CRYSTAL FLOWER
2011-01-19

Эйнштэйний хэлсэн хөгжилтэй 10 сургамж

Ангилал: FuNnY ^^


1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй,

 тэгхэд бараг цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.

2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертөнц болон хvн төрөлхтөний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертөнцийн тухайд эргэлзэж байна.

3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл өөрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурхад оршино.

4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.

5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй өөрөө ирнэ.

6. Надад өөр шинэ зvйл сурхад саад болдог ганц зvйл бол миний өмнө нь сурсан хуучин зvйлсvvд.

7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.

8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.

9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч өөрчлөлтөнд хvргэхгvй!

10. Эхлээд чи тоглоомынхоо дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй.


Шууд холбоос . Уншсан: 268 удаа


2011-01-19

Хөгжилтэй эр Мистер Бен

Ангилал: сонин хачин


Английн инээдмийн жүжигчин Рован Себастиан Эткинсон буюу үзэгчдэд Мистер Бен нэрээр танил болсон эрхмийг танилцуулж байна.

энэ өдөр түүний төрсөн өдөр тохиож байгаа билээ. 
Инээдмийн жүжигчин Эткинсон бүтэлгүй эр Бений хөгжилтэй түүхийг өгүүлсэн телевизийн цуврал кинонд тоглон олны танил болсноос гадна хүүхдүүдийн дуртай "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны зазу гэдэг шувууны дууг оруулжээ. 
Жүжигчин Эткинсон 1955 оны нэгдүгээр сарын 6-нд Английн Дурхам хотод төржээ. Түүний эцэг компанийн эзэн Эрик Эткинсон, ээж Элла Мэйтэй нь 1945 онд гэрлэжээ. Мистер Бен дээрээ Родней Эткинсон, Руперт Эткинсон гэдэг хоёр ахтай аж. Рован Эткинсон бага сургуулиа төгссөний дараа цахилгааны инженерийн мэргэжлээр Ньюкэстле их сургуульд элсэн оржээ. Үүний дараа Оксфордын коллежид шинжлэх ухааны магистрын ангид суралцах болжээ. Эткинсон 1976 онд Эдинбургийн урлагийн наадамд оролцон анх урлагийн амтыг мэдэрчээ. Тэрбээр Оксфордод байхдаа сургуулийнхаа жүжгийн дугуйланд явж, богино хэмжээний жүжигчилсэн тоглолтод оролцдог байв. Үүний дараа Эткинсон зохиолч Ричард Куртис, найруулагч Ховард Гууддал нартай уулзаж уран бүтээлийн гараагаа цааш үргэлжлүүлэх дэм авчээ. 
1978 оноос Эткинсон Би-Би-Си агентлагийн радиогийн инээдмийн хөтөлбөрт оролцон "Эткинсон ба хүмүүс" гэдэг шоу нэвтрүүлэг бэлтгэх болжээ. Эткинсон их сургуулиа төгссөний дараа инээдмийн жүжигчин Ангус Деатонтой хамт телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох болжээ. Нэвтрүүлэг амжилттай болж, тэрбээр 1979 онд телевизийн "Canned Laughter" инээдмийн кинонд тоглосон байна. Үүний дараа телевизийн н"Not the Nine O'Clock News", "The Black Adder" зэрэг цуврал инээдмийн кинонд дүр бүтээжээ. Үзэгчдэд хамгийн их хүрсэн түүний дүр бол мэдээж хэрэг "Мистер Бен" инээдмийн цуврал кино юм. Энэ кино нь 1990 оны шинэ жилийн баяраар анх телевизийн дэлгэцнээ гарч байжээ. 
Мистер Бений дүрийг тухайн үед орчин цагийн Чарли Чаплин гэж нэрлэж байв. 1990 оны эхээр Бений тухай богино хэмжээний цуврал дэлгэцнээ гарч байсан ч Мистер Бений дэлгэцийн бүрэн хэмжээний анхны кино 1997 онд гарчээ. Энэ киног "Not the Nine O'Clock News" кинонд хамт тоглож байсан жүжигчин Мел Смит найруулсан байна. Харин "Мистер Бений амралт" гэдэг хоёр дахь бүрэн хэмжээний киног 2007 онд бүтээжээ. 
Жүжигчин Эткинсоны гол уран бүтээлээс нэрлэвэл, 1983 онд "Жеймс Бонд: Дахин хэзээ ч гэж хэзээ ч битгий хэл", 1989 онд "Өндөр залуу" , 1994 онд "Дөрвөн хурим ба оршуулга" кинонд туслах дүр, "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны Зазу гэдэг шувуунд дуу оруулсан, 2001 онд "Хархны уралдаан", 2002 онд "Скуби-Ду", 2003 онд "Хайрын мөн чанар", 2003 онд "Англи Жонни", 2005 онд "Ээжийгээ асарсан нь" зэрэг кинонд дүр бүтээжээ. 
Түүний бүтээсэн дүр нь үргэлж л эв хавгүй хөдөлгөөнтэй, хоолойн этгээд сонин өнгөтэй, бүтэлгүй эрийг дүрсэлдэг бөгөөд түүний хөдөлгөөнийг инээдмийн нэрт жүжигчин Чарли Чаплинтай харьцуулдаг билээ. Эткинсон 2008 оны 12 дугаар сараас 2009 оны долдугаар сард жүжигт хүч үзсэн байна. 
Эткинсон нь АНУ-ын Нью-Йорк хотын "Орос цайны газар" гэдэг зоогийн газар Сунетра Састри гэдэг бүсгүйтэй гэрлэжээ. Тэднийх хоёр хүүхэдтэй. 100 сая гаруй фунтын хөрөнгөтэй Эткинсон өсвөр насандаа гэр бүлийн хэрэгцээнд ээжийнхээ "Моррис Минор" автомашиныг унаж, улмаар автомашины хорхойтон болжээ. Тэрбээр осолд орж байсан "McLaren F1" машинтай бөгөөд "Audi A8","Honda Civic Hybrid" зэрэг хэд хэдэн машинтай гэнэ.  




Шууд холбоос . Уншсан: 210 удаа


2011-01-19

justing bieber Түүний фанууд нь ^^

Ангилал: сонин хачин
m...
Шууд холбоос . Уншсан: 246 удаа


2011-01-19

Зүүдний тайлал

Ангилал: сонин хачин


З...
Шууд холбоос . Уншсан: 899 удаа


2011-01-19

Сонжоо

Ангилал: сонин хачин

А...

Шууд холбоос . Уншсан: 229 удаа


2011-01-15

Шинэ Хуанжу гэг

Ангилал: сонин хачин
Хуанжу гэг- ийн шинэ хувилбар нь гарчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ороод үзнэ үү.

Хуанжу гэг хэмээх Хятадын олон ангит хөгжилтэй киноог үзээгүй хүн байхгүй биз ээ.Харин Одоо Энэ киноны шинэ хувилбар нь 2011 онд гарах юм байна.Энэ шинэ хувилбар нь өмнөх 3 бүлгийнхээ зохиолыг шинэчилж  гаргаад зогсохгүй, зохиолынхоо бүр эхний утгаас эцэс хүртэл нь харуулах юм байна. 80 ангитай их шинэлэг, зураг авалт хүвцаслалт, жүжигчдийн сонголт энэ тэрээ сайн хийжээ.Өмнөх бүлгүүдийн жүжигчид нь одоо нас ахисан тул шинээр залуухан жүжигчид тоглуулсан байна....

Шууд холбоос . Уншсан: 712 удаа


2011-01-14

"Элсэн нүүдлийн эгшиг" дуучин Ч.Алтантүлхүүр


Шууд холбоос . Уншсан: 317 удаа


2011-01-13

Дэлхийн хамгийн өндөр охин

Ангилал: сонин хачин

Бразили охин Элисани Сильва одоо дөнгөж 14 настай ч 2.06 метр өндөр. Тэрээр дэлхийн хамгийн өндөр өсвөр насны охинд тооцогдоод байгаа аж. “Тhe daily mail” сонинд бичсэнээр, Сильва ховорхон тохиолддог өвчнөөр өвдсөн нь ийн өсөлтөд нь нөлөөлсөн гэж таамаглаж байгаа ч нарийн шалтгаан тодорхойгүй байгаа юм байна. Учир нь, түүний эцэг эхэд охиноо эмнэлгийн шинжилгээнд хамруулах хангалттай мөнгө байхгүй гэнэ.

Орон нутгийнхаа телевизэд түүний ярьснаар, хэтэрхий өндөр болохоор сургуулийнхаа автобусанд сууж явахад хүндрэлтэй байдаг нь сургуулиаса...

Шууд холбоос . Уншсан: 234 удаа


2011-01-12

소녀시대 태연- 들리나요 /Сунё шидэ Тэён- Сонсогдож байна уу?/



소녀시대 태연- 들리나요

Сунё шидэ Тэён- Сонсогдож байна уу?


조금만 아파도 눈물나요
Жаахан л шаналахад нулимас асгарах юм

가슴이 소리쳐요
Зүрх цохилон

그대 앞을 그대곁을 지나면
Чиний өмнүүр, чиний хажуугаар өнгөрөхөд

온통세상이 그대인데 그대만 그리는데
Бүхэл орчлон тэр чигээрээ зөвхөн чи л юм шиг зөвхөн чамайг л санана

그대 앞에선 숨을 죽여요
Чиний өмнө амьсгал дарагдана

내게 그대가 인연이 아닌것처럼
Надад чи бид хоёрын уулзалт хувь зохиол биш юм шиг

그저 스치는 순간인 것처럼
Зүгээр зурвас хийгээд өнгөрөх хэсэгхэн хором юм шиг

쉽게 날 지나치는 그대곁에
Миний хажуугаар зүгээр л өнгөрөөд явах чиний хажууд

또 다가갈 한걸음 조차 체 뗄 수 없을지라도
Дахин ...

Шууд холбоос . Уншсан: 222 удаа


2011-01-12

2АМ-Үхсэн ч чамайг явуулахгүй /үгтэйгээ орчуулгатай/



2АМ-Үхсэн ч чамайг явуулахгүй

어려도 아픈 건 똑같아

Нас балчир ч шаналал гэдэг бүгдэнд яг адилхан

세상을 잘 모른다고 아픈걸 모르진 않아
Дэлхийн юмсыг мэдэхгүй гээд шаналалыг мэдрэхгүй гэж үгүй

괜찮아 질 거라고 왜 거짓말을 해
Бүх зүйл зүгээр болно гэж юунд худал хэлнэ вэ?

이렇게 아픈 가슴이 어떻게 쉽게 낫겠어
Ингэж ихээр шаналж байгаа зүрх минь тийм амархан эдгэрнэ гэж үү?

너 없이 어떻게 살겠어 그래서 난
Чамгүйгээр яаж амьдрах вэ тиймээс би

죽어도 못 보내 내가 어떻게 널 보내
Үхэж байсан ч чамайг явуулж чадахгүй би чамайг яаж явуулж чадах юм

가려거든 떠나려거든 내 가슴 고쳐내
Явах гэж байгаа бол намайг орхин явах гэж байгаа бол миний зүрх сэтгэли...
Шууд холбоос . Уншсан: 266 удаа


2011-01-04

☆★ Kim Yu-Na★☆ Солонгосын “Алтан охин”

Ангилал: сонин хачин


Ерөнхий мэдээлэл
Бүтэн нэр : Ким юу на
Нэрийн дуудлага : Ким Ёон-А
Гэр бүл : Эцэг, Эх, Том эгч
Иргэншил : Өмнөд солонгос...
Шууд холбоос . Уншсан: 255 удаа


2011-01-02

Шар айргийн сайн мууг яаж ялгах вэ?

Ангилал: зөвлөгөө



Энэ бол энгийн. Жинхэнэ сайн шар айраг маш тунгалаг, исэлтээр бий болдог нүүрсхүчлийн хийгээр дүүрэн байдаг. Хэрэв ё...
Шууд холбоос . Уншсан: 203 удаа


Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 123513 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 10 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн