаар хөдөлгөж, мэдрэмжийг хөглөх хөгжимчин болохоор төрсөн байдаг. Зарим нь хүний зүрхийг догдлуулах шүлгээрээ яруу найрагч болохоор төрдөг. Амьдралдаа юу хийхийг шийдэхээс үл хамааран та үүнийг биеийнхээ эд эс бүрт мэдрэх ёстой. Та ямар нэг зүйлийг бусдаас илүү хийхээр төрсөн байж таарна. Амьдралаа бусдын мөрөөдөл, хүслийг биелүүлэхэд бүү үрээрэй. 
Дээрх зүйлсээс илүүтэйгээр чадах үедээ инээж, хэрэгтэй үед нь уучлал гуйж, амьдралдаа өөрчилж чадахгүй зүйлээ тэр чигт нь орхиж бай. Амьдрал гэдэг богино, гэхдээ гайхалтай аялал. Сайхан аялаарай!
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 299 удаа

Сэтгэгдлүүд

2011-05-31 -

Бичсэн: Зочин
bayrlalaa ярзайтал инээх
. Шууд холбоос

2011-05-30 -

Бичсэн: visiter
баярлах hoorhon medeenuud bn tsaashid n amjilt husie gemgui bichken chotgoroo
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108807 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 33 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн