CRYSTAL FLOWER
2011-01-02

Та айж сэрдэг үү? Хэрэв тийм бол...

Ангилал: сонин хачин


Нойр бол ихэнх хүмүүсийн хувьд тайвшрал, амралт байдаг. Гэвч тохиолдлын 7-8 хувьд нойр нь нэг ёсны хяналтгүй ертөнцөөр аялахтай адил аюултай санагдах нь бий. Яагаад?

Таамаглал 1. Ийм хүмүүс нойрондоо ямар ч хамгаалалтгүй мэт санагдах, хэн нэгэн дайрч довтлох гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Сэрэхээс айх гэхээс илүү нойрыг нь сэргээхээс түгшдэг гэж үзэж болох юм. Хүүхэд байхад нь нойрноос нь хүчээр (занаж хашгичих, зодох, угз татах гэх мэт) сэрээдэг байсан хүмүүс ийм асуудалтай тулгарах нь бий. Хэрэв та ийм хүмүүсийн тоонд ордог бол асуудалтай тэмцэх хэрэггүй. Сэтгэлзүйн эрүүл мэндээ хайрлах үүднээс тэр. Ийм хүний эхнэр болон ойр дотныхон нойрсож байх үед нь чимээ шуугиан гаргахгүй, биенд нь хүрэхгүй байх шаардлагатай.

Таамаглал 2. Багадаа энурез (орондоо шээх) өвчнөөр шаналж байсан хүмүүс мөн сэрэхээс айх айдас нь үлддэг. Мөн л багын явдалтай холбоотой байж болно. Эцэг эх нь орондоо шээснийг нь шоолох, загнах, ичээх байдлаар ч юм уу хүлээж явдаг байсан бол хүүхэд том болоод нойрноос сэрэх асуудалтай тулгарах нь байдаг. Энэ тохиолдолд хүн насан туршид бусдын доог тохуу болчих вий гэсэн айдаст хүлэгдэж, өглөөг хэвийн угтахад хүндрэлтэй болох нь бий. Өөрийн байдлаа шударга хүлээсэн тохиолдолд айдсын хурц шинжийг арилгаж болно. Сэтгэлзүйчид хандах хэрэгтэй. Хэрэв гэр бүлтэй бол түр хугацаанд (1-2 сар) нэг өрөөнд, гэхдээ тусдаа унтах нь үр дүнтэй. Тодорхой хугацааны дараа асуудал тайлагдаж хэвийн болно.




Шууд холбоос . Уншсан: 170 удаа


2010-12-31

2018 оны ДАШТ-д зориулагдан ОХУ-д баригдах цэнгэлдэх хvрээлэнгvvд

Ангилал: сонин хачин



Энэ сарын 2-ны өдөр FIFA-гийн ерөнхийлөгч Joseph S. Blatter 2018 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх нутагтаа явуулах эрхийн төлөө өрсөлдөж байсан орнуудын ялагчаар ОХУ тодорсон тухай мэдэгдсэн билээ. Энэхvv эрхийн төлөө ОХУ нилээд хэдэн цэнгэлдэх хvрээлэнгийн төсөл боловсруулсан байсан төдийгvй энэхvv өрсөлдөөнд шалгарч vлдсэнээр төсөл төдий байсан цэнгэлдэх хvрээлэнгvvд бодит ажил болох ёстой болжээ. Эдгээр цэнгэлдэх хvрээлэнгvvдийг барьж байгуулахад чамгvй хөрөнгө шаардлагатай болох хэдий ч дэлхийн энэ том гvрэн энэ дайны мөнгийг гаргаж, энэхvv гайхалтай байгууламжуудыг босгох нь гарцаагvй. Юутай ч хойд хөршийн маань хотуудад сvндэрлэн босох спортын байгууламжуудын фото зургуудыг хамтдаа сонирхоцгооё.

                                                          Краснодар более 50,000


                                           
                          "Региональный стадион Московской области" 44,257



                              
                                                                 Ростов-на-Дону



                                               
                                                     Самара 44,980



                                   
                                                      Санкт-Петербург 60,000




                                                              Екатеринбург 44,000




                                                           Волгоград 45,000



                                                                 Сочи 44,000


                                              
                                               Калининград 45,000



                                           Нижний Новгород 45,000



                                               Стадион в Лужниках 89,000




                                                                 Саранск 40,000




/horom/

Шууд холбоос . Уншсан: 191 удаа


2010-12-31

Зөвлөгөө унш

Ангилал: зөвлөгөө


• Шинэ талхыг нимгэн зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүрвэл зүгээр. Мөн тортыг ийм хутгаар зүсвэл сайн. Тортыг хатуу цаасан хайрцагт алимтай хамт байлгавал удаан хадгалж болно.
• Давсыг бөөгнөрч чийгтхээс болгоомжилж дотор нь жижигхэн уудаг цаас юмуу эсвэл хэдэн ширхэг цагаан будаа хий.
• Байхуу цайг амттай болгохын тулд хадгалж байгаа саванд нь нимбэгний хальс хийх хэрэгтэй.
• Төмсийг хальстай нь чанавал 75 хувь, хальсыг арилгаж бүхлээр нь чанавал 60-70 хувь, хэрчиж чанавал 35-50 хувийн витаминтай байна. Төмсийг чанаснаас жигнэхэд витаминаа илүү сайн хадгална.
• Идэшний ногоог цэвэрлээд усанд хийх зэргээр удаан хадгалж болохгүй. Хоолныхоо өмнөхөн бэлд. Ногоог хоолонд хийдээ буцалж байгаа шөлөнд буюу усанд хий. Ингэвэл витаминаа хадгална.
• Хальтай чанасан төмсийг хялбархан цэвэрлэе гэвэл хүйтэн усанд хий.
• Лууван, сонгиныг шарахдаа хэдхэн ширхэг элсэн чихэр хийвэл аятайхан өнгөтэй, амттай болдог.
• Өргөст хэмх хэт гашуун бол чихэртэй сүүнд хутгаад авахад зүгээр.
• Нимбэгнээс их шүүс авахын тулд нимбэгээ халуун усанд 5 мин хиртэй байлга.
• Кофег буцалгахад амт, үнэр нь арилдаг. Иймд уцалсан халуун усанд хийж ууна.
• Хөнгөн цагаан савыг сайхан өнгөтэй байлгахын тулд угаах усандаа нашатырный спиртийн хэдхэн дусал хий.
• Хайруулын шинэ тавгийг эхлээд тос эсвэл давсаар арчина.
• Тогоонд сүү түлэгдсэн бол угаахдаа хүйтэн усанд 1-2 халбага сода буюу хоолны давс хийж буцалгана.
• Ган савыг нашатырыйн спирттэй усанд угаахаар толбо тогтохгүй.
• Ган халбага, хутга, сэрээний зэвийг сонгины шүүсээр арилгана.
• Хүрэн манжинг чанахдаа хальстай нь чанана. Хальсалж чанавал өнгө нь гарчихдаг.
• Хулдаасан шалыг савантай бүлээн усаар угааж хатаагаад сүү шингээсэн зөөлөн алчуураар арчиж өнгөлөхөд хээ нь арилахгүй уддаг.
• Загасыг 5-10 минут сүүнд хийгээд гурил түрхэж ургамлын тосонд давсалж шарвал амттай болдог.
• Хувцсан дээр хар бэх асгавал халуун сүүн дотор хэдэн минут байлгахад түргэн зуур арилдаг.
• Хивсэн дээр тогтсон бэхийн толбыг буцлам сүүгээр арилгаж болно.
• Амнаас сармисны үнэр гаргая гэвэл аяга сүү уух хэрэгтэй.
• Сүүнд норгосон цаасаар цонхыг нааж болно.
• Өнгөлсөн мебель эдлэлийг сүүнд норгосон даавуугаар, дараа нь ноосон даавуугаар арчиж цэвэрлэнэ.
• Гараас сонгины үнэр арилгая гэвэл алган дээрээ хуурай давс үрээд савантай усаар угаана.
• Хувцас, гутлын сойзыг худалдан аваад хагас литр бүлээн усанд 2 халбага хоолны давс хийсэн уусмалд 10 мин байлгавал үс нь бэхжиж хугардаггүй юм.
• Өрөөнөөс тосон будгын үнэр гаргахын тулд хэдэн газар давстай ус тавина.
• Мөстэй цонхыг 0,5 л бүлээн усанд 2-3 халбага давс уусгаад арчивал мөс нь амархан арилна.
• Давхар цонхны завсар хоолны халбага давстай сав тавибал цантахгүй.
• Хувцас, бүс даавуунд тос тусахад юуны өмнө давс хийж нилээд байлгаад арчихад амар арилна.
• Цонхны хатсан замааскийг арилгахад машины тос хийгээд нилээд цаг болгоход зөөлөрж хялбархан ховхорно.
• Цонхны шилний цуурхайн гадана талаас нь өнгөгүй ланк түрхэвэл салахгүй удаан эдлэгдэх ба бараг мэдэгдэхгүй.
• Цуутай усаар цонхыг арчихад бүртийх толбогүй цэвэрших ба угааж арчисныхаа дараа 70 гр усанд хоолны 5-7 халбага глицерин хийж цонхоо арчихад шил нь гялалзана.
• 1 жилээс илүү хугацаагаар хадгалсан ястай жимсээр чанаж хийсэн компотны ясан дотор удаандаа хүний эрүүл мэндэд хортой эсэл үүсдэг тул уул компотыг идэж болохгүй.
• Жимсний чанамалыг задгай саванд удаан хадгалахад хүрвэл дээгүүр нь элсэн чихэр зузаавтар хийхэд зүгээр.
• Лимон, апельсинийг ургамалын тосонд дүрээд гялгар хүүдийнд хийж тавибал чанараа сайн хадгална.

Шууд холбоос . Уншсан: 413 удаа


2010-12-31

Амьтдын хөгжилтэй зураг

Ангилал: FuNnY ^^

m...
Шууд холбоос . Уншсан: 345 удаа


2010-12-31

Ганц бие хүмүүст зориуллаа

Ангилал: зөвлөгөө


Г...
Шууд холбоос . Уншсан: 249 удаа


2010-12-31

Happy new year


Шууд холбоос . Уншсан: 259 удаа


2010-12-31

Эмэгтэй жолооч нарт өгөх бяцхан зөвлөгөө

Ангилал: зөвлөгөө


А...

Шууд холбоос . Уншсан: 195 удаа


2010-12-31

Царай муут



М...
Шууд холбоос . Уншсан: 182 удаа


2010-12-30

Мөрөөдлийн шинэ жил /өгүүллэг/



Б...
Шууд холбоос . Уншсан: 177 удаа


2010-12-30

Хольж идэж болдоггүй 12 төрлийн хүнсний зүйл

Ангилал: зөвлөгөө



1...
Шууд холбоос . Уншсан: 232 удаа


2010-12-30

funny santa

Ангилал: FuNnY ^^
Шууд холбоос . Уншсан: 195 удаа


2010-12-30

Ану - даарвал хацрыг минь тэврээрэй

Шууд холбоос . Уншсан: 197 удаа


Миний тухай

“Бүх баялаг бол уйгагүй хөдөлмөрийн үр шим” /Жон Локк/.

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Найз
. DESI
. savaagui DIDI sarand nisnee
. Zurai
. bylzuuhai

Тоолуур

Миний блогийн 123520 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 11 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн