CRYSTAL FLOWER

2011-07-29

Солонгосын Виз олгох журам

Ангилал: зөвлөгөө

I. ВИЗНИЙ МАТЕРИАЛ ӨГӨХ

1. Материал хүлээн авах цаг : Даваа-Баасан гаригуудад 09:00-12:00 цагийн хооронд хүлээн авна.

※ 12:00-д бүртгэл хаагдах тул виз мэдүүлэгч нь 11:00 цагаас өмнө ирнэ үү.



2. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал

1)  Визний анкет

2)  Визний хураамж төлсөн баримт

3)  Аялалын зорилгын дагуу бүрдүүлсэн материал



3. Визний материал мэдүүлэхэд анхаарах зүйлс

⊙ Монгол хэл дээрх бүх материалыг англи буюу солонгос хэлээр орчуулж эх хувьтай нь хамт өгнө. Овог нэрийг заавал англи хэлээр бөглөж өгөхийг хүсье.

⊙ Бүрдүүлсэн материалаа аялалын зорилгын дагуу дэс дарааллаар цэгцэлж өгөхийг хүсье.

⊙ БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дугаартай иргэн визний мэдүүлгийн баруун дээд хэсэгт тухайн дугаарыг тэмдэглэхийг хүсье.

⊙ Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг мэдүүлж байгаа бичиг баримт дээрх хуучин утас өөрчлөгдсөн бол засаж өөрчлөхийг хүсье.

⊙ Материал дутуу бүрдүүлж өгсөн тохиолдолд нэмэлт материал  шаардахгүйгээр виз олгохоос татгалзсан хариу өгөх болно.

Виз мэдүүлэхэд хавсарган өгсөн материалыг буцаан олгохгүй тул шаардлагатай материалыг хуулбартай нь хавсарган өгч эх хувиа шалгуулахыг хүсье.

⊙ Уригчийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа, татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог), ам бүлийн тодорхойлолт гэх мэт төрийн байгууллагын бичиг нь авсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй. 3 сарын хүчинтэй хугацаа дууссан бичиг өгсөн тохиолдолд виз олгогдохгүй байх магадлалтай тул анхаарна уу.

⊙ Хуурамч материал бүрдүүлж өгсөн тохиолдолд виз олгохгүй бөгөөд визэнд орох эрхийг хэсэг хугацаагаар хааж Цагдаагийн газар болон холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

⊙ Нэг албан байгууллага, компаниас багаараа виз мэдүүлэх тохиолдолд бизнесийн зорилго, агуулгаас хамааран виз олгох эсэхийг шийдэх ба багийн бүрэлдэхүүний дунд нэг л хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн байвал нийт бүрэлдэхүүнд виз олгохоос татгалзаж болохыг анхаарна уу.

⊙ Шаардаж буй визний материал нь тухайн байдлаасаа шалтгаалаад нэмэгдэх ба хасагдаж болох бөгөөд бүх материалыг бүрдүүлж өгсөн ч гэсэн солонгосын талаас шалтгаалан виз олгогдохгүй байж  болно.

Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн (гадаад паспортын арын хуудсанд он сар өдөр бүхий тамга дарсан байна), виз олгогдсоны дараа БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан иргэн тухайн өдрөөс хойш тодорхой хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд 3 сар хүртэлх хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.

⊙ Бүртгэлийн дугаарыг визний ярилцлаганд орох болон визний хариу олгоход шалгуулах шаардлагатай тул гээж үрэгдүүлэхгүй байхыг хүсье.

■ Нэмэлт зүйл

♣ Визгүйгээр БНСУ-д зорчих боломж

- Сүүлийн 2 жилийн хугацаанд 4-ээс дээш удаа эсвэл нийт 10-аас дээш удаа ямар нэгэн асуудалгүйгээр БНСУ-д

зорчсон иргэн 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй тул виз авах шаардлагагүй.

- АНУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, Канад улсын визтэй Монгол Улсын иргэн дээрх оронд зорчихын тулд

БНСУ-аар дамжин өнгөрөх эсвэл дээрх орноос БНСУ-аар дамжин Монгол Улсад буцаж ирэх тохиолдолд 30

хоног хүртэл БНСУ-д визгүй зорчих эрхтэй.

II. ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ШАЛГАХ ХУРААМЖ

1. Визний хураамж

1) 90 хоног хүртэлх хугацаатай нэг удаагийн визний хураамж : 30 ам доллар

2) 90 хоногоос дээш хугацаатай нэг удаагийн визний хураамж : 50 ам доллар

3) Олон удаагийн визний хураамж : 80 ам доллар

2. Визний хураамжийг төлөх газар: (ХААН банкны бүх салбар)

*Визний хураамжийг ХААН банкинд төлж шар өнгийн баримтыг ЭСЯ-нд өгнө. (2007.9.3ны өдрөөс хэрэгжсэн)

⊙ Визний хураамж нь виз олголтын хураамж биш зөвхөн визний мэдүүлэг шалгах хураамж тул татгалзсан хариу авсан тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

⊙ Дагалдан явах хүүхэд байгаа тохиолдолд хүн тус бүр визний хураамж төлнө.

⊙ БНСУ-ын Засгийн Газрын холбогдох байгууллагаас визтэй холбоотой зөвшөөрөл авах шаардлагатай тохиолдолд 10 ам долларын хураамж нэмэгдэнэ.


III. ВИЗНИЙ ЯРИЛЦЛАГА

1. Ярилцлаганд дуудах: Визний ярилцлаганд оролцогчдод ярилцлаганы   цагийг утсаар мэдэгдэнэ.

2. Ярилцлаганы үед шаардлагатай зүйлс :

⊙ Бүртгэлийн дугаар, биеийн байцаалт, хэлний курс болон их дээд сургуульд явж буй тохиолдолд хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом буюу аттестатын эх хувь, хадгаламжийн дэвтрийн эх хувь, бусад нэмэлтээр шаардсан материал.

Виз мэдүүлэгч өөрөө шаардлагатай гэж үзвэл компанийн бичиг баримтын эх хувь (аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн гэрчилгээ) болон санхүүгийн чадварыг тодорхойлох баримт зэргийг авчирч болно.



IV. ВИЗНИЙ ХАРИУ ОЛГОХ

1. Визний хариу олгох :

Виз мэдүүлсэн өдрөөс хойш 2 долоо хоногийн дараа 16:30-18:00 цагийн хооронд олгоно.

2. Визний хариу олгоход шаардагдах хугацаа

⊙ Аялал, төрөл садныдаа зорчих зэрэг нэг удаагийн виз нь 2 долоо хоног, солонгос иргэнтэй гэр бүл болж буй иргэдийн виз 1-3 сарын хугацаа орно.

3. Виз олгохоос татгалзсан хариуг мэдэгдэх

Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэдэд паспортыг буцаан олгохдоо БНСУ-ын хууль журмын дагуу виз олгохоос татгалзсан шалтгааныг бичгээр мэдэгдэнэ.

Виз олгохоос татгалзсан шалтгааныг бичгээр мэдэгдэж байгаа тул утсаар ямар нэгэн тайлбар олгохгүй.

Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн тодорхой хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд хариу авсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.



4. Нэмэлт зүйл

⊙ Визний хариуг авахдаа группээс бусад тохиолдолд тухайн виз мэдүүлэгч заавал өөрийн биеэр ирж авна.

Виз олгогдсон иргэн хариу олгох цагт визээ аваагүй тохиолдолд визийг хүчингүй болгоно.

⊙ Визний хариу олгох өдрийн виз олгогдсон хүмүүсийн жагсаалтанд тухайн иргэний бүртгэлийн дугаар байхгүй бол виз олгохоос татгалзсан гэж ойлгож болно.



V. ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Үндсэн бүрдүүлэх материал [Виз мэдүүлэгч]

1)  Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг)

2)  Гадаад паспортын хуулбар 1 хувь (паспортын нүүрэн тал болон хүчинтэй хугацааны сунгалт хийгдсэн тал)

3)  Оршин суугаа хорооны тодорхойлолт

4)  Цагдаагийн газрын тодорхойлолт



■ Урилга зэрэг бичиг баримтыг бүрдүүлэхэд тавигдах шаардлага

1. Нотариатаар баталгаажуулсан урилганд хамрагдах материалууд [Солонгос талаас авах материал : Орчуулах шаардлаггүй]

1)      Урих болсон шалтгаан (Урьж буй зорилго, уригч уригдагч талын хувийн мэдээлэл (овог нэр, төрсөн он сар өдөр гэх мэт) болон хоорондын харилцаа холбоог тусгах)

2)      Батлан даалтын бичиг (Хавсралтын 129-р маягт)

3)      Эх оронд нь буцаах баталгаа (Визний хугацаанд нь буцаана гэсэн амлалт )

4)      Уригч талын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог) болон ажлын газрын тодорхойлолт ( Компаний захирал биш тохиолдолд )

5)      Уригч талын татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

※ Бусад урих шалтгааныг нотлох бичиг баримт байвал хавсарган өгч болно.



2. ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

[Монгол талаас бэлдэх материал : Англи эсвэл солонгос орчуулгын хамт ]

1)      Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг)

⊙  Овог нэрийг заавал гадаад паспортан дээр бичсэнээр бөглөнө.

⊙  Анкетны асуултыг үнэн зөвөөр бөглөнө.

※ Худал бөглөсөн тохиолдолд 1 жилийн хугацаанд виз олгогдохгүй болно.

2)  Ажлын газрын тодорхойлолт : (Компаний захирлын хийж өгсөн тодорхойлолт)

※ Ажлын газрын тодорхойлолтыг авах боломжгүй бол виз мэдүүлэгч нь шалтгаанаа бичиж ямар ажил эрхэлдэг, ажилласан хугацаа, сарын дундаж орлого зэргийг оруулсах байх ёстой.

3)  Банкны баталгааны бичиг: Виз мэдүүлэгч нь харилцагч банкнаас авна.

4) Харилцагч банкны дэвтрийн хуулбар: Банкны дансны үлдэгдлийг харуулсан дэвтрийн эх хувийг материал өгөхдөө авч ирж шалгуулна.

※ Гэр бүл эсвэл ойрын төрөл садан (эцэг эх, үр хүүхэд, өвөө эмээ) –гийн нэр дээрх банкны баталгаа өгсөн тохиолдолд төрөл садангийн лавлагааг зайлшгүй хамт өгнө.

5)  Бизнесийн зорилгыг нотлох баримт

⊙ Анх удаа зорчиж байгаа тохиолдолд: Бараа худалдаж авах төлөвлөгөө, барааны үнийн жагсаалт гэх мэт бизнес эрхэлж буйг нотлох баримт.

⊙ Хоёроос дээш удаа зорчиж байгаа тохиолдолд: Урьд нь явж ирэхдээ хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичгийн эх хувь B/L, хилээр бараа оруулж ирэх зөвшөөрөл болон бараа оруулж ирсэн тухай тодорхойлолт.

※ Дээрх бичгийн хуулбарыг авчирсан тохиолдолд шаардсан бичиг баримтыг өгөөгүйд тооцох ба визний хариу татгалзах магадлалтай тул анхаарна уу.

 

2. АЯЛАЛЫН ЗОРИЛГЫН ДАГУУ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1)  БИЗНЕС [C-2]

Виз олгох шалгуур: Уригч ба уригдагч талын ажлын талаарх уялдаа холбоо, хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичиг, нотлох баримт, санхүүгийн чадавхи гэх мэт

1. ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ

① Үндсэн материал (Визний анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②  Виз хүссэн өргөдөл (Эрхэлж буй ажлын тухай танилцуулга)

③  Нотариатаар баталгаажуулсан урилга (Уригч, уригдагч талын эрхэлж буй үйл ажиллагаа ижил байх ёстой)

④  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон татварын албанаас олгосон татвар төлсөн тодорхойлолт

⑤ Түрээсийн тодорхойлолт болон түрээслэгч компаний аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

※ Түрээсийн хугацаа, сарын түрээсийн төлбөр, түрээсийн зорилго зэргийг тусгах ёстой.

⑥ Банкны баталгааны бичиг (5,000 ам доллараас дээш)

⑦ Харилцагч банкны дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑧ Хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичиг (Á/Ë-н эх хувь зэрэг)

⑨ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)



2. АЖИЛТАН (Компанийн томилолтын бичигтэй байх)

① Үндсэн материал (Визний анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн байгууллагын тодорхойлолт)

② Нотариатаар баталгаажуулсан урилга (Уригч, уригдагч талын эрхэлж буй үйл ажиллагаа ижил байх ёстой)

③ Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх, ажилласан хугацаа, албан тушаал зэргийг тодорхой бичих)

④ Компаний захирлын томилолтын бичиг (Компаний танилцуулга, эрхэлж буй үйл ажиллагааны тухай, томилолтын бичиг)

※ Захирлын гадаад паспортын хуулбар хавсаргана.

⑤ Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон татварын албанаас олгосон татвар төлсөн тодорхойлолт

⑥ Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

⑦  Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑧ Хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичиг

(Á/Ë-н эх хувь зэрэг)

⑨ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)



2)  АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛ [C-3]



① Үндсэн материал (Визний анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②  Нотариатаар баталгаажуулсан урилга

※ Санхүүгийн өндөр чадавхитай иргэн болон түүний гэр бүлийн хүн эсвэл ойрын төрөл садны (эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө) хувьд урилганы оронд виз хүсэх өргөдөл бичиж өгч болно.

③ Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх)

④ Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын албанаас олгосон татвар төлсөн тодорхойлолт

⑤ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑥  Банкны баталгаа бичиг (3,000 ам доллараас дээш)

⑦ Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

※ Гэр бүлийн хүн эсвэл ойрын төрөл садан (эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө)-гийн нэр дээр банкны баталгаа, хадгаламжийн дэвтрийн хуулбараа өгөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг хавсарган өгөх шаардлагатай.




3) ГРУППЭЭР АЯЛАХ [C-3]



[ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]

①    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②    Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх)

③    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

④    Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

⑤ Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

[Солонгосын аялал жуулчлалын компаниас бүрдүүлэх материал]

⑥ Нотариатаар баталгаажуулсан урилга

⑦ Аялал жуулчлалын компанийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа, татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

⑧ Жуулчдын аялалын хөтөлбөр

[Монголын аялал жуулчлалын компаниас бүрдүүлэх материал]

⑨ Аялал жуулчлалын компанийн танилцуулга

⑩Аялал жуулчлалын компанийн гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар болон аялал жуулчлал эрхлэх зөвшөөрлийн хуулбар

⑪ Жуулчдын аялалын хөтөлбөр

⑫ Өмнө нь аялаад ирсэн жуулчдын буцаж ирснийг батлах баримтууд (Солонгос визний хуулбар, хилийн дардас тамгатай хэсэг)

⑬ 2 талын онгоцны билетын захиалгын хуулбар



4) СОЛОНГОСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН  АЖИЛТАНЫГ  УРИХ  [C-2, C-3]



[ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]

①    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②    Компанийн захирал (Солонгос иргэн)-ын виз хүссэн өргөдөл, ажилтны ажлын газрын тодорхойлолт (үүнд 6 сараас дээш хугацаагаар ажилласан ажилтан хамрагдана)

③    Компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээний хуулбар

④    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑤    Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

⑥    Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)



[УРИГЧ ТАЛЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]



⑦    Нотариатаар баталгаажуулсан урилга

⑧    Уригч талын компанийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа, татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

※ Урилга авах боломжгүй тохиолдолд солонгос захиралтайгаа хамт зорчих нөхцөлтэйгээр урилга шаардахгүй байж болно.

※ Үйлдвэрлэлийн дадлага хийхээр зорчих тохиолдолд тус яамнаас 90 хоногийн нэг удаагийн виз олгох боломжгүй ба уг визийг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дагуу олгоно. (БНСУ-ын Хууль Зүйн Яамны журмын дагуу)

※ Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд солонгос захирлын хөрөнгө оруулагчийн үнэмлэхний хуулбар мөн виз мэдүүлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, гадаад худалдаа, борлуулалтын тухай бичиг баримтыг  шаардана.



5)  СОЛОНГОС ТАЛЫН ТӨРӨЛ САДНЫД ЗОЧЛОХ, ХУРИМАНД ОРОЛЦОХ  [C-3]



① Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

② Нотариатаар баталгаажуулсан урилга

③ Уригчтай холбоотойг батлах бичиг баримт (дараахын дагуу)

⑤    Төрөл садангийн лавлагаа (Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас олгосон), (шаардлагатай гэж үзвэл төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг орчуулж хавсаргах)

⑥    Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх)        

⑦    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑧    Банкны баталгаа бичиг (3,000 ам доллараас дээш)

⑨    Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)  

※ Ойрын төрөл садан (гэр бүлийн хүн, эцэг эх, үр хүүхэд, эмээ, өвөө) бол шаардлагагүй.



※ Уригчтай холбоотойг батлах бичиг

- Солонгос иргэнтэй гэр бүл болсон хүн: Солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь, гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал, солонгос нөхрийн урьж буйг хүлээн зөвшөөрсөн өргөдөл

- Хөрөнгө оруулагч: аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа, татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог), гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал

- Оюутан: Сургуулийн тодорхойлолт, гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал

- Бусад эрхийн дагуу оршин суугч: Ажлын газрын тодорхойлолт болон татвар төлсөн баримт, гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал

※ Хуриманд оролцох тохиолдолд хуримын ордонтой хийсэн гэрээ, хуримын урилга нэмж өгнө.

※ Å9 буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс гэр бүлээ урихыг зөвшөөрөхгүй.



6) ХУРАЛ, СЕМИНАР, СУРГАЛТАНД ОРОЛЦОХ [C-3]



① Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

② Нотариатаар баталгаажуулсан урилга, төрийн болон олон нийтийн байгууллагаас урих тохиолдолд урьж буй албан бичиг

③ Уригч болон урьж байгаа байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (Аж ахуйн нэгжийн гэрчилгээний бүртгэлийн дугаар) , татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

④ Ажлын газрын тодорхойлолт (Ажилласан жилийг заавал бичих)

⑤ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑥ Томилолтын бичиг (Байгууллагын танилцуулга болон томилолтын зорилго, томилолтоор явж буй ажилтны албан тушаал)  

⑦ Банкны баталгаа бичиг (3,000 ам доллараас дээш)

⑧ Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

Солонгосын Засгийн Газрын харьяа байгууллагуудаас уригдаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагчдын хувьд банкны баталгааны бичиг шаардлагагүй.



7)  ЭМЧИЛГЭЭ [С-3-М]

Виз олгох шалгуур: Эмчилгээний зорилгод нийцсэн эсэх, материал үнэн зөв эсэх, эмчилгээний зардлаа бүрэн хариуцах төлбөрийн чадвартай эсэх

1. ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

① Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②  Эмчлүүлэх шаардлагатайг батлах бичиг

※ Монгол эмнэлгийн магадлагаа болон эмнэлгийн дүгнэлт бичиг (Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бичиг)

Солонгосын эмнэлэгт үзүүлэх цаг авсан захиалгын хуудасны эх хувь

③ Банкны баталгаа бичиг (5,000 ам доллараас дээш)

④ Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

※ Эмчилгээ болон жуулчлалаар зорчих тохиолдолд эмчилгээний болон аялалын зардлаа бүрэн хариуцах төлбөрийн чадвартай байхыг анхааруулж байна.

※ Гэр бүлийн хүн эсвэл ойрын төрөл садан (эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө)-гийн нэр дээр банкны баталгаа өгөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг хавсарган өгөх шаардлагатай.



2. АСРАН ХАМГААЛАГЧААР ЯВАХ ХҮНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

① Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

② Ажлын газрын тодорхойлолт

③ Ажилладаг байгууллагын аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар болон татварын албанаас олгодог татвар төлсөн тодорхойлолт

④ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑤ Өвчтөнтэй хамт явах болсон тухай тайлбар өргөдөл, өвчтөнд асран хамгаалагч хэрэгтэй болохыг нотолсон эмнэлгийн бичиг (энэхүү бичгийг монгол, солонгос хоёр талын эмнэлгээс авсан байх шаардлагатай)

⑥ Өвчтөнтэй төрөл садан болохыг нотлох бичиг(Төрөл садангийн лавлагаа)

⑦ Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

⑧ Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)


Cool ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ [D-2]

Виз олгох шалгуур: Сурлагын дүн, солонгос хэлний чадвар, санхүүгийн чадвар гэх мэт

①    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②    Их дээд сургуулийн Захирлын элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат (Certificate of Admission)

③    Сургалтын төлбөр төлсөн баримтын эх хувь

④    Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом, дүнгийн хуулбар

⑤    Банкны баталгааны бичиг (10,000 ам доллараас дээш)

⑥    Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Материалаа өгөхдөө эх хувийг нь авч ирж шалгуулна)

⑦    Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг

※ Санхүүгийн чадварыг батлах баримт ⑤,⑥,⑦ нь өөрийн буюу гэр бүл, ойрын хамаатан саданд хамаарагдана.

※ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн бол сертификатны хуулбарыг хавсаргах



9) ХЭЛНИЙ КУРСТ ЯВАХ [D-4]

Виз олгох шалгуур: Сурлагын дүн, санхүүгийн чадвар, суралцах зорилгод нийцэж буй эсэх
①      Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②      Их дээд сургуулийн Захиралын элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат (Certificate of Admission)

③      1 жилийн хэлний сургалтын төлбөр төлсөн баримтын эх хувь

④      Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом, дүнгийн хуулбар

⑤      Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

⑥      Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ

⑦      шалгуулна.

⑧      Ажил байдлын тодорхойлолт (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

※ Санхүүгийн чадварыг батлах баримт ⑤,⑥,⑦ нь өөрийн буюу гэр бүлийн хүн, ойрын хамаатан саданд хамаарагдана.

※ Оюутан солилцоогоор явж буй оюутан монгол болон солонгос 2 сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хуулбарыг хавсаргах

※ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн бол сертификатны хуулбарыг хавсаргах

※ Солонгос хэлний бэлтгэл нь хамгийн багадаа 1 жил (4 улирал)-ээс дээш хугацаагаар бүртгүүлэн төлбөрөө төлж байж виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгчийн хэлний түвшингээс нь хамааран 1 улирлаас дээш хугацаагаар бүртгүүлэн төлбөрөө төлсөн тохиолдолд ч визний материалаа мэдүүлэх боломжтой бөгөөд үүнд  90 хоног хүртэл хугацааны аялалын виз болох С-3 виз олгогдох болно.

※ БНСУ-ын Олон Улсын Боловсролын Төвөөс уригдаж байгаа "Засгийн Газрын Тэтгэлэгт Оюутны хувьд Их дээд сургуулийн Захиралын Элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат (Certificate of Admission) шаардахгүй.



10)  СОЛОНГОС ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛОХ [F-2]



[ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]



①    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

②    Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас олгосон гэрлэлтийн баталгаа, гэр бүлийн лавлагаа

③    Гэрлэж буй солонгос иргэнтэй хамт авахуулсан фото зураг

④    Виз мэдүүлэгч өөрийн гараар бичсэн хэрхэн танилцсан тухай өргөдөл

⑤    Гэр бүлийнхний гэрлэхийг зөвшөөрч буйг батлах өргөдөл

※ Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр жирэмсэн болохыг тодорхойлсон эмнэлэгийн магадлагаа болон өмнөх нөхөртэйгөө гэрлэлтээ салгуулсан гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргах



[ГЭРЛЭЖ БУЙ СОЛОНГОС ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]



⑥     Нотариатаар баталгаажуулсан урилга

⑦    Солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь (уг бичгийг сүүлийн 1 сарын дотор авсан байх)

⑧    Ам бүлийн тодорхойлолтын эх хувь (Солонгос талын)

⑨    Амьжиргааны чадварыг батлах бичиг (Ажлын газрын тодорхойлолт болон аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, банкны баталгаа бичиг зэрэг)

⑩    Гадаад паспортын хуулбар (зурагтай хэсэг болон Монгол Улсын визтэй хэсэг)

⑪    Анх хэрхэн танилцсан талаарх өргөдөл (Утасны жагсаалтыг хавсаргах)

○ Гэрлэж буй солонгос иргэн өөрийн гараар бичих

○ Гэр бүл зуучлалын компаниар дамжуулан танилцсан тохиолдолд уг компанийн танилцуулга болон аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

○ Таньдаг хүнээр дамжуулан танилцсан тохиолдолд уг хүний тодорхойлолт бичиг (Хэрэв гэрлэлт зуучилсан хүн нь БНСУ-д оршин суудаг Монгол Улсын иргэн байх тохиолдолд тус иргэний гадаадын иргэний оршин суух үнэмлэхний хуулбарыг хавсаргах)



Ⅵ. БУСАД ТАНИЛЦУУЛГА



-        БНСУ-д зорчих визийг ЭСЯ-аас олгодог ба виз гаргаж өгнө эсвэл виз авахад зуучилж өгнө гэсэн аливаа хүн байвал даруй Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ямар нэгэн байдлаар хохирохгүй байх талаар анхаарахыг хүсье.

-        Визний зуучлагч нар хуурамчаар бичиг баримт бүрдүүлж өгнө гэсэнд хууртаж хуурамчаар материал бүрдүүлэлгүйгээр, материалаа үнэн зөвөөр бүрдүүлэн, бүрдүүлэх боломжгүй материалын оронд тайлбар бичиг, өргөдөл бичиж өгөхийг хүсье.

-        ЭСЯ-аас олгосон виз нь БНСУ-д зорчих баталгаа болж чадахгүй бөгөөд хилээр нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэрийг тус улсын Инчон дахь Олон Улсын Нисэх Онгоцны Буудлын Хилийн Шалган Нэвтрүүлэх Алба шийдэхийг анхаарна уу.

-        Тус Улсын Хилийн Шалган Нэвтрүүлэх Алба хуурамч паспорт, хуурамч виз, худал мэдүүлэг, зорчих зорилго тодорхойгүй болон бусад шалтгаанаар тус улсад нэвтрүүлэхийг татгалзах боломжтой бөгөөд үүнтэй холбогдон гарсан аливаа нөхөн төлбөр, санал гомдлыг манай ЭСЯ хүлээн авахгүй болохыг мэдэгдье.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 4383 удаа

Сэтгэгдлүүд

2016-02-28 -

Бичсэн: Зочин
bi toriin jinhen alba haagch yumaa.eeljiin amraltaaraa solongos ybah sanaatai bna.niigmiin daatgalaa baritsaalaad 1 udaa ybj boldog gej sonsloo.baritsaa mongo bairshuulahgvigeer .Tsagdaagiin alba haagch yumaa.ymar shugamaar yaj material bvrdvvleh be tuslaarai
. Шууд холбоос

2012-10-16 -

Бичсэн: мандаа (зочин)
визгүи чөлөөтэи явдаг болоосои дуртаи цагтаа ирээд буцаад нааш цааш гардаг бол саихан баинаа
. Шууд холбоос

2012-10-16 -

Бичсэн: мандаа (зочин)
саин баинауу энэ өдриин мэнд хүргэе би 2005 оны 5-р сард солонгосд ажиллаж баигаад ирсэн одоо буцаад гарах гэхлээр заавал урилга гэх юм урилгүи хувиараа явах гэсэн юм яаж визинд орвол гарах вэ хариу өгч туслаач
. Шууд холбоос

2011-07-29 - helj uguch

Бичсэн: ^^гэмгүй Бижкхэн жөТгөр^^
өдрийн мэнд би нэг юм асуух гэсийнмаа энэ бичсэнийг уншаад солонгосын элчингийн босго нилээн хатуу л юм шиг санагдлаа гэтэл би удахгүй солонгосын элчингийн ярилцлаганд орох гээд байдаг надад зөвлөх зүйл байвал хэлээч би яаж юунд илүү анхаарч бэлдэх үү бас санхүүгийн асуудлаа хэрхэн яаж хэлвэл болох бол хэлээд өгөөч би бас нөгөө агуу англи хэлээр нь ярилцлага өгнөөөө уг нь ч ярьчихна л даа гэхдээ л айгаад байна надад тусалж зөвлөх хүмүүс ёбайвал бичээрэй.
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 108819 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 27 » Нийт: 145
Өмнөх | Дараагийн